Гадаад мэдээДЭЛХИЙ

БНСУ-д ажиллах хүч багасаж байгаа тул ирэх жил их хэмжээний гадаад ажилчин авна

Өмнөд Солонгосын олон салбарт жил ирэх тусам ажиллах хүчний тоо багасаж байгаа. Үүнтэй холбогдуулан БНСУ Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны хүрээнд ирэх жил 165 мянган мэргэжлийн бус ажилчин гаднын орноос авчирч, урьд өмнө нь байгаагүй олон цагаач ажилчин оруулах боллоо.

Мөн тус улсын Засгийн газар мэргэжлийн бус хөдөлмөрийн визээр (E-9 виз) ирж ажиллах боломжтой салбаруудад шинээр зоогийн газар, уул уурхай, ойн аж ахуйг нэмж өргөжүүлнэ гэж мэдэгджээ.

E-9 виз олгох салбаруудыг задлабал

  • Аж үйлдвэрийн салбарт 95 мянга
  • Газар тариалан, мал аж ахуйн салбарт 13 мянга
  • Үйлчилгээний салбарт 13 мянга
  • Загас агнуурын салбарт 10 мянга
  • Барилга байгууламжийн салбарт 6 мянга
  • Усан онгоц үйлдвэрлэлийн салбарт 6 мянга
  • Үлдсэн 20 мянган визийг салбар харгалзахгүй олгох аж.

Е-9 визийг гар болон мэргэжлийн бус хөдөлмөр эрхлэх хүсэлтэй хүмүүст олгодог. БНСУ сүүлийн жилүүдэд  тус визийг олгох тоогоо тогтмол нэмэгдүүлсээр ирсэн. Тухайлбал 2021 онд 52 мянга, 2022 онд 69 мянга, энэ он 120 мянга болгон нэмэгдүүлжээ.

Эх сурвалж: Korea Times  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 28, 2023 12:02

ЭРХЭМСЭГ ХАНГУНУУД ТА НАР МОНГОЛЧУУДЫГ ВИЗГҮЙ БОЛГООД ЦАЛИН САЙН ӨГ МАНАЙ МОНГОЛЧУУД БОЛ ЦУСАНД НЬ БАЙДАГ ДАЙНЧ УХАРЧ НЯЦДАГГҮЙ ТЭР ЧАНАРААРАА АЖЛЫГ БОЛ АЛИЙШТ ЗҮГЭЭР Л МИНИЙ ХЭЛСНЭЭР ХИЙГЭЭРЭЙ НАДТАЙ ЯРЬ ЗА

Зочин
Зочин
12 сар 4, 2023 11:16
Reply to  Зочин

Мэдрэл зүгээр үү? Ийм юм бичиж суухдаа юу боддог вэ?

Зочин
Зочин
11 сар 28, 2023 13:29

Хүн, хүмүүсийн тухай бичихдээ олон, олон тооны гэж монголчууд ярьдаг юм даа. Хүү минь.

Зочин
Зочин
11 сар 28, 2023 14:50

З�##�уус маань олноороо дайжихнээ эрүүл мэнд гэж нэг чух�##� зүйл байдаг юм шүү Монголд төрийн �##�ба хаших хүний нөөцгүй болсоор байхнээ хэдэн хүүхэд хөгшид үлдэх нь бна

Холбоотой мэдээ

Back to top button