Өнөө шөнө 10-15 мянган од харвана

Жил бүрийн арваннэгдүгээр сард ажиглагддаг Леонид солирын урсгалын оргил үе даваа гарагт шилжих шөнө болно.
Леонидууд бол жил бүр болдог арга хэмжээ бөгөөд арваннэгдүгээр сарын эхнээс арванхоёрдугаар сарын 2-н хүртэл үзэх боломжтой. Харин хамгийн оргил үе нь өнөө шөнөөс эхлэн даваа гарагийн өглөөг хүртэл болох юм. Иймд энэ цагаар тэнгэр өөд харвал харваж буй солируудыг олж харах боломжтой. Энэ үеэр 10-15 мянган од харвана гэж одон орончид мэдээллээ. Дэлгэрэнгүйг ЭНД дарж харна уу.
Харин арваннэгдүгээр сарын 18-нд шилжих шөнө 98 хувийн бүтэн Сартай байх тул Сарны гэрэл эл үзэгдлийг ажиглахад саад болж магадгүй байна. Судлаачдын үзсэнээр хамгийн цэлмэг тэнгэр нь Шотландын зүүн хэсэг, магадгүй Английн зүүн хойд хэсэгт байх хандлагатай байна. Иймд тус цэгээс солирын борооны үйл явцыг харуулсан мэдээллийг BBC Weather вэбсайтаас авч болох юм байна.
Солирууд шөнийн тэнгэрт гэрлийн судал болон харагддаг байна. Бүх солирын бороо нь сүүлт од эсвэл астероидын хог хаягдлаас үүсдэг. Эл үзэгдэл 55П/Темпел-Таттл сүүлт од Наранд 33 жил тутамд ойртох үед үүсдэг. Энэ үед солирын урсгалын эрч өөрчлөгддөг ба 33 жилд нэг удаа урсгал нь "оддын бороо" болж хувирдаг. Ийм ховор үзэгдэл 1833, 1866, 1966, 1999, 2001 онуудад тохиож байв. Тухайлбал, 1966 онд цагт 10 мянган “од харваж” байжээ.
Иймд дээрх ховор үзэгдлийн буюу солирын сайн зураг авсан тохиолдолд BBC Weather Watchers-д байршуулж болох юм байна. Мөн ийм шуурга 2099 он хүртэл дахин давтагдахгүй гэдгийг зарим одон орон судалгааны төвөөс мэдээлж байна.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1966 онд мөн л 11 сарын 17-18-нд шилжих шөнө ийм оддын бороо орсон гэж ойлгож болох уу ?