Нийгмийн

“Jeju Air” компанийн онгоц осолдсон шалтгааныг хар хайрцгийн мэдээллээс олж мэднэ

Ням гаригийн өглөө Тайландаас Өмнөд Солонгос руу буцаж байсан “Jeju Air” компанийн боинг онгоц Муан хотод газардах үед онгоцны дугуй дэлгэгдэлгүй байсаар хашлага мөргөн дэлбэрсэн ноцтой осол гарсан билээ.
Ослын улмаас онгоцонд зорчиж явсан 181 хүнээс 179 нь амиа алдаж, онгоцны багийн хоёр хүн л амьд үлдсэн юм. Онгоцны дугуй дэлгэгдэхгүй байсан шалтгааныг систем рүү нь шувуу орсонтой холбон тайлбарлаж байсан ч одоогоор эцсийн байдлаар батлагдаагүй байна. Ослын дараа БНСУ даяар долоо хоногийн гашуудал зарласан бөгөөд амиа алдагсдын ар гэрийнхэн ослын шалтгааныг үнэн зөвөөр тодруулж, мэдээлэл өгөхийг шаарджээ.

Онгоцны нисгэгч агаарт явахдаа онгоцыг яаралтай газардуулах нөхцөл байдал үүссэнийг мэдэгдэж, буух хүсэлт явуулсан даруйдаа зурвасын буруу талаас газардаж, улмаар дугуй нь дэлгэгдэлгүй элгээрээ гулссаар онгоцны зурвасаас холгүй байрлах хашаан мөргөж дэлбэрсэн байна. Шинжээчдийн дүгнэж буйгаар хэрвээ тухайн зурваст хашаа байгаагүй бол онгоц хурдаа сааруулах хүртлээ гулсаж, аажмаар зогсох боломж байсан гэжээ.

Онгоцонд зорчиж явсан зорчигч ар гэр рүүгээ “Онгоц газардаж чадахгүй байна. Шувуу онгоцны далавчид орсон бололтой…” гэж бичсэн нь олны анхаарлыг татсан юм. Одоогоор онгоцны осолтой холбоотойгоор боинг онгоцыг үйлдвэрлэгч компани болон, БНСУ-ын цагдаа, тагнуул, аюулгүйн албаныхан АНУ-ын холбогдох албаныхантай хамтран ажиллаж байгаа аж.
Ослоор амиа алдагдсын ар гэрийнхэн мөрдөн шалгах ажиллагаа удаашрах нь хэргийн мөрдлөгийн хариу үр дүнтэй байх эсэхэд эргэлзэж буйгаа ч илэрхийлэв.

Боинг компанийн энэ төрлийн буюу 737-800 онгоц нь 1957-2023 он хүртэл 10 хүний амь нас хохирсон осол л бүртгэгдэж байжээ. Нийт нислэгийн тоогоор нь үзвэл энэ нь түүхэн дэхь хамгийн бага үзүүлэлт гэсэн байна.
Мөн Өмнөд Солонгосын бүх агаарын тээврийн компаниуд бүгд аюулгүй байдлын удирдлагын системтэй, хяналт шалгалтыг тогтвортой, маш сайн хийж ирсэн хэмээн БНСУ-ын Нислэгийн аюулгүй байдлын газрын ерөнхийлөгч мэдэгдсэн байна. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар онгоцны хар хайрцгийн мэдээллийг нягтлан шинжилсний дараа л ослын шалтгааныг тодорхойлох боломжтой болно гэв.
Энэхүү ослын дараанаас “Jeju air” компанийн нислэг өдөрт хэдэн мянгаар цуцлагдсаар байна.

Эх сурвалж: CNN

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 1, 2025 11:24

181 ээс 171 биш 179 юм бишүү. Мэдээгээ зөв бич. Арай дэндэнээ.

Цэка
Цэка
1 сар 2, 2025 10:22
Reply to  Зочин

179 л гэж бна ш дээ.

Зочин
Зочин
1 сар 2, 2025 08:33

БНСУ их хариуцлагагүй улс юмаа

Зочин
Зочин
1 сар 3, 2025 22:40
Reply to  Зочин

Bid nar uursdiiguu hicheey uu

Зочин
Зочин
1 сар 5, 2025 00:03

Зохиомжлоод л хусчих юм. 737мах гэхэд л хэдэн ч удаа хэдэн зуун хүний амь авав. Хамгийн их нисдэг, хамгийн их осолддог онгоц болсон байна. Буух зурвасны төгсгөлд аюулгүй, төгсгөлийн хэсэг гэж стандарт байдаг. Тэрийг Солонгосчууд мэддэггүй гэж бодохгүй байна. Бас л намын томилгооны дарга бүгдийг шийддэг болсон юм байхдаа манай улс шиг. Олон ш�##�гаанаас гол буруу нь энэ саад байлаа гэж дэлхий даяар мэргэжилтнүүд нь тодорхойлоод байна

Зочин
Зочин
1 сар 5, 2025 12:53

Орчуулга маш муу

Зочин
Зочин
1 сар 5, 2025 22:14

Udurt 1000 1000-n nisdeg kimchi gj bhgui.Sanaagaaraa hutsaad.Delhii dayrh olon ulsiin nisleguud l ter udur n l tsutslagdsan bj magadgui...

Холбоотой мэдээ

Back to top button