УИХ-ын гишүүд захаар явж үнийн өсөлт судалжээ

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын байнгын хорооны дарга, гишүүдэд мах, гурилын үнийн өсөлт, инфляцын нөхцөл байдлыг судалж, холбогдох хууль тогтоомжуудын хэрэгжилтэд хяналт шалгалт хийхийг үүрэгдсэн билээ.
Энэ дагуу ЭЗБХ-ны дарга Ц.Цэрэнпунцаг, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Б.Жаргалмаа, Ц.Сандаг-Очир нар өнгөрөгч амралтын өдрүүдэд /2023.04.30/ зарим зах, худалдааны төвүүдэд ажилласан байна.
Энэ хаврын нөөцийн мах чанаргүй, хэт үнэтэй гарсан гэв
Байнгын хороодын дарга, гишүүд эхлээд Чингэлтэй дүүрэг дэх “Хүчит шонхор” хүнсний захад ажиллаж, махны үнийн нөхцөл байдалтай танилцжээ. “Хүчит шонхор” захад хонины ястай мах 11000-13000 төгрөг, үхрийн ястай мах 13000-15000 төгрөгийн хооронд борлуулагдаж байна. Махны үнийн өсөлтийн талаар худалдаа эрхлэгчид хэлэхдээ, жил бүрийн хаврын улиралд шинэ махны нийлүүлэлт эрс багасдаг учир үнэ бага зэрэг өсдөг гэлээ.
Түүнчлэн энэ жилийн хувьд өвөлжилт хүнд болсон, энэ хавар худалдаанд гарсан нөөцийн мах чанаргүйгээс гадна хэт үнэтэй, БНХАУ руу адуу, ямааны махыг их хэмжээгээр гаргаж байгаагаас хомсдол үүссэн зэрэг шалтгаануудаас үүдэн махны үнэ өсөх болсон гэлээ. Махны үнийг худалдаа эрхлэгчид тогтоодоггүй, эрэлт нийлүүлэлтээсээ шууд хамаардаг гэж байв. Худалдаа эрхлэгчид малчдын гар дээрээс авсан махан дээр нэг кг тутамд нь 300-500 төгрөг нэмж борлуулдаг байна.
“Хүчит шонхор” захад махны нийлүүлэлт хэвийн үедээ өдөрт 100-150 тонн борлуулагддаг бол өнөөдрийн байдлаар өдөрт 20-30 тонн мах борлуулагдаж байгаа гэнэ. Энэ нь нийслэлийнхний махны хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байгаа гэсэн үг юм. Энэ хомсдолыг нөөцийн махаар нөхөх учиртай ч энэ хаврын нөөцийн махны чанарын шаардлага хангахгүйн дээр үнэтэй байгаа нь иргэдэд хүндрэл учруулаад байгаа юм. Нөөцийн мах бэлтгэн нийлүүлдэг компаниуд намар мах нөөцлөхдөө журмын дагуу бус “Хүчит шонхор” зах дээр борлуулагдаагүй үлдсэн муу махыг авч нөөцөлдөг гэдгийг худалдаа эрхлэгчид хэлж байсан юм. Нийслэлийн хэмжээнд 12 аж ахуйн нэгж 8000 орчим тонн махны нөөцийг бэлтгэжээ. Үнийн хувьд үхрийн ястай мах кг нь 10700, хонины ястай мах кг нь 8600 төгрөгөөр борлуулагдаж байна.
УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг “Сүүлийн 10 жилийн статистик үзүүлэлтээс махны үнэ хавартаа бага зэрэг өсдөг байдал харагдаж байна. Мах, гурил, гол нэр төрлийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ энэ жил хэт өсөлттэй байгаа нь иргэдийн амьдралд тулгамдаад байгаа гол асуудал болсон гэдгийг “Сант марал” сангийн судалгаанаас харж болно. Бид өнөөдөр зах, худалдааны төвүүдэд ажиллаж бодит байдал дээр үнэ ямар түвшинд байгааг судалж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал дүгнэлт боловсруулж холбогдох арга хэмжээг авахаар ажиллах болно” хэмээлээ.
Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Нөөцийн махыг ном журмаар нь бэлтгэж чадвал жил бүрийн хавар махны үнийг хөөргөдөлгүй барих боломжтой гэдгийг худалдаа эрхлэгчид хэлж байна. Нөөцийн мах бэлтгэн нийлүүлж байгаа аж ахуйн нэгжүүдэд хяналт тавьж, заасан журмын дагуу ажиллуулдаг болох тал дээр анхаарал хандуулах шаардлага үүссэн байна” гэв.
