Rokit bay: Тоглолтоороо сансрын, фантастик адал явдлуудаар фенүүдээ баясгана

Реппер, найруулагч, продюсер Rokit Bay буюу О.Баярсайхан есдүгээр сарын 14-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд “ПУУЖИН БАЯРАА” нэртэй тоглолт хийх тухайгаа мэдэгдээд буй. Тэрбээр тоглолтын онцлог, зохион байгуулалт, цомгынхоо талаар мэдээллийг олон нийтэд хүргэлээ.
Rokit bay: “ODYSSEY” цомог бол миний дөрөв дэх албум. “ODYSSEY” гэдэг зүйл нь өөрөө маш том адал явдал байдаг. Зүгээр нэг энгийн адал явдал биш тэнд маш том, ээдрээтэй зүйл болж байхад гол дүр маань тэр дундаас ямар нэгэн зүйлийг ойлгодог ч юм уу, ямар нэгэн зүйлийг ялж гарч туулсан их том адал явдлыг ODYSSEY гэж нэрлэдэг. Энэхүү цомог маань түүнтэй адил хуучин залуу байхад дуулдаг байсан сэдвүүдээс тэс өөр буюу миний амьдралдаа мэдэрсэн, сурсан зүйлүүдийн дагуу зохиогдсон.
Тоглолтын төв цэнгэлдэх хүрээлэнд засагдсан тоглолтын тайзнуудаас илүү өндөр буюу хамгийн өндөр цэг нь 23 метр дээр очиж байгаа. Мөн артист болон бүжигчдэд оногдох тайзны талбайгаараа хамгийн том талбайтай гэдгээрээ онцлог болох гэж байна.
Энэ удаад миний хийх гэж буй тоглолт ч гэсэн мөн адил “Адал явдал” гэдэг замыг барьж явж байгаа. Тэр нь энгийн биш илүү сансарын, фантастик адал явдлуудыг агуулахыг зорьж байна. Цаг хугацааг дагаж ирсэн хувь хүний өөрчлөлт болон, зохиолчид тохиолддог бэрxшээлийн талаар өгүүлэх, шинэ цомгийн эхний дуу "Жингүйдсэн Пуужин"-г хүлээн авна уу" гэлээ.



Rokit Bay буюу О.Баярсайхан нь 1984 оны арваннэгдүгээр сарын 24-нд төрсөн бөгөөд 2007 онд “Асуулт” форумд “Nevalast” хэмээх нэрээр уран бүтээлээ туурвиж эхэлжээ. Тэрбээр “Пуужин Баяраа”, “Эвдэрхий хүмүүс”, “Хариуцлага” хэмээх цомог гаргаж байсан юм.
О.Баярсайхан дэлгэцийн хэд хэдэн уран бүтээлд ажилласан бөгөөд анхны уран бүтээл нь Лос Анжелес хотод 2009 онд хийгдсэн “Маргаашгүй” хэмээх уран сайхны кино юм. Мөн “Алтан ус”, “Эцсийн зогсоол Е цэг” зэрэг кинонд ажилласан. Монголын анхны олон тоглогч холбогдон тоглох боломжтой аймшгийн 3D видео тоглоом болох “Carnival Hunt” нь түүний үүсгэн байгуулсан “Beer Night Studio”-ийн шинэ бүтээл юм. Тэрбээр “Beer Night Studio”-ийг 2017 онд үүсгэн байгуулсан ба Монголын анхны бүрэн хэмжээний анимейшин цуврал “Оннц дүмд” болон “Fragile” хэмээх видео тоглоомыг бүтээсэн билээ.
Тоглолтод урилгаар: Monku & Uyangaa, BO /RECON хамтлагийн гоцлол дуучин, Magnet Brain, Enkh???? Erkhem, davaidasha, Хонх хамтлаг, Trishna зэрэг уран бүтээлчид оролцоно.
Тоглолтын ерөнхий ивээн тэтгэгч: Голомт банк, Мобиком ажиллаж байна.
Тоглолтын шар айраг: UBe hero брэнд.
Хамтрагч байгууллагууд: Schweppes Mongolia, Bacchus Mongolia, Тайлагч хамтран ажиллаж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.