Сурвалжилга, Нийтлэл

“Харгис” Б.Хүлгэн, Монголын нийгэм дэх хойт эцгийн дүр

Энэ сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд хоёр настай хүүг хойт эцэг нь зодож хөнөөсөн хэрэг гарлаа. Цагдаагийн байгууллагад өглөөний 06:00 цагийн орчимд бага насны хүүхэд гадны нөлөөтэй амь үрэгдсэн байж болзошгүй гэх дуудлага ирсэн нь тэр. Хэргийг үйлдэгч нь 23 настай, Б.Хүлгэн гэгч болохыг Zarig.mn сайт мэдээлж, нүүр зургийг нь олон нийтэд ил болгов.

Хамтран амьдрагч эмэгтэй нь хоёр дагавар хүүтэй. Хоёр ойтой нэг нь элгээ задартал зодуулаад амьсгал хурааж байх үед зулайгаа гишгэлж төрсөн ой гурван сартай дүү нь зодуурын хүнд бэртэлтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байжээ.

Гашуун мэдээ үргэлжилсээр. Биеийн байдал нь хүнд буй ой, гурван сартай хүүгийн хамарны нүх, анус орчимд тамхины цогоор түлсэн байх магадлалтай сорви олдсон... Хоёр хүүхдийн ээжийг байгууллагын шинэ жилдээ ороход нь хардаж, “Чи бид хоёрын амьдрал бүтэхгүй байна, чамайг ална” хэмээн сүрдүүлж байсан... Хэрэг гардаг өдөр Б.Хүлгэн эмэгтэйг гараад явсан хойгуур нь хоёр настай хүүг зодож хөнөөчхөөд, оронд нь хэвтүүлсэн... Чингээд ээжид нь, “Унтуулчихсан” гэж худал тайлбарласан...

Өмнө нь зургаан удаа дээрэм, хүчин, залилангийн хэргээр цагдаагийн газар дуудагдаж байсан баялаг түүхтэй, мөртлөө 23-хан настай түүний дүр “харгис”.

Гэвч суусан эхнэрээ, өмнө нь үүрэг хүлээсэн үрсээ хоёргүй сэтгэлээр хайрлаж, хамгаалж явдаг үнэн сэтгэлтэй хойт эцгүүдийг үүнд хамруулж, нийтээр харлуулж ойлгох нь өрөөсгөл. Ерөөс хүний амьдралд салж, нийлэх, шинээр гэр бүл зохиох асуудал бий. Уулын мод урттай, богинотой. Олон хүн сайнтай муутай.

Харин хүүхэд тоглоом биш. Бас аав, ээж хоёрынхоо үл ойлголцлын сүүдрийг үүрч өсөх учиртай ялтан ч биш. Монголын нийгэмд гэр сүл салалт бүрийн уршиг гэмгүй хүүхдийг дайрдаг, мөртлөө хүүхдийн сэдвийг орхиж, хойт эцэг эхүүдийг цоллоод өнгөрдөг байдал тогтжээ.

Хэрэв хүүхдийн асуудалд учиртай, ухаантай ханддаг бол ирээдүйд өдий төдий хүүхэд зовохгүй нь лав. “Харгис” Б.Хүлгэний хэрэг Монголын нийгэм дэх хойт эцгийн дүрээр ГЭР БҮЛ САЛЖ БОЛНО, ГАНЦХАН ХҮҮХДИЙГ БИТГИЙ ХӨЛДӨӨ ЧИР гэсэн мессежийг олон нийтэд өгөв.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

Социалист нийгмийн үед гэр бүлийн талаар тогтворгүй хүнийг ажил албан тушаалд дэвшүүлдэггүй байв. Сүүлийн үед мөнгөндөө хахаж цацсан томчууд гэр бүл, үр хүүхдээ өнчрүүлэх нь юу ч биш болсон гэхэд хилсдэхгүй. Ер нь үр хүүхдээ хайрлахгүй хүн биднийг удирдаж, хайрлана гэдэг юу л бол иймд сонгуульд санал өгөхдөө ч үүнийг харж өгөх нь зөв байх шүү.

Зочин
Зочин

цаазын ёс хэрэгтэй гэдгийг хэлж байна

Зохиолч Лувсангийн Пүрэвдорж
Зохиолч Лувсангийн Пүрэвдорж

"Эр эм хоёр атугай эрүү толгой хоёр салдаг" гэх монгол хэлц үг байдаг. Харин, эцэг үр хоёр юм уу, эх үр хоёр салдаг гэх хэлц үг байхгүй. Эцэг эх аль нь ч үрээсээ салж өөр эхнэр юм уу нөхөр дагах нь нүгэл мөн. Үрээсээ салсанд орвол үхсэн нь дээр биз дээ. Эхнэр нөхрөө үр хүүхэдтэйгээ хаяж өөрийг шилдэг хүний мөсгүй зүдэг муухай үлгэрийг төрийн томчуул үзүүлж байна. Тийм этгээдүүдийг багийн дарга ч болгож баймааргүй байна. Зарим нь хүний эрх гэж улин хуцах л биз. Тэгвэл үр хүүхэд хүн биш юм уу?

Бүтэхгү
Бүтэхгү

Хэнтиихэн гэж

Zuv
Zuv
Reply to  Бүтэхгү

Irged bas medeltei medreltei bh heregtei

Irgen
Irgen

Minii huvid bol emegteig buruutgahaas iluu eregteig ni buruutgaj baina. ER ni tegeed huuhedtei huntei suuh gej bga bol sain bodoh heregtei bi etseg ni bolj chadah uu ugui yu gej. Dasna bolno gesen uzleer handaj eruusuu bolohgui. Huuhedtei ehchuud ch gesen mon adil.

Зочин
Зочин

Элбэгдоржийн гэрт хорь эсвэл хүзүүгүйтэйн хамт цаазал

баатар
баатар

ямар гэмгүй царайтай шээс вэ

Зочин
Зочин

ugiin songolt buruu baina aa.

Ogt uur
Ogt uur

Tuhain oron nutgiinhan dur geech, buh gazar iim bish irged ni hynalttai shuu hi

Холбоотой мэдээ

Back to top button