Top StoriesСурвалжилга, Нийтлэл

"Хотхон доторх ногоон байгууламж бол манай оршин суугчдын үнэ цэнийн илэрхийлэл"

Sky Garden хотхоны төвд бөмбөгөр байгууламж бий. Энэ бол Winter Garden.

Ийш хотхоны бүх барилга, блокоос газар доорх туннель, гудмуудаар дамжин явж орох боломжтой. Sky Garden-ий төв цэг болсон Winter Garden-ийг хамгийн энгийнээр жилийн дөрвөн улиралд ногооноороо байх, амьд ургамлуудаар тохижуулсан цэцэрлэг хэмээн ойлгож болно.

Төв хаалгаар нь орвол “Улаанбаатар” нэрийн кофе шоп ажиллахад бэлэн болжээ. Түүний доод давхар луу шатаар эргэлдэн буувал цэцэрлэгт хөл тавина. Амарч суух, ажлаа хийх, уулзалт зохион байгуулах, гэр бүл, найз нөхөдтэйгөө цагийг өнгөрүүлэх боломжтой ширээ, сандлууд буй. Тэдгээрийн эргэн тойронд халуун орныг санагдуулам өндөр модод, ногоон ургамлуудыг ихээр тариалжээ. Мөн ханыг ч ургамлаар зохиомжилж, тохижуулсан байх юм.

Агаарын чанар илтэд сайжирч мэдрэгдэнэ. Хүчилтөрөгчөөр баялаг орчинд хөл тавьсан нь эрхгүй ялгарна.

Winter Garden-ийг тохижуулахад “Ногоон ойм урлан” ХХК-ийн хамт олон мэргэжлийн арга зүй, ургамлын нөөцөөр хангаж ажиллажээ.

Sky Garden төслийн хэрэгжүүлэгч “Тэсо рийл эстэйт” ХХК”-ийн Ерөнхий менежер Б.Адъяадорж байгуллагын уриа, илгээлт мессежээ “Хүн эрхэм” буюу “People First” хэмээн танилцуулж байна. Нийт 6.4 га газарт 11 блок бүхий 370 айлын энэхүү хотхоны төв цэгт жилийн дөрвөн улиралд ногооноороо байх ногоон байгууламж тохижуулж өгсөн нь чухам энэ уриа, үнэ цэнийх нь илэрхийлэл болжээ.

Б.Адъяадорж “Энэ бол Sky Garden хотхоны нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн бүс. Хотхоны төв цэг буюу оршин суугчдын маань болоод бидний үнэ цэн” гэлээ.

-Танай компанийн “People First” уриагаар дамжуулж олон нийтэд өгч буй гол мессеж нь юу вэ?

-Бид барилгын салбарыг илүү хүндээ ээлтэй, хүн төвтэй байх нь зохистой хэмээн харж, ярилцсан. Хуучин бол зөвхөн барилгад нь л ач холбогдол өгдөг байлаа шүү дээ. Одоо илүүтэй барилга дотор амьдарч буй хүмүүсийн тав тухтай орчинг бүрдүүлэхэд анхаардаг болсон байна.

-Энэ урианд Winter Garden байгууламж ч ихээхэн нийцэж байгаа юм байна?

-Тийм ээ. Манай улс жилийн дөрвөн улиралтай, эрс тэс уур амьсгалтай. Тэр бүр гадуур тав тухтай салхилж, ногоон орчинд хөл тавьж, амрах зугаалах боломж багатай. Харин энд жилийн аль ч улиралд дотор мөртлөө гадаа, байгальд байгаа юм шиг мэдрэмж авах, хүчилтөрөгчөөр баялаг байгууламж дотор байх боломжтой. Гадаадын орнууд дахь Indoor Garden гэдэг концепц юм.

-Хэмжээ, хэлбэр, агуулгаараа энэ төсөл Монголдоо анхдагч юм байна. Бусад улсын жишгийг судалсан уу?

-Суурь судалгааны ажил нэлээд хийгдэж, үндсэн бүтээн байгуулалт маань 2018 оноос эхэлсэн. Энэ хугацаанд олон улсын олон үзэсгэлэн худалдаа, төсөл хөтөлбөрийг судалж, энэ чиглэлээр ажиллаж байсан компаниудтай туршлага солилцсон. Нэлээд олон улсын туршлагыг судалж, энэхүү шинэлэг төлөвлөлтөө хийсэн.

