СПОРТ

Эрхээ 4 жилээр хасуулсан Ц.Мөнхбаяр, Б.Өсөхбаяр нар баасан гарагийн барилдаанд зодоглох уу

Туулай жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдааны дараа авсан явцын шинжилгээгээр Увс аймгийн харьяат Улсын харцага Ц.Мөнхбаяр, аймгийн арслан Б.Өсөхбаяр нараас допингийн төрлийн бодис илэрч, улмаар Монголын Үндэсний бөхийн холбооноос өнгөрсөн зургаадугаар сард тэдний барилдах эрхийг дөрвөн жилээр хасах шийдвэр гаргасан.

Дээрх бөхчүүд МҮБХ-ны эл шийдвэрийг эсэргүүцэж, Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын шүүхэд гомдол гаргасан. Тус гомдлыг арбитр хэлэлцээд МҮБХ-ны шийдвэрийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн.

Энэ нь албан бичигт баримтаар үлдсэн.

Тодруулбал,

  • "...Ц.Мөнхбаяр, Б.Өсөхбаяр нар нь шийдвэр албажсан өдрөөс эхлэн барилдах эрхтэй болохыг дурдсугай" гэж албан шийдвэртээ дурдсан байдаг.

Харин МҮБХ-ны дарга Ц.Магалжав тэдний эрхийг сэргээхгүй гэдгээ мэдэгдсээр өдийг хүрсэн. Бөхийн дүрмээрээ хэчнээн спортын арбитр тэдний талд шийдвэрлэсэн ч, эцсийн шийдвэрийг МҮБХ гаргах учиртай.

Тэгвэл "Барилдах эрхтэй" гэж шийдвэртээ дурдаж байсан Спортын арбитр сүүлд мэдэгдэл гаргахдаа /2024.02.06/ энэ агуулгаасаа буцсан. Тодруулбал уг мэдэгдэлдээ "Ц.Мөнхбаяр, Б.Өсөхбаяр нарын барилдах эрхийг хангаагүй шийдвэрлэсэн болно" гэж шинээр дурдсан байдаг.

Энэ асуудал одоог хүртэл шийдэгдээгүй хэвээр буюу тэдний барилдах эрхийг МҮБХ сэргээгээгүй байгаа. Иймд өнгөрсөн амралтын өдөр Монгол бөхийн өргөөнд болсон барилдаааны үеэр Улсын харцага Ц.Мөнхбаяр, аймгийн арслан Б.Өсөхбаяр нар барилдах эрхээ сэргээлгэхийг шаардаж, эсэргүүцлээ илэрхийлжээ. Гэсэн ч "удирдах зөвлөл хуралдаж байж шийдвэр гаргана" гэх тайлбарыг холбооноос өгсөн байна. Харин эх сурвалжийн мэдээллээр тэднийг энэ баасан гарагт болох барилдаанд оролцохыг зөвшөөрсөн гэх, харин эрхийг нь сэргээсэн эсэх дээр баттай мэдээлэл гараагүй байгаа аж.

"Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитр" бол ТББ-ын статустай. Допингийн шинжилгээний хариутай маргадаггүй. Харин шинжилгээ авахдаа холбогдох журам зөрчсөн, процессын алдаа гаргасан гэдэг үндэслэлээр бөхчүүдийн барилдах эрхийг сэргээх нь зүй хэмээн шийдвэрлэдэг байгууллага.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 23, 2024 12:28

Бүгд тэгш эрхтэй, гэхдээ гахай илүү эрхтэй гэдэг шиг Увсынхан л илүү эрх эдэлдэг байж болохгүй, адил тэгш л хандаарай даа.

Хариулт
Хариулт
4 сар 24, 2024 09:28
Reply to  Зочин

Допингоо больчих бөхчүүд ээ. Ингэж нэр төрөө гутааж шившиглэж үндэсний уламжл*лаа доромжлох ямар хэрэг байна .Тэгээд ч тэр АРБИТР гэх ТББ байгууллагын шийдвэр хэнд хэрэгтэй юм бэ.Монголчууд допингтой биш үнэн хүчтэн бөхөө үзмээр байна

отгонбаатар
отгонбаатар
4 сар 23, 2024 18:03
Reply to  Зочин

Hurelsuh hurgen shiidverlene Ubsyn avgain shiidver buhnees huchtei Buhiin holboo ugaasaa hereg baihgui baiguullaga holboo uuriin munguur dopingiin shinjilgee hiilgedeg iumuu hairan mungu dopingiig olon ulsyn temtseend shinjleh busad dotoodyn barildaand shinjilj hereggui

Зочин
Зочин
4 сар 23, 2024 23:33

Хуцмой

Ганаа
Ганаа
4 сар 24, 2024 08:07

ХЭРГЭЛСЭН БОЛ ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭ БҮГД ТЭГШ ЭРХТЭЙ. ГАХАЙНУУД ИЛҮҮ ЭРХТЭЙ БАЙЖ БОЛОХГҮЙ УВСЫХАНД ИЛҮҮ ЭРХ ЭДЛҮҮЛЖ БОЛОХГҮЙ.

Зочин
Зочин
4 сар 24, 2024 08:58

ДОПИНГ ХЭРЭГЛЭСЭН БАТСУУРИЙГ ЯАГААД ЦОЛЫГ ХУРААЖ БАРИЛДАХ ЭРХИЙГ ХАСАХГҮЙ БАРИЛДУУЛААД ЗАРИМЫГ ШИЙТГЭЭД БАЙГААГ МАГАЛЖАВ ЧИ ХИЙГЭЭД БАЙГАА ШҮҮ МӨН ДЭЭРЭЭС ДЭМЖЛЭГ АЬААД БАЙГААГ РХАРЖ БАЙГАА НЭГ Л ӨДӨР БҮХ АЖИЛ ЧИНЬ УНТРАНА

Хариулт
Хариулт
4 сар 24, 2024 09:31
Reply to  Зочин

Батсуурийн хугацаа нь дуусаад барилдсан.Ялгасан юм байхгүй.

Их мэдэгч
Их мэдэгч
4 сар 24, 2024 14:40

Би яаж мэддийн

Бөх дэмжигч
Бөх дэмжигч
4 сар 25, 2024 12:25

Хэдэн давхараар нь давтан2 хэрэглэсэн стериод мангасуудтай битгий харьцуулаад байгаарай. Өсөхбаяр бол эмчийн заавраар зүрхний эм бага тунгаар хэрэглэсэн гэдэг нь баримтаар нотлогдсон шүү дээ. Маг�##�жав шийтгэл хавтгайруулахаа боль. Ганц 2 хурга хонинд санамсаргүй нийлэх, азаргаар адууг санаатай хөөх хоёрт ижил ял өгөхтэй адил шийдвэр гаргасан шүү МҮБХ.

Зочин
Зочин
4 сар 25, 2024 14:05

Shinjilgee yg unen uu.ergelzeetei l bna

Зочин
Зочин
4 сар 26, 2024 12:41

Жвсууд Баасуугаасаа авхуулаад бүгд допингтой болж таарав уу?

Холбоотой мэдээ

Back to top button