Нийгэм мэдээ

Оюутнуудын биеийн байдал тогтворжиж, үргэлжлүүлэн Говь-Алтайд эмчлэхээр болжээ

Орон нутгийн сонгуульд саналаа өгөөд буцаж явсан таван оюутан Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд осолдож 2 оюутан нь газар дээрээ нас барж, 3 оюутны биеийн байдал хүнд аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Өмнөх мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу.

Мөн 18-20 насны 1-3 курсийн оюутнууд өөрсдийн унаагаар зорчиж явсан. Тонхил сумаас Улаанбаатар луу зорчих замдаа Дэлгэр суманд замын хажуу руу унаж осолдсон. Ослын улмаас хүнд гэмтсэн оюутнууд Дэлгэр сумын Эрүүл мэндийн төвд хүргэгдэж, цааш Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн талаарх мэдээллийг эх сурвалжууд өгч буй.

Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж буй гурван оюутны биеийн байдлын талаар тус эмнэлгийн Гэмтлийн тасгаас өчигдөр /2024.10.14/ тодруулахад, “Зам тээврийн ослын улмаас хүнд гэмтсэн гурван эрэгтэй манай эмнэлэгт хүргэгдэн ирсэн. Хүлээн авахад ирсэн оюутнуудыг шөнөжин сахиж, үзлэг, оношилгоо хийсэн. Одоо нэг нь хагалгаанд орох гэж байна. Нэг эрэгтэйн бие маш хүнд, нэг нь хүндэвтэр, нөгөөх нь зовуурь ихтэй байна. Зовуурьтай эрэгтэй зөөлөн эдийн гэмтэл ихтэй тул дахин шинжилгээ хийхээр ажиллаж байна. Хүнд, хүндэвтэр хоёр эрэгтэйн гэмтлийн хувьд нэгийнх нь хоёр шилбэ хугарсан, нөгөө эрэгтэйнх нь тавхай хугарсан. Тархины гэмтэл ихтэй байна” гэсэн юм.

Харин өнөөдөр “шилбэний хавсарсан хугаралтай оюутны биеийн байдал тогтворжсон бөгөөд Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлэгт үргэлжлүүлэн эмчлэхээр болсон байна. Харин бусад хоёр оюутны биеийн байдал хэвийн, хөнгөн гэмтэлтэй эмчилгээ хийлгэж байна” гэлээ.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 15, 2024 08:49

ТЭГНЭЭ ТЭГНЭ ЭНЭ УТГА УЧИРГҮЙ СОНГУУЛЬ УЛС ТӨРЖИЛТ ОЛОН ХҮНИЙ АМИЙГ АВНА АЯГҮЙ БОЛ ОЧООД САНАЛАА ТЭРЭНД ӨГЧИХӨӨД ИР ГЭЭД ХӨӨГӨӨД ЯВУУЛСАН БАЙГАА ДАА.ЗОЛБИН СОНГУУЛЬ СӨНӨӨСЭЙ БЫСДА ХАЙРАН САЙХАН ХҮҮХДҮҮД

Зочинvv
Зочинvv
10 сар 15, 2024 10:15

osol boldog uhtel osoldono gedeg arai shuu nutgiin huuhduud bol songuulia ogoo l biz hotiin tsartsaa bol gai n duudjee

Зочин
Зочин
10 сар 15, 2024 14:20

Осолд орох нь сонгуультай огт холбоогүй. тухайн үөд зам дээр явж байсан тээврийн хэрэгслийн жолооч нартай шууд холбоотой эд. Яг юунаас осол гарсныг цагдаа тодорхойлох биз.4 машинтай з�##�уучууд явахаар хөөрөөд давхиад олон юм ярьж инээж чанга дуу тавьж жолооч нь анхаарлаа сарниулсан биз. үр дүн нь өөрсдөө эрүүл мэндээрээ хохироод дууслаа. наад гэмтэл чинь хэзээ ч зүгээр болдоггүй. Эмч нар та нарыг зүгээр гээд гаргах байх. гэвч та нар хөгширсөн ч гэмтэл чинь байж байгааг мэдрэх болно. Тиймээс хүн �##�ь болох ямар нэг гэмтэл авахгүй хөгшрөх нь чух�##�. Өөрийгөө хамга�##�ж аюулгүй байдлаа үргэлж сахих хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button