Танд хэрэгтэй

Даатгалгүй иргэд 255,600 төгрөг нөхөж төлөөд бүх шатны эмнэлгээр үйлчлүүлэх боломжтой

Иргэд эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлсөн бол харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн шат, шатны үйлчилгээг авах боломжтой болсон. Ингэхдээ ЭМДЕГ-аас 2019 оноос хойш даатгалаа бүрэн төлсөн, төлөөгүй бол нөхөж төлөх боломжийг бас иргэдэд олгож буй.

Иргэн та 2019 онд 38400 төгрөг, 2020 онд 50400 төгрөг, 2021 онд 50400 төгрөг, 2022 онд 50400 төгрөг, 2023 онд 66000 төгрөг төлнө. Өөрөөр хэлбэл тухайн онуудад сар бүр 3200-5500 төгрөгөөр тогтоосон гэсэн үг.

Тэгэхээр эрүүл мэндийн даатгалаа огт төлөөгүй бол сүүлийн таван жилийн 255,600 төгрөгийг төлснөөр аль ч шатны эмнэлгээс ямар ч төрлийн үйлчилгээ авах бүрэн боломжтой юм.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button