ЭШ: Хөвсгөлийн охин хоёр хичээл дээр 800 оноо авч, үеийнхнээ манлайлжээ

2024 оны элсэлтийн шалгалт орон даяар явагдаж дууслаа. Энэ жил нийт 35,939 хүн шалгалт өгөхөөр бүртгүүлснээс 77 шалгуулагч хамгийн өндөр буюу 800 оноо авчээ.
Хөвсгөл аймгийн тухайд элсэлтийн шалгалтад 1469 шалгуулагч оролцож 10 хүүхэд 800 оноо авсан билээ. Тэдний нэг бол Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн 12-р ангийн сурагч Б.Хулан юм. Тэрбээр, хими болон математикийн хичээлээр 800 оноо авч, манлайлал үзүүлсэн байна.
Шалгалтыг Мөрөн сумын Ирээдүй, Дэлгэрмөрөн цогцолбор сургууль дээр зохион байгуулж, 60 хянагч багш, 20 зохион байгуулагч ажиллажээ.
Арван судлагдахуунаас математик 904, монгол хэл 570, нийгэм судлал 740, англи хэл 715, орос хэл 14, газар зүй 37, физик 392, биологи 319, хими 308, Монгол улсын түүхийг 308 шалгуулагч сонгосон байна.
М.АГАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Охинд амжилт
ЗА ЭЦЭГ ЭХЧҮҮДЭЭ УЛААНБААТАРЫН ЛАБОРТОРИ 1 Р СУРГУУЛЬ ӨНДӨР ТӨЛБӨРТЭЙ БАЯЧУУДЫН ЛИЦЕИ СУРГУУЛЬ ХӨДӨӨНИЙ СУРГУУЛИЙН ЯЛГААГ МЭДЭРСЭН ГЭЖ НАЙДЬЯ ЭНЭ ХӨӨРХӨН ОХИН ӨӨРӨӨ Л СУРЧ МЭДЭХИЙГ ХИЧЭЭСЭН МЭРИЙСЭН ЛАБОРТОРИ СУРГУУЛЬ ӨНДӨР ҮНЭТЭЙ ИРГЭДИЙН МӨНГИЙГ ХУЛГАЙЛЖ БАЙГУУЛСАН ХУВИЙН СУРГУУЛЬ ХОТООР ДҮҮРЭН БАЙНА ҮҮНИЙГ ТӨГССӨН ИХЭНХ ХҮҮХДҮҮД ХУВИАРГҮЙ ХОЦОРДОГ МӨНГӨӨР СУРААД АМЖИЛТГҮЙ БОЛДГИЙН ЖИШЭЭ ЭНЭ.ЭНЭ ОХИН ЭЗЭН ХИЧЭЭВЭЛ ЗАЯА ХИЧЭЭДЭГ ГЭДГИЙГ БАТАЛЖ ӨГЛӨӨ ХОТЫХООН ХҮҮХДҮҮДЭЭ МӨРӨН РҮҮ БӨӨНӨӨР НЬ ШИЛЖҮҮЛ ХА ХА ХА БҮҮР ЭНЭ ОХИНЫ АНГИД ШИРЭЭН ДЭЭР НЬ СУУЛГАЦГААЯ
БАЯР ХҮРГЬЕ ... ИХ СУРГУУЛЬДАА ЭЛСЭЖ БЭЛТГЭЛЭЭ ХИЙГЭЭД ГАДААДЫН ИХ СУРГУУЛЬД ОЧИЖ СУРААРАЙ , МАШ САЙН БАЙНА ... АМЖИЛТ БҮХНИЙГ ХҮСЬЕ.