Гадаад мэдээДЭЛХИЙ
Канадын онгоц хөөрөх зурвасаас гулсаж, хэсэгчлэн шатжээ

Канадын Нова Скотиа дахь Халифакс Стэнфилд олон улсын нисэх онгоцны буудалд өнөөдөр /2024.12.29/ PAL Airlines компанийн AC2259 дугаартай нислэг үйлдэж байсан Air Canada компанийн онгоц хөөрөх зурвасаас гулсаж, хэсэгчлэн шатжээ.
Онгоц Гэгээн Жонсоос Халифакс хүрэх чиглэлд явж байсан байна. Урьдчилсан байдлаар онгоцны буух төхөөрөмжид гэмтэл гарсан нь осолдсон гэж үзэж байгаа аж. Азаар хүн амиа алдсан гэх мэдээлэл одоогоор ирээгүй байна гэж The Express Tribune сайт мэдээллээ.
Мөн урьдчилан сэргийлэх зорилгоор Галифакс нисэх онгоцны буудлыг ослын дараа түр хаасан бөгөөд ослын газарт яаралтай тусламжийн алба хаагчид шуурхай ажиллаж байгаа юм байна.
ВИДЕО:
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ онгоцнууд юу болоод байна аа? Яасан ойрхон олон осол болчихвоо!
Гайгүй байхаа
ongotsnii tuhuurumjvvd hakeruudiin gart orson yum bishvv alsaas hakertaj ajilgvi bolgood bna uu gvi yu kkkkk
Хүний хариуцлага өөр юу ч биш