Датаграфик СтатистикЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

Монголд гадаадын 7 мянган эрэгтэй, 1.1 мянган эмэгтэй ажилчин хөдөлмөр эрхэлж байна

Манай улсад 2024 оны нэгдүгээр улирлын байдлаар гадаадын 102 улсын 8.1 мянган иргэн хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлс, орлого олох зорилготойгоор хөдөлмөр эрхэлж байна. Эсрэгээрээ манай улсад сайн дурын ажил хийж, цалин хөлс, орлого олох зорилгогүйгээр сайн дурын ажил хийж байна.

Ажил эрхэлж буй гадаад иргэдийн тоо жилийн дотор 2.4 мянган хүнээр өссөн байна. Энэ нь 40.9 хувийн өсөлт юм. Цаашлаад өмнөх улиралтай харьцуулбал 1.6 мянган хүнээр буюу 24.8 хувийн өсөлт болж байна.

Ажил эрхэлж буй гадаад иргэдийн долоон мянга буюу 85.9 хувь нь эрэгтэй хүмүүс байгаа бол 1.1 мянга нь эмэгтэй хөдөлмөр эрхлэгч байна.

Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй гадаад иргэдийн

  • 56.1 хувь нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын,
  • 5.9 хувь нь Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын,
  • 5.6 хувь нь Бүгд Найрамдах Энэтхэг Улсын,
  • 4.4 хувь нь Оросын Холбооны Улсын,
  • 4.0 хувь нь Бүгд Найрамдах Филиппин Улсын,
  • 3.3 хувь нь Америкийн Нэгдсэн Улсын,
  • 3.2 хувь нь Бүгд Найрамдах Солонгос Улсын,
  • 2.8 хувь нь Бүгд Найрамдах Турк Улсын,
  • 14.7 хувь нь бусад улсын харьяат байна.

Насны бүлгээр харьцуулбал 35-39 насныхан хамгийн их буюу 1.4 (17.5 хувь) мянган хүн, 20 хүртэлх насныхан хамгийн бага буюу 81 (1 хувь) хүн байна.

Ажил эрхэлж байгаа гадаад иргэдийн 3.4 (41.5 хувь) мянга нь Улаанбаатарт, 3.3 (40.7 хувь) мянга нь Төвийн бүсэд, 1.1 (13.3 хувь) мянга нь Зүүн бүсэд, 229 (2.8 хувь) нь Хангайн бүсэд, 140 (1.7 хувь) нь Баруун бүсэд ажиллаж байна.

Боловсролын түвшнээр авч үзвэл 3.5 (43.3 хувь) мянга нь бакалаврын болон дипломын дээд, 2.7 (32.8 хувь) мянга нь техникийн болон мэргэжлийн, 839 (10.4 хувь) нь тусгай мэргэжлийн дунд, 769 нь (9.5 хувь) нь бүрэн дунд, 246 (3 хувь) нь магистр, доктор, 78 (1 хувь) нь суурь болон бага боловсролтой байна.

Мөн гадаад иргэдийн 3.5 (43.3 хувь) мянга нь мэргэжилтэн, 1.7 (21.2 хувь) мянга нь техникч болон туслах, дэд мэргэжилтэн, 1.2 (15.4 хувь) мянга нь үйлдвэрлэл, барилга, гар урлалын ажилтан, 767 (9.5 хувь) нь менежер, 551 (6.8 хувь) нь суурин төхөөрөмж, машин механизмын операторч, угсрагч,150 (1.9 хувь) нь энгийн ажил, мэргэжлийн ажилтан, 88 (1.1 хувь) нь худалдаа, үйлчилгээний ажилтан, 63 (0.8 хувь) нь контор, үйлчилгээний ажилтан, 2 (0.02 хувь) нь хөдөө аж ахуй, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтнаар ажиллаж байна.

Харин энэ 2024 оны нэгдүгээр улиралд ажил эрхэлж буй гадаад иргэдийн 1,802 (22.3 хувь) нь уул уурхай, олборлолтын, 1,298 (16 хувь) нь барилгын, 1149 (14.2 хувь) нь боловсролын, 983 (12.1 хувь) нь боловсруулах үйлдвэрлэлийн, 824 (10.2 хувь) нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний, 556 (6.9 хувь) нь тээвэр ба агуулахын үйл ажиллагааны, 379 (4.7 хувь) нь олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн үйл ажиллагааны, 1,099 (13.6 хувь) нь бусад салбарт ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button