Цахилгаан тамхийг хуульчилж, тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулна

2023 оны намрын чуулган ирэх 7 хоногт эхлэх гэж байна. Намрын чуулганаар хэлэлцэгдэх асуудлуудын дунд Тамхины хяналтын тухай хууль багтсан. Тус хуулийг ЭМЯ-ны зүгээс өргөн барих бөгөөд тамхинд ногдох онцгой албан татварыг нэмэгдүүлэх, цахилгаан болон халаадаг тамхийг хуульчлах ажээ.
Хуулийн төсөлд тусгаснаар цахилгаан тамхийг онцгой албан татвар тогтоож, дотоод орчинд татуулахгүй байх заалтууд нэмж оруулахаар төлөвлөжээ.
Хуулинд нэмэлт өөрчлөлт оруулснаар цахилгаан тамхийг тамхи худалдаалах зөвшөөрөлтэй цэгүүдээр борлуулах ба янжуур болон халаадаг, цахилгаан тамхийг зөвхөн 21 нас хүрсэн хүнд иргэний үнэмлэх шалгаж байж худалдаалдаг журам оруулж магадгүй байна. Ингэснээр өсвөр үеийнхний дундах тамхидалтыг хянах, тархалтыг бууруулах боломжтой юм байна.
Мөн дээрх зохицуулалтаар тамхи нууж зардаг болон насанд хүрээгүй хүүхдүүдэд янжуур тамхи ширхэглэж байгаа хууль бус худалдааны асуудлуудыг шийдэх бодитой өөрчлөлт хийж байгаа юм.
Монгол улсад анх 2005 онд “Тамхины хяналтын тухай хууль” батлагдсанаас хойш нийтдээ 8 удаа нэмэлт өөрчлөлт хийж байсан байна.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Янжуур үндэсний гамшиг болж байгаа нь үнэн л дээ янжуур зардаг худалддаг импортолдог нөхдүүдийг хүний аминд санаатай хүрсэн хэрэгээр шүүхэд өгөх хэрэгтэй бусадыгаа хордуулж хүн ардын эсрэг гэмт хэрэг хийж байгаа бол татвараа тэр хэмжээгээрээ төл
Майцэцэг гэж бузар авгай бас янжуур ургамалын гаралтай гээд бүх тв сайтад ярилцлага өгөөд байсан шдэ нийгмийн эрүүл мэндийн төвийн эмч гээд янжуурны элч эмч сэрчмаа гээд бас сэжигийн авгай янжуур ургамалийн гаралтай цахилгаан нь химийн гаралтай байгалийн гаралтай тамхиа татах хэрэгтэй гээд нүүр ном дээрээ сурталчилаад байсан янжуурныхан ч худалдаж авч болох бүх хүнийг худалдаж авч байсан одоо хуульчилаад өгөхлээр яачиж чадахгүй энэ хуулийг янжуурны сайд жавхлан олон жил саатуулсан одоо үнэнд гүйцэгдэж дээ
Юу үнэн тамхины компаниуд худалдаж авч болох бүх хүнийг худалдаж авч борлуулалтаа хадгалаж үлдэх гэж байгаа нь үнэн хуульгүй болохоор цахилгаан тамхируу дураараа дайрч харлуулаад байсан өөрийгөө болон бусадыгаа хордуулж байгаа бол тэр татвар матвараа сайн төл ЭМЯ НЭМҮТ тэдгээрийн мэргэжилтэн ажилчид ажилаа овоо л хийж байгаа юм байна
Элёктрон тамхинд хүүхдүүд ороод байна л гээд байдаг тэрнээс хэд дахин хортой янжуураны хорны талаар яагаад хэн ч дуугарахгүй байна монголын ирээдүйг устгаад дууслаа энэ янжуур утаанаас илүү янжуур түүний дам тамхидалд л монголын ирээдүйг устгаж өвчлүүлж байна энэ хуулийг л батлуулахгүй гэж янжуурны компаниуд олон жил энэ хуулийг саатуулсандаа ямарч татвар төлдөггүй цахилгаан тамхи маш бага төлдөг хор зардаг янжуурныхан одоо татвараа төлөх цаг болсон
