Монгол залуугийн амиа алдсан үйлдвэрийн "хөдөлмөрийн аюулгүй байдлыг" шалгахыг шаардаж БНСУ-ын иргэд жагсаж эхэллээ

БНСУ-д 26 жил цагаачилсан монгол залуу ажилд ороод 8 сарын дараа үйлдэрийн ослоор нас барсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тодруулбал, Энэ сарын 08-ы /2024.11.08/ өдөр тусгай зориулалтын автомашины үйлдвэрт осол гарч, Монгол Улсын иргэн ноён н.Тайван буюу солонгос нэр ньКан Тэ Ван үйлдвэрийн тоног төхөөрөмжинд давчуулагдаж, анхны тусламж авч чадалгүй нас барсан юм. Улмаар хэргийг тус улсын цагдаагийн газраас шалгаж буй. Өмнөх мэдээллийг ЭНД дарж харна уу.
Ослоор амиа алдсан А нь зургаан настайдаа Монголоос БНСУ-д очиж, 26 жилийн турш хууль бусаар цагаачлан амьдарч, эцэст нь тус улсад суурьших эрх аваад байжээ. Мөн тэрээр БНСУ-ын "цагаач хүүхдүүд телевиз"-ын шоуны од байсан аж. Тиймээс Монгол залууг амь насаа алдсаны дараа hani.korea сайт ослын талаар болон түүний амьдралын талаар “Солонгос дахь амьдрал компанид орсноос хойш 8 сарын дараа үхлээр төгсөв. “Бичиг баримтгүй цагаач” 32 настай Хой Жун үйлдвэрлэлийн ослоор нас барлаа” гэх гарчигтай сурвалжилгыг бэлтгэн хүргэсэн билээ. Дэлгэрэнгүйг ЭНД дарж харна уу.

Тэгвэл БНСУ-д амиа алдсан монгол залуугийн зургийг барьж, солонгосын үйлдвэрийн ажилчид жагсаж эхэлсэн байна.
Ингэхдээ жагсагчид “хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах хэрэгтэй. Солонгост амьдрах хүсэлтэй байсан монгол залуугийн үхэлтэй холбоотойгоор амиа алдсан гэх тусгай зориулалтын автомашины үйлдвэрт хөдөлмөрийн аюулгүй байдлын тусшай шалгалт явуулах ёстой” гэх шаардлагыг тавьж, эдгээрийг бичсэн уриа лоозонгууд барьжээ.
Монгол залуу н.Тайваны ар гэрийнхэн БНСУ-ын Хөдөлмөрийн яамны Жонжү дэх салбарын өмнө хэвлэлийн бага хурал хийжээ. Ингэхдээ “Цагаач залуугийн үйлдвэрлэлийн ослоор нас барсан хэргийн үнэнийг Хөдөлмөрийн яам яаралтай шалгах ёстой” гэжээ.
Улмаар эл үйл хэргийг шалгуулахыг хүссэн, үйлдвэрүүдийн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах хүсэлтэй солонгос иргэд нэгдэж жагсаж эхлээд байна.
Учир нь н.Тайваны ээж хэвлэлийн хурлын үеэр “хүү нь ямар ч хамгаалалтын хэрэгсэлгүй үйлдвэрт ажиллаж байсан. Мөн ямар ч хамгаалалтгүй шинэ загварын машин туршихыг шаарддаг нь ямар учиртай вэ. Хүү минь залуу насандаа зүй бусаар амиа алдсан хэргийн үнэн мөнийг илчлээд өгөөч” гэж уриалжээ.
