УЛС ТӨРЭДИЙН ЗАСАГ

Шинэ нисэх буудал хүүгийн төлбөрт жилд 3.7 тэрбумыг төлж, БҮСЭЭ ЧАНГАЛНА

Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны шинэ буудал 2021 оны долдугаар сарын 4-ний өдөр анхны нислэгээ Улаанбаатар-Токио чиглэлд үйлдэж нээлтээ хийлээ. 12 жилийн өмнөөс яригдаж, сууриа тавьж эхэлсэн эл том бүтээн байгуулалт ийн Япончуудын тусламжтайгаар сүндэрлэв. Япон улсын хөнгөлөлттэй зээлээр баригдсан энэхүү Олон улсын нисэх онгоцны буудлын менежментийг Япон улстай хамтран хэрэгжүүлэх бөгөөд Монголын тал 49 хувь, Японы тал 51 хувийг эзэмших гэрээтэй.

 -ЖИЛД ЗӨВХӨН ХҮҮНД 3.7 ТЭРБУМЫГ ТӨЛӨХӨӨР БАЙНА-

Эдийн Засгийн үр өгөөж хэр байх вэ гэдэг томоохон хүлээлтийг үүсгээд байгаа.

Анхны төлөвлөснөөр бол 250 орчим сая ам.долларт барьж байгуулах байсан байсан ч бүтээн байгуулалтын өртөг 650 сая ам.долларт хүрсэн. Эхний 15 жилийн хугацаанд шинэ нисэх буудлын ашгаас концессын төлбөрөө төлж улмаар үлдсэн цэвэр ашгаас хоёр тал хүртэх юм. 15 жилийн дараа шинэ нисэх онгоцны буудал 100 хувь Монголын талд шилжих юм.

Энэхүү 650 сая ам.доллар буюу 1.8 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөлт 40 жилийн хугацаатай, жилийн хүү нь 0.1-0.2 хувь байхаар тогтсон. 1.8 их наяд төгрөгийн зөвхөн жилийн хүүнд л гэхэд 3.7 тэрбумыг зарцуулах тооцоотой.

2018 оны тавдугаар сараас зээлийн эргэн төлөлт хийгдэж эхлээд байгаа бөгөөд 2019 оны аравдугаар сарын байдлаар нийт 1,569.3 сая иен буюу 37.2 тэрбумыг хуваарийн дагуу төлөөд байгаа гэж Аудитын байгууллагаас дүгнэлт гаргасан байдаг.

Хуучин “Чингис хаан” ОУНБ-ын жилийн орлого 34 орчим тэрбум төгрөг. Тэгэхээр зээлийн хүүд тэрбум тэрбум төгрөг урсахаар байгаа эл шинэ нисэх буудал их л сайн ажиллах хэрэгтэйг эдийн засагчид анхааруулж байгаа юм.

-ҮЙЛ АЖИЛЛАГАА ЖИГДЭРСНЭЭР ААН-ҮҮДЭЭС ТҮРЭЭС АВЧ, ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХ БОЛОМЖ БҮРДЭНЭ-

2020 оны долдугаар сард онгоцны буудлын талбайг түрээслэх нээлттэй сонгон шалгаруулалтыг хийж тус оны арванхоёдугаар сардаа багтаан оператор компанийн тендерийг зарлажээ. Энэ дагуу түрээслэгч аж, ахуй нэгжүүдийг тодруулж үйл ажиллагаагаа эхлүүлэхээр ажиллаж байтал коронавирусийн халдвараас үүдэн манай улс хилээ хааснаар бүх ажил зогссон байна.

“Концессын тухай” хуулийн дагуу менежментийг хэрэгжүүлснээр концессын төлбөр, ногдол ашиг, аж ахуйн нэгжийн албан татварын орлого шууд Монгол Улсын төсөвт орж, нисэх буудлын барилга байгууламжид зарцуулсан иенийн зээлийг эргүүлэн төлөх боломжтой болох ажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
урвагчдад алхах боломж бүү өг
урвагчдад алхах боломж бүү өг
2021-07-06 14:06

ТЭР ИДЭЖ УУЖ ХАНАЖ ДУУСДАГГҮЙ ТӨСЛИЙН ЗАХИРАЛ ЭНХБАТХАЙРТАЙ ИВЭЭН ТЭТГЭГЧ МОНГОЛЫГ ЦӨЛМӨСӨН ОДУУДТАЙГАА НИЙЛЭЭД /ЭЛБЭГДОРЖ, САЙХАНБИЛЭГ, БАЯРЦОГТ НАР/ 280 САЯ АМ ДОЛЛАРААР БАРИГДАХ ЁСТОЙ ОНГОЦНЫ БУУДЛЫН ТӨСӨВТ ӨРТГИЙГ 600 САЯ ДОЛЛАР БОЛТОЛ НЬ 2.2 ДАХИН ЦАВЧАА ХИЙСНЭЭР УМГАР ЖИЖИГ АМЬСГАА ШИГ ЖИЖХЭН ЮМ БОСГОСОН ТА НАРААС БОЛЖ МОНГОЛЫН АРД ТҮМЭН 20 ЖИЛ БИШ 40 ЖИЛИЙН ХУГАЦААТАЙ ЯПОНЫ АРД ТҮМЭНД ҮР ХҮҮХЭД АХАН ДҮҮС ЭЛГЭН САДНААРАА ӨРӨӨ ТӨЛЦГӨӨХ БОЛЖЭЭ. 1 ШИРХЭГ ЛАНД КРУЗЕР МАШИН 1.0 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ШАХСАН БАЙХ ЮМ.... ЭНЭ БОЛ МОНГОЛЫН МӨХӨЛ АШИГ ЗАВШААН ХАЙГЧ ЭХ ОРНОО УМАРТАГЧ ӨӨРИЙН ЗОЛЁИН БИЕИЙГ БОДГОЧ ХОГИЙН НОВШ ШААРУУДЫН ХИЙСЭН 21-Р ЗУУНД ХИЙСЭН БУЗАР ЭДИЙН ЗАСГИЙН АЛУУРЧДЫН ГЭМТ ТОМ ҮЙЛДЭЛ, АРД ТҮМЭН МИНЬ СЭРЦГЭЭ

манайд бол САЙД ДАРГА болцон
манайд бол САЙД ДАРГА болцон
2021-07-06 14:08

3.7 terbum tugrug bish 1.8 merbum tugrug neg jild uguh yoatoi baisiim bish uu???????? Anhnii urtug ni 1.8 merb

Холбоотой мэдээ

Back to top button