НИЙГЭМ

Хөшигийн хөндийн хурдны замын хөдөлгөөнийг нээжээ

Хөшигийн хөндийд байрлах Чингис хаан олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон 32 км урт тууш замын хөдөлгөөнийг нээлээ.  

Уг зам нь “Яармагийн товчоо - Айцын даваа - Түргэний гүүр - Бөхөгийн хөтөл -Хөшигийн хөндий” гэсэн чиглэлтэй. Цааш үргэлжлэн Зуунмод, Мандалговийн авто замтай нийлдэг тухайн замыг сонгон хөдөлгөөнд оролцсон тохиолдолд  буцаж эргэх, түр болон удаан зогсохыг хориглоно. 

Мөн камерын бүрэн хяналттай бөгөөд хурдыг дундаж хурд, тухайн үеийн хурд гэсэн хоёр төрлөөр  хэмжиж зөрчилд Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ тооцно гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button