УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Нүүрсний сонсгол #2: С.Баярцогт, Б.Энэбиш, Д.Сугар нар "Чалко"-г сөхөж, Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан нар нүүрс ярина

Хоёр дахь шатны сонсголын хоёр дахь өдөр өнөөдөр болно.

Өнөөдөр /2023.12.19/ ЭТТ ХК-ийн борлуулалтын үйл ажиллагаа, нүүрсний гэрээний үнэ тогтоолт, "Чалко"-той байгуулсан гэрээ, нүүрс баяжуулах үйлдвэр, газрын тос дамжуулах хоолой, уулын ажлын төлбөрийн хүрээн дэх нүүрс худалдах, худалдан авах гэрээ зэргийг ярина.


Өнөөдрийн сонсголд дараах 45 хүн дуудагдсаныг задлан тайлбарлаж байна.

-Яллагдагчаар татагдаад, УИХ-ын гишүүний суудлаасаа буугаад удсан Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан нар ирнэ-

Бүрэн эрхээсээ түдгэлзсэн хоёр гишүүн гэрчээр дуудагджээ.

Ж.Мөнхбат, УИХ-ын  гишүүн асан. Тэрбээр нүүрсний хулгайн хэрэгт яллагдагчаар татагдсан Ж.Мөнхбат бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтээ өгч байв. Д.Ариунболдыг “Эрдэнэс таванталгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар томилуулах замаар “Нүүрсний хулгай”-н хэрэгт гар, бие оролцсон гэгдээд буй.

Т.Аюурсайхан, УИХ-ын гишүүн асан. Тэрбээр, "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 10 хүний хамт Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгдэх шатандаа явж байна. Түүнийг зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж буруутгаж буй.


-Ч.Хүрэлбаатар, Ж.Ганбат нар баримт ярьж өгнө-

  1. Ч.Хүрэлбаатар, сайд- Түүний хувьд Сангийн сайдаар ажиллаж байсныхаа хувьд сонсголд мэдээлэл өгч оролцоно гэгдэж буй.
  2. Ж.Ганбат, Сангийн яамны ТНБД- Түүний хувьд 2022 оны аравдугаар сард ЭТТ ХК-нд БЭТ-өөр томилогдон ажилласан. Бүх баримтуудыг ил болгоход хамтран ажилласан гэдэг утгаараа мэдээлэл өгч оролцоно.


-С.Баярцогт, Д.Сугар, Б.Энэбиш, Д.Зоригт тэргүүтнүүд "Чалко"-той байгуулсан 250 сая ам.долларын гэрээгээ ярина-

НЭГ. “Эрдэнэс Тавантол­гой” ХК Хятадын “Чалко Трейдинг Хонконг” ком­пани, “Жинан Стийл” компаниудаас 250.0 сая ам.долларын урьдчилгаа төлбөр авч, нүүрс нийлүү­лэх асуудлыг 2011.07.19-нд ТУЗ-дөө танилцуулж, шийдвэрлүүлэн гэрээ байгуулах эрхийг Гүйцэт­гэх захирал Б.Энэбишд олгож байв.

ТУЗ-ын 16 дугаарт тог­тоол гаргасан.

Тогтоолд: гэрээг эцэслэн боловс­руу­лахдаа олон харилцагчтай гэрээ хийх, өөрийн квотыг нэмэгдүүлэх талаар анхаа­рахыг даалгаж, ТУЗ-ийн хараат бус гишүүд урьд­чилгаа төлбөр болох 250.0 сая ам.долларыг зөвхөн уул уурхайн үйл ажилла­гаанд зарцуулах нь зүйтэй, хэрэв Хүний хөгжлийн санд энэ урьдчилгааг шил­жүүлбэл 1РО хийхэд сөр­гөөр нөлөө­лөхийг тэмдэг­лэж, тогтоолд ТУЗ-ийн дарга Д.Сугар гарын үсэг зурсан. Гүйцэтгэх захирал Б.Энэбиш ТУЗ-аас эрх олгосны дагуу 2011 оны долдугаар сарын 26-ны өдөр Чалко компанитай гэрээг байгуулсан түүхтэй.

