ЭРҮҮЛ МЭНД

Ж.Байгалмаа: Хэвтэн эмчлүүлэгчдийн 22 хувь нь амьсгалын замын гоц халдвартай байна

Томуугийн өвчлөлийн нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ, НЭМГ, ЭХЭМҮТ-өөс мэдээлэл хийж байна.

ХӨСҮТ-ийн захирал Ж.Байгалмаа: Монгол улсын хэмжээнд томуу томуу төст өвчний тархалт улсын хэмжээнд идэвхжлийн түвшин буюу шар түвшинд байна. Томуугийн идэвхжил манай улсад аравдугаар сарын эхээр эхэлсэн бол 48 долоо хоногийн дараа улсын хэмжээнд амбулториор үйлчлүүлэгчдийн 5.6 хувь нь томуугийн халдвартай байна. Эмнэлэгт хэвтэж байгаа үйлчлүүлэгчдийн 22 хувь нь амьсгалын замын гоц халдварт өвчтэй байна.

Улсын хэмжээнд дөрвөн аймаг шар түвшний дараагийн түвшин буюу улбар шар түвшинд хүрсэн байна. Улсын хэмжээнд вирус тандалтыг хийдэг бөгөөд Булган, Дархан-Уул, Сүхбаатар, Хэнтий аймгуудад томуугийн халдвар өндөр байна.

Манай улсад А хүрээний H1,H3 вирус зонхилж байгаа аж. Манай хөрш зэргэлдээ улсууд болон БНХАУ, БНСУ улсуудад томуугийн халдвар өндөр байна.

Арванхоёрдугаар сарын сүүл болон нэгдүгээр сарын эхээр томуугийн халдвар илүү их тархах учир ковидын үеийн энгийн дадлуудаараа өөрийгөө сайн хамгаалай гэж зөвлөж байна.

Эмнэлгүүдийн нөхцөл байдлын талаар н.Оюунчимэг мэдээлэл хүргэж байна

Томуугийн өвчлөлд тохирсон арга хэмжээ авахын тулд хөдөө орон нутаг болгон эмнэлэг, ор тоног төхөөрөмж, ажиллах хүчид анхаарал хандуулж ажилладаг. ЭМЯ энэ оны томуугийн тархалтад ажиллах шуурхай багийг бүрдүүлсэн. Эмнэлгүүдийн орны ачаалал болон эрчимт эмчилгээнд эмчлүүлж буй хүүхдүүдийг хянан ажиллаж байна.

Нийслэлийн хэмжээнд 15 эрүүл мэндийн байгууллага 2126 хүүхдийг нэмж эмчлүүлэх орыг дэлгэж ажиллаж байна. Нөхцөл байдалтай холбоотой ЭМЯ-аас харьяа байгууллагат 751 ор, ХЗДХЯ болон БХЯ-тай зөвшилцөн 120 гаруй орыг харьяа эмнэлгээс татсан. Нийслэлийн хэмжээнд 1255 орыг нэмэлтээр дэлгэж байна

Өнөөдрийн байдлаар 2345 хүүхэд томуугийн халдвараар хэвтэн эмчлүүлж байгаа бол 70 хүүхэд эрчимт эмчилгээ хийлгэж байна. Нийт яаралтай тусламжаар үйлчлүүлж байгаа хүүхдийн 20-40 хувь нь хэвтэн эмчлүүлж байгаа бол улдсэн хувь нь гэрээр эмчлүүлж эмчийн хяналтанд байна.

Арванхоёрдугаар сарын 11-ний өдрийн байдлаар түргэн тусламжийн нийт дуудлага 1413 байна. Үүнээс хүүхдийн өвчлөлтэй холбоотой 483 дуудлага ирсэн байна. 238 дуудлага нь томуугийн шалтгаантай байсан бол 4.6 хувийг эмнэлэгт хэвтүүлсэн байна.

ӨЭМТ-ийг нэмэлт цагаар ажиллуулж байгаатай холбогдуулан н.Эрхэмбулган мэдээлэл хийлээ

Нийслэлийн хэмжээнд томуугийн халдвар нэмэгдэж байгаатай холбогдуулан эмнэлгийн орыг нэмсэн бөгөөд. Дүүргүүдийн эрүүл мэндийн төвүүдийн хүүхдийн кабинетийг арванхоёрдугаар сарын 7-ноос эхлэн ажлын өдрүүдэд 20:00 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 15:00 цаг хүртэл ажиллуулах шийдвэр гарсан.

Иймээс эцэг эхчүүд түргэн тусламжид дуудлага өгөхөөс илүү ойр байгаа эмнэлэгт хандахыг зөвлөж байна.

ЭХЭМҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал н.Болормаа томуугаас хэрхэн сэргийлэх тухай мэдээлэл хүргэж байна

ЭХЭМҮТ-ийн хүүхдийн эмнэлгийн зөвлөх эмч нар дүүргүүдийн эмнэлэгт ажиллаж байна. ХӨСҮТ-ийн томуугийн мэдээллээр А томуу идэвхтэй тархаж байна. Манай ЭХЭМҮТ-ийн хүүхдийн зөвлөх эмч нар дарах зөвөлгөөг эцэг эхчүүдэд хүргэж байна.

Нярайн аминд аюултай шинжүүд илэрч байгаа тул эмчдээ хоёр хоног тутам үзүүлэх. Мөн ковидын үеийн халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахина уу.

Хүүхдийн дархлааг дэмжихийн тулд амин дэмтэй хол болон сайн нойроор хангах хэрэгтэй. Хэрвээ хүүхдэд ханиад, томуугийн шинж тэмдэгтэй бол цэцэрлэг сургуульд нь явуулахгүй байхыг зөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
B.Enhbaatar
B.Enhbaatar
2024-01-15 00:59

utaan dund amisgaliin zamiin haldwartai baihgui geed yahiin amisgalaar uwchluh buhiil nuhtsul ni burdsen bainshd en Ulaanbaatar hotchin eruul mendiin salbariin hun en turd baihgui bainshd

D.Itgelt
D.Itgelt
2024-01-15 01:00

humuusiig bugdiin en utaagaaraa horduulj bainshd shahm#l tulsh neg baliar zuileer bid odoo engeed hordood baih umuu ???? eruul mendiin salbariin humuus dorwitoi zuil hiildee taanar ulsiin ih hurliin gishuun bolohgeed zutgesench bolnoshuudee

J.Ganchimeg
J.Ganchimeg
2024-01-15 01:01

olon hun uwchluud duuslaa bugd geniin haldwartai bolj baina engeed zowood baihuu??? Bi law husehgui bainshuu odoo en tur zasgiig nariin mergejliin humuuseer solih tsag bolson bainshuu

B.Baatarhuu
B.Baatarhuu
2024-01-15 01:02

turiin biznes erhlegchid hun horduulaad orj ireh emend tatwar nemdeg tegeed bidnii uwchnuur mung oldog ene bol tur zasgiin gazar nariin mergejliin hun baihgui biznesiin humuuseer duurheer engej l ard tumen zowdgiin jishee

U.Anujin
U.Anujin
2024-01-15 01:03

eruul mendiin salbariin hun yagaad turd garch bolohgui gej turd eruul mendiin salbariin hun baiwal iim uwchlul gazar awahgui gej bodoj baina

Холбоотой мэдээ

Back to top button