Нийгэм мэдээ

Загвар өмсөгч О.Билгүүн нүүдэлчин соёлыг алдаршуулахаар баг бүрдүүлэн малчдыг зорилоо

Орчин үед хөдөө нутгаас илүү хотын нийгэмшил давамгайлж нийгэм залуужихын хэрээр Монголчууд, тэр дундаа залуу үе нүүдэлчин ахуй соёлоосоо холдож, нүүдэлчид нь ч хот суурин газрыг зорих нь ихсэж байна. Энэ хүрээнд загвар өмсөгч О.Билгүүн “Монгол ахуй-Бидний баялаг” хэмээх төсөл боловсруулан өөрийн үүсгэн байгуулсан "Models" агентлагийнхаа залуусын хамт Архангай аймгийг зорилоо.

Загвар өмсөгч О.Билгүүн “Монгол ахуй-Бидний баялаг” хэмээх төсөл боловсруулан өөрийн үүсгэн байгуулсан загварын "Models" агентлагийн залуусын хамтаар Архангай аймгийг зорилоо.

Түүний боловсруулсан төслийн тухайд,

21 аймгийн ахуй соёлыг шингээсэн малчин айлд суурилсан аялал жуулчлалын үйлчилгээг хөгжүүлж, хөдөө хотын айлуудыг холбон соёлыг түгээхийн зэрэгцээ малчин айл өрхийн амьжиргааг дэмжих бизнес гэнэ. Мөн цаашлаад энэхүү бизнес эрхлэгчдийг нэгдсэн стандартаар хангаж, үйлчилгээнд сургаж, хөтөлбөржүүлж, дэд бүтцээр хангаж, нэг системд оруулснаар гаднын жуулчдыг татах Монголын хамгийн чухал аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох зорилготой.

Тэрбээр, "Том төсөл эхлүүлэх аян замын эхний өглөөний мэнд ээ. Бид ингэж нийлж нэгдвэл болохгүй ажил гэж байхгүй. Үргэлж төрөө харж, түмний үгээр стрессдэж, зовж амьдрана гэж юу байхав. Хамтраад нийлээд хичээгээд үр дүн гаргаж харуулъя. Эхний аймаг Архангайн сумуудаас эхлье. Дараа нь бусад аймгууд руу зунаас өмнө чадахаараа очъё. Үндэсний дархлаа бол бидний ахуй соёл юм. Үүнийг хүчтэй түгээн дэлгэрүүлэх манлайлагчид үгүй бол тэр чигтээ устах аюултай. Өвлүүлэн үлдээх их ажлыг одооноос би өөрөө манлайлан эхлүүлж байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-03-18 07:47

ИХ САЙН ЗАЛУУ АМЖИЛТ ХҮСЬЕ МОНГОЛ АХУЙ БИДНЭЭС ХОЛДСООР БАЙГААГ СОРГОГООР ОЛЖ ХАРЖЭЭ НҮҮДЭЛЧИН СОЁЛ МААНЬ ӨВ УЛАМЖЛАГДАН ҮЛДЭХ МАШ ТОМ СОЁЛ СОЁЛЫН САЙД МАНГАР ХҮҮХНИЙ САНААЧЛАХ ЁСТОЙ АЖЛЫГ ЖИРИЙН НЭГЭН ЗАГВАР ӨМСӨГЧ САНААЧЛАН ЭХЛҮҮЛЛЭЭ ЭРХЭМСЭГ БИЛГҮҮН АРХАНГАЙГААС СУУДАЛ ГОРИЛОГЧ НАР ЧАМД ХАНДРАНА ДАА БИТГИЙ ХУЦ ТЭНЭГҮҮДЭЭ ХОЛ ОЧИЖ ХУЦ ГЭЭРЭЙ БОЛОХГҮЙ БОЛ МАНАЙГ ДУУДААРАЙ

Зочин
Зочин
2024-03-18 12:18

Deel umsuud geed mongol bolohgui erliiz hurliizuudaa

Зочин
Зочин
2024-03-18 14:17

ЗА ОЙЛГОЛОО ЦЭВЭР МОНГОЛ ҮҮЛДРИЙН БУХ ҮНЭЭ МИНЭЭ ДЭЭЛ ӨМСӨХӨӨР Л МОНГОЛ БОЛЧИХДОГ ГЭЖ ОЙЛГОСОН ТЭГВЭЛ ХУДЛАА БАЙЖЭЭ ЯАВАЛ ТАНЬ ШИГ ЦЭВЭР МОНГОЛ БОЛОХ БОЛ

Холбоотой мэдээ

Back to top button