Одоол жаахан манайхан юм ойлгодог болжээ хэдэн янжуурны компанидаа тархиа угаалгаад аймаар хортой гээд байсан хаа байна яг ингээд үнэн зөв бодитой мэдээлэл өгөх хэрэгтэй шүү татварыг хүүхэдүүд татахааргүй өндөр тавих хэрэгтэй ямарч эдийн засаг хямрахад үнэ нь өсдөггүй маш бага татвар төлж хүн амын хордуулж устгаж байдаг бузар тамхичид татвараа төлцгөө
Янжуурны компаниуд л хэрэглэгчидээ алдахгүйн тулд цахилгаан тамхи хортой гэж худал мэдээлэл түгээдэг л дээ хортойн хувьд хортой янжуурны хажууд бол бараг хоргүй шахуу хуулчилаад улс татвараа авах хэрэгтэй татвар төлөхгүй зарна гэж юу байсийн янжуураа харин өндөр татвартаа болго 2000 төгрөгний тамхи гол орлого бүрдүүлж хүн ардыг сүйрүүлж байна шүү дээ
Одооч янжуур татвал онигоонд орох юм билээ зөвхөн ядуучууд янжуур татдаг борчуул гэр хороолол хөдөөнийхөн л өмхий тамхи татдаг болсон юм билээ дээ
Мөн ч олон хүн тамхинаас болж чадарсан даа одоо арай соёлтой хор багатайг хэрэглэж тамхинаас татгалзсан нь дээр байлгүй дээ алийн болгон моод монголоор дуусахав
одоо өмхий тамхины эзэд энэ хууль санаачилсан нөхдүүд рүү эмя мэргэжилтэнгүүд рүү энэ хуулийг батлуулахгүй гэж дайралт хийж элдвээр саад хийнэ дээ янжуурны лаларууд хүн хордуулж алахаа юман чинээ боддогүй новшнууд одоо цахим эмч дугахүү эмч хүүхдийн эмч батжаргал гээд өөрсдийнхөө эмч нараар дайралт хийлгэнэ дээ дугархүү эмч нь бүүр энэ хуулийн ажилийн хэсэгт орсон байна лээ дээ одоо янжуураа хоргүй гэж хуулийн заалт оруулах байхдаа
Гудамж талбай шүлс цэр тамхины иш цахилгаан тамхи гарч ирсэнээр багассан харагдсан шүү халдварт өвчин ч тэр чинээгээр багасаж байгаа даа
Дэлхий дээр ганц ч ашиг тусгүй юм байдаг нь янжуур гэдэг хамгийн хүчтэй могойн хор хүртэл эмэнд ордог муу нэртэй архи хүртэл бага хэмжээгээр бол ашигаа өгөх тохиолдол байдаг гэсэн харин янжууранд бүхэл муу муухай хор шингэсэн байдаг
Huulichilsan deeree durtai ni ymarch tatvargui oruulj irj ymarch huraamj tuluhgui zarj bgaa sh de
Үхсэнийх нь хүүхдэд зарахгүй байх.
Сургууль орчмоор дүүрэн ширхэглэдэг газар байгаа шд. Лангуун доогуураа бүгд тамхи зардаг.
цахилгаан тамхийг бүрмөсөн хорих хэрэгтэй. энэ тамхинаас болж тамхинд донтох нь ихсэж бн
монголд л цахилгаан тамхи хортой гэж худал цуурдаг өндөр хөгжилтэй оронууд бол дэмждэг манай эмч улстөрчид бүгд тамхныханд үйлчилдэг хүүхдүүдийн хэрэглээг огт байхгүй болгох хэрэгтэй янжуурны татвараа нэмээд ширхэглэдэг түц дэлгүүрүүдийг устгах хэрэгтэй