Валютын ханшийн өсөлт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлж байна
Дараа нь Байнгын хороодын дарга, гишүүд Баянгол дүүрэгт байрлах “Хархорин” худалдааны төвд очиж, өргөн хэрэглээний гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн буюу төмс, хүнсний ногоо, гурил, будааны наймаа эрхлэгчидтэй уулзаж ярилцлаа. Худалдаа эрхлэгчид хилийн цаана үнэ өссөн зүйл огт байхгүй, тээврийн зардал буурсан хэдий ч үнэ нэмэгдэж байгаа нь валютын ханш өссөнтэй шууд холбоотой гэдгийг хэлж байлаа. Түүнчлэн олон нэр төрлийн татвар, НӨАТ нь жижиглэн худалдаа эрхлэгчдэд дарамт болдог гэлээ. Тэд валютын өсөлт дээр анхаарч тодорхой бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй байна гэсэн юм.
Хүнсний ногооны хувьд үнэ харьцангуй тогтвортой, өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад хямд буюу үнэ буусан үзүүлэлттэй байна. “Ковид-19” цар тахлаас хойш иргэдийн худалдан авах чадвар эрс муудаж, хүүхдийн мөнгө, тэтгэвэр, цалин буух өдрүүдэд худалдан авалт бага зэрэг сэргэдэг гэв. Гурил, гурилан бүтээгдэхүүний хувьд цөөн хэдэн компани монопол болсон учраас үнийг дураараа зохиож байгаа гэдгийг худалдаа эрхлэгчид хэлж байлаа.
Үүний дараа гишүүд Сонгинохайрхан дүүрэгт ажиллаж, хүнсний дэлгүүрүүд, нөөцийн мах худалдаалж буй явуулын цэгийн үйл ажиллагаатай танилцсан юм. Хүнсний дэлгүүрийн хувьд бараа бүтээгдэхүүний борлуулалт муудаж, иргэд зээлээр үйлчлүүлэх нь ихэссэн тухай ярилаа. Нөөцийн махны хувьд хэт туранхай, чанаргүй мах өндөр үнээр зарагдаж байна хэмээн иргэд сэтгэл дундуур буйгаа илэрхийлж байв.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир “Төрөөс мах сүү ногооны урамшуулал олгож байгаа хэдий ч эдгээр нэр төрлийн барааны үнэ өсөөд байгаа нь урамшуулал нүдээ олж эздэдээ хүрч чадаж байна уу, үгүй юу гэдгийг эргэн харах болсон байна. Жижиг, дунд худалдаа эрхлэгчид татвар, НӨАТ-ын асуудлыг их хөндөж байна. Бид энэ асуудлуудыг Байнгын хороонд танилцуулж, Засгийн газар болон холбогдох яамдтай бодлогын түвшинд ярилцаж гарц гаргалгааг Улсын Их Хуралд танилцуулна” гэв.
УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа “Мах, гурил болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчээс эцсийн хэрэглэгч хүртэлх олон шат дамжлагыг цөөлөх шаардлагатай гэдгийг худалдаа эрхлэгчид хэлж байна. Төрөөс зарим тал дээр тодорхой хэмжээний зохицуулалт хийх шаардлагатай гэж харж байна” гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Яваад яваад үр дүн гарлаа юу. Юу ч хийх чадваргүй сэтгэлгүй но
Өмнө нь ямар үнэтэй байсныг энэ хэд маань тэгээд мэдэж байгаа юм уу
Мах гурилаас гадна өргөн хэрэглээний барааны үнэ зах замбараагүй өсчихсөн байнаа ц�##�ин хөлс гээд хэдэн төгрөг нь хаанаач хүрэхгүй
Сэтгэл сохор бол нуд сохор...заав�##� даргаараа хэлуулж гарцгаадаг ийм л м�##�ууд дээр байнадаа. Энэ бэх нуурснийхээ ажлыг 1000% хийдэг 1 номерийн нуурсчин гэсэн четгерлуугее тонил
Үгээгүй ядуу бсан санлагочир цүнх барьж энд тэнд очиж хэрүүл хийж гүйсээр намын ах нарын дэмжлэгээр тэрбумтан болсон түүхээ ш�##�гуулаач эрх мэдэлтэй болуут өөд нь татсан хэдэн ах нараа жийсэн гэж бгаа
ЮУ ГЭЖ ЛУЙВАРЧИН НАЙМААЧИД БАРААНЫХАА ҮНИЙГ ЗӨВ ХЭЛЭР ЮМ БЭ ХАРИН ЗҮГЭЭР ИРГЭДЭЭС ҮНИЙН ХӨӨРӨГДЛИЙН СУДАЛГААГ ЗАХ, ДЭЛГҮҮР , ЭМИЙН САН, СҮПЕР МАРКЕТАД СУДАЛГАА ХИЙЛГЭВЭЛ ЖИНХЭНЭ БОДИТООР ГАРНА
МАН-ЫНХАН СОНГУУЛЬД ЯЛУУЛАХ ГЭЖ ҮЙЛ ТАМАА ҮЗСЭН ХҮМҮҮСЭЭ БҮГД АЖИЛГҮЙ БОЛГОСОН ҮНЭХЭЭР МУУХАЙ ШҮҮ ОДОО Ч САНАГДААД БАЙДАГ ЮМ