Нийгэм мэдээ

“Гацуурт”-ын Л.Чинбатыг худал мэдээлэл тараасан гэж яллах дүгнэлт үйлджээ

Сэлэнгэ аймгийн прокурорын газраас “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат нь хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг цахим орчинд тараасан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 /Худал мэдээлэл тараах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн болохыг УЕПГ-аас өнөөдөр мэдээлэв.

Эрүүгийн хуулийн 13.14.1-д хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол 450-1,300 нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000-1300,000 төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ хэмээн заажээ.

Хэргийн тухай эргэн сануулахад "Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын нутаг "Сүмийн булан" нэртэй газарт 2023 оны зургаадугаар сарын 15-ны өдөр 13:40 цагт "Ч” гэгч нь тус сумын иргэн Б, М нарыг "Toyota Land Cruiser" маркийн тээврийн хэрэгслээр хөөж мөргөсөн гэх гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авсан.

“Ч”-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1, 13.14, 20.16 зүйлд зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна" хэмээн ЦЕГ-ын ХМТ-өөс мэдээлж байв.

Харин Л.Чинбат өөрийн цахим хуудсандаа "Манай адууг туугаад явж байгаа малын хулгайч нартай тэмцэж байна. Цаашдаа ч тэмцэнэ. Малын хулгай, хулгайч нар хэрээс хэтэрлээ. Хууль хяналтын байгууллагуудад гомдлоо гаргасан" хэмээн бичсэн юм.

Т.НАНДИН-ЭРДЭНЭ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 1, 2024 15:22

ЭНЭ ХОГИЙН ХУЛГАЙЧ ХЭРЭЭС ХЭТЭРЛЭЭ МАНГАР ОХИНОО САЙДААР ТҮЛХЭЖ ТЭР НЬ ҮНЭН ДҮФ ГЭДГЭЭ БАТАЛСААР БАЙНА МОНГОЛНУУД ЭНЭ ГӨЛӨГӨР ХУЛГАЙЧИД ЯМАР ӨРТЭЙ ЕН БЫСДА НЭГ Л ӨДӨР ЧИНИЙ ХУЛХИНД ТӨРИЙН ТӨМӨР НУДРАГА ТАСХИЙТЭЛ БУУЖ ЧИ ӨТГӨН ШИНГЭНТЭЙГЭЭ ХОЛИЛДОХЫН ЦАГТ МОНГОЛД ГЭРЭЛ ГЭГЭЭ ЦАЦАРНАА

Зочин
Зочин
4 сар 1, 2024 18:17

хүн �##�ахыг завдсан зүйлчиллэлээр хэзээ яллах вэ даварцан юм бэ

Зочин
Зочин
4 сар 1, 2024 19:13

Хүн �##�ахыг завдсан шдээ.

Зочин
Зочин
4 сар 1, 2024 23:59

Хүн хөнөөхийг завдсан хэргээр яагаад яллахгүй байгаа юм бэ

Уншигч
Уншигч
4 сар 2, 2024 11:53

Энэнд ч ял өгч сүйд болохгүй л дээ. Торгоод л өнгөрнө. Мөнгөтэйд үйлчилдэг хууль, шүүх лав байхгүй ээ Монголд

Холбоотой мэдээ

Back to top button