ЭДИЙН ЗАСАГ

Хөшигийн хөндийг хуурай газрын боомт болгож өргөжүүлнэ

Засгийн газрын шуурхай штаб амралтын өдрүүдээр хуралдсан бөгөөд хуралдаанаар Багахангай-Хөшигийн хөндий-Шувуун фабрик чиглэлийн салбар төмөр замын төслийн талаар ЗТХ-ийн сайд Б.Дэлгэрсайхан танилцуулсан юм.

Ингэхдээ 102.5 км гол замын урттай уг бүтээн байгуулалтыг “Монголын төмөр зам”, “Тавантолгой төмөр зам” ТӨХК-ийн санхүүжилтээр хэрэгжүүлэх бөгөөд бүтээн байгуулалтад 110 орчим аж ахуйн нэгж, 2500 ажилтан оролцож, ирэх гуравдугаар сараас эхлүүлж таван сарын хугацаанд гүйцэтгэх аж. Уг төмөр замыг байгуулснаар Хөшигийн хөндийг түшиглэж байгуулах 150 мянган хүнтэй Хүннү смарт хотын дэд бүтцийг бий болгох, Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулах, ачаа тээврийн төв байгуулах зэрэг олон талын ач холбогдолтой учир Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэхээр тогтсон байна.Мөн ирээдүйд Хөшигийн хөндийг хуурай газрын боомт хот болгож өргөжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэжээ.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 4, 2025 22:29

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!

Холбоотой мэдээ

Back to top button