Тухайн үед буюу 2011 онд хамтарсан Засгийн газрын тэргүүнээр одоогийн УИХ-ын гишүүн Сү.Батболд, Сангийн сайдаар С.Баярцогт, Уул уурхайн сайдаар Д.Зоригт ажиллаж байсан. ЭТТ ХК-ийн анхны захирлаар Б.Энэбиш ажиллаж, гэрээг гардан гүйцэтгэсэн хүнээр нэрлэгддэг. Өмнөх сонсголоор ирж, “Чалкогийн гэрээг дэлгэрэнгүй ярьж өгье” хэмээсэн билээ.

ХОЁР. “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хамгийн анхны ТУЗ-ийн дарга нь тухайн үеийн Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар. Энэ утгаараа сонсголд дуудагдаад байна.  Үндсэн хуулийн Цэцийн гишүүн гэсэн хамгаалалтад ороод чамгүй олон хэргээс мултарч суусан түүний нэр энэ оны сүүлээр ихээхэн дуудагдаж буй. Тэр “сахал” Д.Эрдэнэбилэгийн залуустай хамт “Хөтөл цемент шохой үйлдвэр”-ийн хувьчлалаар шүүгдэх гэж байгаа юм.

ГУРАВ. Я.Батсуурь дахин гэрчээр дуудагдсан. “Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Я.Батсуурь эхний сонсголоор Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн тухай ноцтой зүйл дурдсан. Тэрбээр, “ЭТТ" ХК-д эзэн сууж авах гэсэн санаархал манай томоохон бүлэглэлээс гарч ирсэн. 2014 оны арванхоёрдугаар сард Монгол Хятадын нэг компанийг 99 жилийн хугацаатай оператороор оруулах гэрээ хэлэлцээрийн ажил эхэлсэн. Ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар би ажиллаж байсан. Үүнийг эсэргүүцтэл долоо хоногийн дараа ажлын хэсгээс гаргаж, сарын дараа хорьсон. Тухайн үед Ерөнхийлөгчөөр Ц.Элбэгдорж ажиллаж байсан" гэсэн билээ.

ДӨРӨВ. Д.Ариунболд гэрчээр ирнэ. “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилласан 2016 оны есдүгээр сараас 2018 оны дөрөвдүгээр сар хүртэлх хугацаанд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд нүүрс худалдах, тээвэрлэх гэрээг хэнтэй, хэдэн төгрөгөөр хийх гэх мэт хамаг “хор”-ыг хамт хутгалцаж, дундаас нь ашиг хүртэж байсан байж болзошгүй гэгдэж байв. Тиймээс ч АТГ-аас УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг “Нүүрсний хулгай”-н хэргээр шалгаж буй тухай мэдээлэгдэж байлаа. Д.Ариунболд, Ш.Раднаасэд нар Говь-Алтай аймгийнх буюу нэг нутаг. Тэд хөтлөлцөөд аймгийн иргэдэд хандив тусламж үзүүлж, гарын бэлэг гардуулж, албан байгууллагуудад автомашин бэлэглэж явсан.

