Нийгэм мэдээ
Үйлдвэрчний эвлэлийн хорооны 2024-2025 оны хамтын гэрээг байгууллаа

Өнөөдөр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Отгонсүх, “Монголын төмөр зам” ТӨХК-д ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Б.Ганхөлөг нар “Үйлдвэрчний эвлэлийн хорооны 2024-2025 оны хамтын гэрээ”-г байгуулж, гарын үсэг зурлаа.
Энэхүү гэрээгээр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн нийт ажилтнуудын хөдөлмөр эрхлэлтийн харилцаа, түүнтэй холбогдох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөдөлмөрийн тухай хууль тогтоомжоор тогтоосон нөхцөлөөс дээрдүүлэх, ажилтныг хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангах, нийгмийн хамгааллыг сайжруулах зорилготой.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.