Өнөөдөр Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэлэлцэнэ
Өнөөдөр /2024.08.21/ Улаанбаатар хотод болох үйл явдлын тоймыг хүргэж байна.
09:00 цагт:
-МҮХАҮТ-д Монгол-Словений бизнес форум нээлтээ хийнэ.
-ЛГБТ иргэдийн эрүүл мэнд, хүний эрхийн талаар “Тэгш эрх”-ийн өдрүүд зохион байгуулах талаар “Youth LEAD Mongol” ТББ-ын байранд мэдээлэл хийнэ.
–НЗДТГ-аас Монголын Хуульчдын холбоотой хамтран иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулна. 75050801, 75050802, 75050803, 75050804.
-Монгол-Германы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд дэлгэсэн хоёр улсын 15 уран бүтээлчийн “2 day in Mongolia” үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд олны хүртээл болно.
10:00 цагт:
-УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ.
11:00 цагт:
-УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан болно.
15:00 цагт:
-“Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан болно.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.