Өмнөд европчууд халуунаас дайжиж Дани руу аялж байна

Европын өмнөд бүсэд агаарын температур нэмэгдэж байгаатай холбогдон европчууд халуунаас дайжиж хойшоо зүглэх нь нэмэгдсэн байна.
Ялангуяа Дани улс халуунаас зайлсхийхийг хүссэн хүмүүсийн түгээмээл сонголт болжээ.
Тус улсын цаг уурын албанаас гаргасан мэдээллээр бол долоодугаар сард Данид агаарын температур дунджаар 16.2 хэм байсан юм.
Харин Европын бусад хэсэгт агаарын температур өндөрт хүрч халах болжээ. Тухайлбал Итали улсад зургаадугаа сарын дундаас хойш халууны давалгаа эхэлж, зарим хэсэгт 40 хүрсэн аж.
Францад мөн хэдэн өдрийн турш халж, өнгөрсөн долоо хоногт улс даяар агаарын температур 30 хэм давсан байна.
Данийн нийслэл Копенхаген дахь Хойд Европ болон АНУ-аас ирсэн жуулчдад үйлчилж заншсан газрууд одоо Өмнөд Европоос ирэх хүмүүсийн тоо нэмэгдэхүйц ихэссэнийг анзаарчээ.
“Kolpin Hotels” компанийн гүйцэтгэх захирал Карим Нилсен “Өмнөд Европоос ирж буй жуулчдын тоо нэмэгдэж байна. Франц, Испани, Италиас” гэсэн байна.
Тэрбээр жуулчдын тоо нэмэгдэж байгаа нь хойд бүсийн сэрүүн цаг ууртай холбон тайлбарласан юм.
Копенхагенаас 80 км-ийн зайд оршдог Өмнөд Зеланд хотод ч гэсэн сэрүүн уур амьсгалд амрах гэсэн жуулчид очих болжээ.
Нэгэн зочид буудлын эзэн Филип Расмуссен “Өмнөд Европын иргэнд Дани руу ирэх тренд гурван жилийн өмнөө эхэлсэн. Харин энэ жил эрс нэмэгдсэн гэж хэлмээр байна. Манай зочдын 5 хувь нь Өмнөд Европынх байсан бол одоо 30-35 хувь болсон” гэсэн юм.
Эх сурвалж: Euro News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Удахгүй Европынхон манайх руу цувдаг болно! Ноль байхгүй энэ тэр нүхэн жорлонг ш�##� тоохгүй ирнэ! Европтоо шатаж үхсэнээс ил задгай шээж баагаад ч гэсэн сэрүүн газар диваажин болно доо!