Гадаад мэдээДЭЛХИЙ

БНСУ-ын шүүх Монгол эмэгтэйд залилангийн хэргээр 4 жилийн хорих ял оноожээ

БНСУ-ын шүүх Монгол эмэгтэйд утасны мессежээр залилах хэрэгт оролцсон буруутай гэж үзэн 4 жилийн хорих ял оноожээ. Сөүл хотын хойд дүүргийн шүүх залилан мэхэлсэн, албан бичиг баримт хуурамчаар үйлдсэн, хуурамч албан бичиг ашигласан гэх хэргээр 30 настай Б-д дөрвөн жил хориг ял өгсөн байна.

Прокурорууд мөрдөн байцаалтын явцад Б нь утасны мессежээр залилдаг бүлгэмд мөнгө цуглуулах үүрэг гүйцэтгэдэг байсан аж. Тэдгээр этгээдүүд 9 хүнийг 268 сая воноор залилжээ.

Утсаар залилан хийхдээ тэд “Гадаадаас авсан тансаг хүзүүний зүүлтийн 800 мянган воны төлбөрийг төлсөн. Одоо хүргэгдэж байгаа” гэх мэтээр хохирогчид руу мессеж илгээдэг байсан юм.

Үүний дараа тус бүлгийн этгээд Санхүүгийн үйлчилгээний хорооны ажилтны дүр эсгэн хохирогчтой холбогдон “Таны дансыг гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн байна” хэмээж, хэргийн мөрдөн байцаалтад хамтран ажиллахын тулд их хэмжээний мөнгө өг гэж шаардан залилдаг.

Монгол Улсын иргэн Б нь Санхүүгийн хяналтын албаны ажилтан төдийгүй Сөүлийн өмнөд дүүргийн прокурорын газрын прокурор, Улсын дээд прокурорын газрын прокурор, Сөүлийн төв дүүргийн прокурорын газрын албан тушаалтны дүр эсгэж хохирогчдоос мөнгө авчээ.

Эх сурвалж: Newsis

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Луйварчинд бага ял өгсөн бн.

Ichij uh
Ichij uh

Zavaan yums hun bolj turchihuud unen Shudarga amidaraach uheeruudee

Зочин
Зочин

Mglchud shig molig shaalguulna gej bodsn bnda

Заас
Заас

Монголоос ш�##� өөр шудрага ял шүүхтэй улс иим ш�##�хгүй зүйлд л 4 жил манай нам дагасан өлөн авилгач хулгаачууд бүх газар ждү банк нүүрс бүүр автобус хүртэл тонож хулга�##�на бараг ялгүй баяжа�##� үлдэнэ хатуу ял өгдөг болжээж монгол хөгжинө гэдэг нь үнэн юмдаа хөө

Эмээ
Эмээ

Зүгээр л цаазлачихгүй

Зочин
Зочин

Хогийн хүн шаар!!!. Иймэрхүү хүн хог шааруудыг тэр шоронд нь бүх насаар нь хорьж шийтгэх хэрэгтэй!!!.

Холбоотой мэдээ

Back to top button