  1. Д.Зоригт УИХ-ын гишүүн асан
  2. С.Баярцогт, сайд асан
  3. Д.Сугар, Төрийн өмчийн хороо
  4. Б.Энэбиш, “Эрдэнэс Монгол”
  5. Я.Батсуурь, ЭТТ ХК
  6. Д.Ариунболд, ЭТТ ХК
  7. А.Чинзориг, Үнэлгээний хороо, “Эрдэнэс Монгол”
  8. Д.Уужимсанаа, Үнэлгээний хороо
  9. Ц.Анх-Од, Үнэлгээний хороо
  10. Б.Эрдэнэбаяр, Үнэлгээний хороо
  11. Б.Баярцэцэг, Үнэлгээний хороо
  12. “Норинко” ХХК, Ху Гуо Цин
  13. Д.Батбаатар, ЭТТ ХК, ЗГХЭГ
  14. Б.Ганхуяг, ЭТТ ХК
  15. М.Батбаяр, ЭТТ ХК
  16. Г.Нандинжаргал, ЭТТ ХК
  17. Т.Гантулга, МХЕГ, ЭТТ ХК
  18. Ү.Амарбат, ЭТТ ХК
  19. Х.Болор-Эрдэнэ, ЭТТ ХК
  20. П.Өлзийнаран, ЭТТ ХК
  21. С.Мөнхчулуун, ШӨХТГ
  22. Д.Баярбат, ЭТТ ХК
  23. Ч.Энх-Амгалан, ЭТТ ХК
  24. Ж.Чимэдцэрэн, ЭТТ ХК
  25. Б.Мөнхзаяа, ЭТТ ХК
  26. Э.Тэмүүлэн, ЭТТ ХК
  27. Б.Энхбат, ЭТТ ХК
  28. Г.Адъяа, ЭТТ ХК
  29. С.Ашидмөнх, ЭТТ ХК
  30. А.Чинзориг, ЭТТ ХК
  31. Т.Цолмон, ЭТТ ХК
  32. С.Амгалан, ЭТТ ХК
  33. Ч.Жигжид, ЭТТ ХК
  34. О.Хатанбаатар, ЭТТ ХК
  35. Б.Батсайхан, ЭТТ ХК
  36. Э.Онон, ЭТТ ХК
  37. Ч.Сайнбилэг, ЭТТ ХК
  38. М.Батцэнд, ЭТТ ХК
  39. Б.Батбилэг, ЭТТ ХК
  40. М.Баяраа, ЭТТ ХК
  41. Д.Дамдиндорж, ЭТТ ХК

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочинsongogchid
Зочинsongogchid
12 сар 19, 2023 10:49

asraltiin buh guilgee naad gaaliin darga nariin hamaarliin buh guilgee dansiig shalga tegeed l ulaina guitsee

Зочин
Зочин
12 сар 19, 2023 12:35

Өлөн хулгайчууд л бус уу.

МОНГОЛ
МОНГОЛ
12 сар 19, 2023 19:01

Улсаас нэр төр �##�бан туша�##� ашиглаж хулгай хийсэн йим хүмүүст .ЦААЗЫН ЯЛ өгдөг хууль батлах хэрэгтэй.ИЙМ ХУУЛЬ БАТЛАНАА ГЭСЭН ХҮНДЭЛ СОНГУУЛИА ӨГ АРД ИРГЭД ЭЭ!!! ӨӨРӨӨР БИД ЭНЭ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИДААС САЛАХ АРГА БАЙХГҮЙ

Зочин
Зочин
12 сар 19, 2023 19:58

Сонсголд оролцьё чухам зүгээр гээд байсан. Аюурсайхан оролцохгүй л байгаа биз дээ. Ганхуяг ч гэсэн адилхан. Оролцсон ч гэсэн яг өнөөдрийн нөхдүүд шиг л юм яринаш дээ. Ккк

Зочин
Зочин
12 сар 20, 2023 08:47

Эдгээр хүмүүсийн хулгайлсан мөнгийг нь төлүүлэх, төрд ажиллах эрхийг насаар нь хасах хэрэгтэй

Зочин
Зочин
12 сар 20, 2023 08:49

Уул уурхайн сайдаар Д.Зоригт ажиллаж байсан, авилгачин ирсэн байна.

Зочин
Зочин
12 сар 20, 2023 13:49

Гөлөг төөрүүлээд байх юм. Ганхуягаа л дуудчихаач

Зочин
Зочин
12 сар 20, 2023 19:59

Ч�##�ко Трейдинг Хонконг” гэж хэний хамаар�##�тай ямар компани байна .манай нөхдүүд өөрсдөө байгуулаад дунд нь хор хутгасан байж болох уу

Дүүдээ
Дүүдээ
12 сар 21, 2023 06:00

Нөгөө �##�дарт цоохор дээлтэй хулгайч женко хаачсан бэ

Холбоотой мэдээ

Back to top button