Улмаар Солонгосын үйлдвэрчний эвлэлийн холбооны Жонбүк дэх төв байрны гадаа Цагаачдын тэгш эрхийн эв нэгдэл зэрэг бүлгүүд талийгаачийн ээжийн хамт ажлын байранд хөдөлмөрийн тусгай хяналт тавьж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тогтолцоог бий болгож, уучлалт гуйхыг шаардан жагсаж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Цагаачлаагүй. Хууль бусаар амьдардөг байсөн. Цагаачилна гэдэг хуулийн дагуу цагаачлан оршин суух эрхээ авдаг. Цагаачл�##�ын эрхийг голдуу улс төрийн болон бусад ш�##�тгаанаар дайн террортой орны дүрвэж ирсэн хүн авч оршин суух зөвшөөрлөө авдаг. Цагаачлах өргөдөл гаргасан хүсэлтээ илэрхийлсэн хүнийг ш�##�гаад эсвэл оршин суух зөвшөөрөл өгнө эсвэл татг�##�зсан хариу өгнө. Татг�##�зсан хариу авсан хүн зохих зөвшөөрөлгүй хугацаа дууссан визтэй бол хууль бусаар байгаа гэсэн үг бөгөөд тус улсаас хурдан гарах ёстой болдог. Монгол шиг тайван орны иргэдэд цагаачлах зөвшөөрөл ямар ч орон өгдөггүй. Дандаа Афганистан. Сири, украйн гэх мэтийн орны иргэд цагаачлах эрх авах магадл�##� нь өндөр. Ихэнхдээ дайн дууст�##� хугацаанд оршин суух цагаачдадын эрх авна. Наад з�##�уу чинь цагаачлах ч зөвшөөрөлгүй ямар ч зөвшөөрөлгүй хууль бусаар ээжийгээ дагаад хулгайгаар нууцаар багадаа байжээ. Ээжийнх нь буруу даа.
Хууль бусаар 26 жил амьдарсан ч цагаачлах эрхээ аваад дөнгөж 8 сар болсон гэж байна. Юм ойлгодоггүй гар вэ
Хүний амь нас ажиллаж амьдрах , үйлдвэрлэлийн осолын тухай ярьж байхад цагаач байсан үгүй нь хэнд хамаатай юм ...
Тэмцдэггүй ард түмэн мөхдөг гэж
Солонгосчууд тэмцэж сурсан ард түмэн өөрсдийнхөө эрх ашгийн төлөө тууштай тэмцэж байдаг хүмүүс
Харин тийн. Тэгээд ч �##�бан ёсны зөвшөөрлөө авсан байсан гэж байхад шөл хэрэггүй юм яриад явчих юм
Соц үеийн хүмүүжлийн үргэлжлэл энэ дээрх сэтгэгдлэ эс ил харагдаж бнаа. Амин зуулгаа за лгуулах гэж явсан ээжий нь буруутгаад төр засгаа өмөөрчээ !!! Ардчила л хөгжсөн Солонгос орны иргэд монгол з�##�уу гийн амь насны төлөө жагсаж бна.
Энэ дээр бичсэнийг харахад монголчууд бол муу цагаа ч хохь нь гэх нь л дээ!
Ардчила л,соци�##�изм хоёрын ялгаа ийм юмаа даа !!!
Харамс�##�тай. Солонгосчууд жинхэнэ жагсаж сурсан шударга үнэний төлөө тэмцэгч нар
Солонгос иргэд овоо штэ...зөв үйлдэл хийж байноо Монголчууд солонгосчуудын хийж чадахгүй хамаг хүнд муу муухайг хийдийн гэсэн энэ асууд�##�д манай улс гадаад харилцааны яам ач холбогдол өгч санаа тавих хэрэгтэй штэ..ямөр сайндаа л гадны улс ороэд очиж боолын ажил хийх вэ дээ...амьдр�##�ын төлөө ахиу ц�##�ингийн төлөө шүү дээ Солонгосын жагсаж буй хамт олон ажилчдад баярлаж т�##�архаж байгаагаа хэлье Т�##�ийгаачийн гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье
Hari ornii irgen amia aldhad ingej jagsah shaardaj temtsej baihad harin bid?
Huulitai duugardag temtsdeg ard tumentei uls iim saihan yumdaa
Энд монголчуудын сэтгэгдэл ой гутам юмаа , яагаад ийм новшийн болчихсон юм бэ дэ ! новшийн монгол хүн цаашаа , солонгосчууд жагссан бна шүү дэ, энэ монгол улс угаасаа устах замруугаа орсон ард түмэн , сэтгэлгүй хар амиа хохойлсон арчаагүй ард иргэдтэй орон