Хуучин орон сууцны м.кв-ын үнэ 4.21, шинэ нь 4.12 сая болж, өсжээ

Үндэсний статистикийн хорооноос орон сууцны үнийн есдүгээр сарын мэдээллийг гаргажээ. Улаанбаатар хотын орон сууцны үнэ есдүгээр сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 9.3, наймдугаар сарас 1.9 хувиар өссөн байна.
Тодруулбал, есдүгээр сард шинэ орн сууцны нэг м.кв талбайн дундаж үнэ 3.85 сая төгрөг байгаа юм. Харин хамгийн хямд нь Сонгинохайрхан дүүрэгт 2.78, хамгийн өндөр буюу Хан-Уулд 4.12 сая төгрөгийн ханштай байна.
Шинэ орон сууцны дундаж үнийг доор графикт харууллаа.
Тэгвэл хуучин орон сууцны дээд үнэ нь шинэ орон сууцны үнээс өндөр байна. Тодруулбал, хуучин орон сууцны дундаж үнэ хамгийн өндөр нь 4.21 сая төгрөгтэй байгаа юм. Харин багадаа м.кв-ын үнэ 2.57 сая төгрөг байна.
Хуучин орон сууцны үнийг доор харууллаа.
Шинэ орон сууцны үнэ Сонгинохайрханд хамгийн өндөр байгаа бол Чингэлтэй дүүрэгт хуучин орон сууцны үнэ өндөр байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
байршилаас гадна УБ ын ойролцоо газар чичирхийлэхэд л шинэ барилгууд нурна
байршил чух�##�
bitgii shaagaach setguulch nertei troloo
une unaad baina ain kk
Жилийн өсөлт 9.3 гэдэг бол инфляциас бага бнашд
Баянзүрх 2.5 сая байр зөндөө байна
3,4 хороолын 2 өрөө 200 саяар ч олдохоо больж