Хүчирхийлэл үйлдсэн 4 цагдааг болзошгүй эрсдлээс сэргийлж саатуулсан

Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын дөрвөн цагдаа 13 настай охиныг хүчирхийлсэн байж болзошгүй асуудлаар шалгагдаж эхэлсэн.
Тодруулбал, алба хаагч Э-г шүүхийн шийдвэрийн дагуу баасан гарагт /2024.04.05/ үлдсэн гурван албан хаагчийг ням гараги /2024.04.07/ 48 цаг саатуулж, таслан сэргийлэх цагдан хорих арга хэмжээ авах хүсэлтийг АТГ-аас орон нутгийн прокурорт хүргүүлсэн.
Ингэхдээ мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулахад бусад гурван холбогдогчийн үйлдэл нотлох баримтаар тогтоогдсон тул хойшлуулшгүйгээр баривчилсан гэсэн.
Үүнээс гадна тухайн хэрэгтэй холбоотой бусад мэдээллүүд гараад буй.
Онцолбол, тухайн цагдаа нарын зураг нь олон нийтэд ил болсон учраас эрсдэлтэй алхам хийж магадгүй, болзошгүй үр дагавараас сэргийлэх зорилгоор саатуулсан, алба хаагчид охиныг 12 настайгаас нь бэлгийн хавьталд орж, хүчирхийлсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон, дөрвүүлээ хэргээ хүлээсэн зэрэг мэдээллүүд гарч байна.
Эл хэргийг Цагдаагийн ерөнхий газар биш Авлигатай тэмцэх газар үргэлжлүүлэн шалгахаар болсон. Учир нь, АТГ-т цагдаа болон бусад хууль хүчнийхнийг шалгах чиг үүрэг бүхий тусгай хэлтэс бий. Энэ чиг үүргийнхээ хүрээнд цагдаагийн дөрвөн алба хаагчийн хүчингийн хэрэгт холбогдсон гэх хэргийг шалгана.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүчин хийсэн нөхдүүдийг чанга шийтгэх ёстой.харин энэ охины эцэг эх гэж ямар юмнууд байнаа.эднийг л илүү чанга шийтгэмээр бна.үр хүүхдээ хамгаалах өсгөж хүмүүжүүлэх үүрэгтэй биз дээ.хаана юу хийж явсан юмбэ.анхаарал халамж яагаад тавьсангүй вэ.хуулиар хүлээсэн үүрэг хариуцлага бий шүү дээ.бага насны хүүхэд гадуур хаана хэнтэй яваад бгааг мэдэхгүй бсан нь сэжигтэй бна.энэ талаар шалгах хэрэгтэй.
Unen baliar hun hamgaalah hunii tuluu bh estoi btal iim muuhai yum hj yvdag arai
сэжгийн новшнууд цагдаагийн нэрийг гутаасан тэнэгүүд бүх насаар нь шоронд хатааж үхүүл
Монгол Улсын иргэдийг болзошгүй эрсдэлээс хамгаал ахын тул Монголын бүх цагдааг шоронд хийх хэрэгтэй!
Хамгийн өөрийг нь хамгаалах ёстой хүмүүс. Хүүхэд.