“Тэсо рийл эстэйт” ХХК шинэ үеийн, шинэ алсын хараатай барилгын компани. Б.Адъяадорж байгууллагынхаа талаар “Өмнө нь барилгын төслүүд хана төвтэй буюу “Ийм барилга бол гоё” гэдэг ойлголтод төвлөрч байсан. Одоо энэ стандарт өөрөө хангагддаг болсон. Манай компани өдгөө шинэ түвшинд алхаж, тэр барилга байшин дотор амьдран суух оршин суугчдад нь үнэ цэн өгөхийг хүсэж байгаа” хэмээн ярилаа.

-Winter Garden-аар дамжуулж бусдад юу илэрхийлж байгаа вэ?

-Байр орон сууц худалдаж авах нь бетонон хана авах асуудал биш болсон. Иймд та гэр бүлийн гишүүн бүрийнхээ хэрэгцээг хангасан орон сууцыг сонгоорой. Тэгвэл та ч, таны гэр бүл ч аз жаргалтай амьдрах боломж бий болно шүү дээ.

-Энэ ногоон байгууламжийг тохижуулах явцад та өөрөө ч бага насны хүүхэдтэйгээ энд багагүй цагийг өнгөрүүлж, цөөнгүй ирж очсон байх. Ямар санагддаг вэ?

-Ер нь өвлийн улиралд хүүхэдтэйгээ гадуур гарах хэцүү. Ногоон байгууламж байдаг ч болоосой гэж хүсдэг байсан. Харин энд ороод ирэхэд хүчилтөрөгчөөр баялаг, дулаахан, ногоон. Хүүхдэд ч гоё мэдрэмж төрж байгаа нь анзаарагддаг.

Энэхүү Winter Garden байгууламжид 28 төрлийн 2,000 орчим ургамал бий. Хөрсний ургамлыг цэцэрлэг бүхий байдлаар зохиомжилж тариалсан. Мөн ургамлан хананууд бий. 1м.кв-д 36 ширхэг ургамал байхаар тооцсон тул зай талбай хэмнэж байгаа юм билээ. Гидрофоник усалгаатай, 24 цагийн турш хүчилтөрөгч ялгаруулдаг ургамлуудыг ургамлан ханандаа суулгасан онцлогтой.

Дал мод, товрууш, диваажингийн шувуу гээд 3-4 метр өндөр бөгөөд цэцэглэдэг мод зэрэг бий. Мөн удамбор, аглонема, инжрийн мод, луу байна. Харин ургамлан хананд аль болох арчилгаа бага, агаар цэвэршүүлж, 24 цаг хүчилтөрөгч ялгаруулдаг ороонго, мөнхрөө зэрэг ургамал суулгасан байгаа юм.

Winter Garden-ийг тохижуулсан “Ногоон ойм урлан” ХХК-ийн захирал Б.Одгэрэлтэй товч ярилцсаныг энд дарж унших боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 7, 2023 08:50

Ногоон байгууламж дотроо байдаг бол тасарцан. Үнэхээр өглөө ажилдаа гарахдаа кайфтай гарна биздээ

Зочин
Зочин
6 сар 7, 2023 08:51

Энэ бас үнэхээр хүмүүсийн анхаар�##� татаж чадахаар үзэмж байна.

Зочин
Зочин
6 сар 7, 2023 08:53

Браво. Гэртээ орохын өмнө байг�##�иараа �##�хаад ороод өдөр бүр энэ мэдрэмжээ авна гэдэг энэ суурьшм�##� ард түмэнд бол тасарцан мэдрэмжийг өгнө дөө

Зочин
Зочин
6 сар 7, 2023 08:55

Гүэ яах вэ бас боломжийн л юм. Үүнийгээ дагаад байрны мкв нь дийлдэхгүй байхдаа

ыбө
ыбө
6 сар 7, 2023 08:57

Хагас бүтэн сайнд агаарт гарахааргүй амар юм биш үү

Зочин
Зочин
6 сар 7, 2023 08:58

uwul ch gesen iim baiwal saihan l ym
bn

Зочин
Зочин
6 сар 7, 2023 09:14

Ваав, гоё юм байна.

Зочин
Зочин
6 сар 7, 2023 11:28

Ямар гоё газар вэ, манай хотхон ийм байгууламжтай ч болоосой

Холбоотой мэдээ

Back to top button