Ж.Сэнгэдоржийн “Чимээгүй хотын жолооч” кино ОУ-ын кино наадамд цахиур хагалж байна

Ж.Сэнгэдорж найруулагчийн ээлжит уран бүтээл “Чимээгүй хотын жолооч” олон улсын кино наадмын гран при шагнал хүртлээ.
Тодруулбал, "Tallinn Black Night Film" фестивалийн Шилдэг киноны "Гран при" шагнал болон "Шилдэг зураач"-ийн шагналуудыг хүртсэн байна. Олон улсын продюсеруудын холбооноос итгэмжлэгдсэн дэлхийн шилдэг 15 кино наадмын нэгт монгол кино амжилттай оролцсон байна.
Уг фестивалийн талаар мэдээлэл хүргэхэд, "Таллинн Хар Шөнийн Кино Наадам" нь 1997 оноос хойш жил бүр Эстонийн нийслэл Таллинн хотод зохион байгуулагддаг олон улсын кино наадам юм. Энэ наадам нь Хойд Европын хамгийн том кино наадмуудын нэг бөгөөд 2014 онд Олон улсын кино продюсеруудын холбооноос "А зэрэглэлийн" наадмын статустай болсон.
2024 оны 28 дахь удаагийн PÖFF наадам 11-р сарын 8-наас 24-ний өдрүүдэд болж, 81 орны 249 бүрэн хэмжээний кино, 323 богино хэмжээний киног Таллинн болон Тарту хотуудад үзэгчдэд толилуулсан.
Энэхүү наадам нь дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн кино бүтээгчид, үзэгчдийг нэгтгэж, олон төрлийн кино урлагийн бүтээлүүдийг танилцуулдаг. PÖFF нь кино сонирхогчид болон мэргэжилтнүүдийн хувьд чухал үйл явдал болж, кино урлагийн салбарт шинэ чиг хандлагыг тодорхойлдог.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ААВ НЬ АРГАГҮЙ САЙН ЖҮЖИГЧИН ДҮРИЙГ БОЛ УРЛАДАГ ХҮН БАЙЛАА.ХҮНИЙ САЙХАН СЭТГЭЛ ГЭДЭГ КИНОНД ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙН НӨХӨРТ ТОГЛОХДОО ЗҮГЭЭР Л УРЛАГ ОЙЛГОДОГГҮЙ ХҮНИЙ СЭТГЭЛ ЗҮРХЭНД ШУУД ШИГТГЭЭД ӨГЧИХӨЖ БАЙГАА ЮМ.ДАШХҮҮ АГСАН ЭНЭ 2 УРАН БҮТЭЭЛЧИД МОНГОЛ ТҮМНИЙ ХАЙР ХҮНДЭТГЭЛИЙГ ХҮЛЭЭСЭН УРАН БҮТЭЭЛЧИД БАЙЛАА.МАНЬ МАСЛО ГЭЭД Л ХҮМҮҮС САНАЖ БАЙГАА БАЙХ ХҮҮД НЬ АМЖИЛ Т ХҮСЬЕ