Гадаад мэдээДЭЛХИЙ

БНХАУ томоохон нүүрсний цахилгаан станцууд барьсаар байна

БНХАУ-ын эрчим хүчний салбар өнгөрсөн онд нийлээд 100 гигаватт орчим хүчин чадалтай шинэ нүүрсний цахилгаан станц барих ажлыг эхлүүлжээ. Энэ нь сүүлийн арав гаруй жилд үзэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт гэж цэвэр эрчим хүчний хоёр байгууллага мэдээлсэн байна.

Дэлхийн нүүрсний цахилгаан станцуудын мэдээллийн санг хөтөлдөг Дэлхийн эрчим хүчний мониторингийн мэдээлснээр, 2024 онд БНХАУ нийтдээ 94.5 гигаватт хүчин чадалтай нүүрсний цахилгаан станцын барилгын ажлыг эхлүүлжээ. Энэ нь 2015 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон юм.

Ингэж нүүрсний төслүүд нэмэгдсээр тул БНХАУ уур амьсгалын өөрчлөлтийн зорилтуудаа биелүүлэх чадамжид эргэлзээ төрүүлж байна гэж тус байгууллагуудын тайлан дээр бичжээ. БНХАУ бол дэлхийн хамгийн том хүлэмжийн хий ялгаруулагч.

Тус тайлан дээр “Нүүрсийг халж солихын оронд цэвэр эрчим хүчээр чулуужсан (нүүрс, газрын тос, байгалийн хий) түлшнээс хамааралтай байдлаа халхалж байна” гэж бичсэн юм. Энэхүү тайлан нь Европт байрладаг Эрчим хүч, Цэвэр агаарын судалгааны төв болон АНУ-д төвтэй Дэлхийн эрчим хүчний мониторингийн байгууллагаас зургаан сар тутамд гаргадаг Хятадын нүүрсний төслүүдийн хянан шалгалтын нэг хэсэг аж.

Мөн 3.3 гигаваттын хүчин чадалтай түдгэлзээд байсан төслүүдийн ажлыг дахин эхлүүлсэн гэж тайланд дурдсан байна. “Ирэх хоёроос гурван жилийн дотор олон тооны шинэ станц ашиглалтад орж, эрчим хүчний систем дэх нүүрсний байр суурийг улам бататгах төлөвтэй” гэж тайланд дурджээ.

Тайлангийн хүргэх гэсэн гол санаа нь нүүрсний эрчим хүч нар, салхины хүчин чадлыг шахан гаргах эрсдэл юм. 2024 оны сүүлийн гурван сарын байдлаар, чулуужсан түлшээр үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний хэмжээ өндөр хэвээр байхад нар, салхины станцуудын ашиглалтын түвшин огцом буурсан гэж тайланд бичсэн байна.

Эрчим хүч, Цэвэр агаарын судалгааны төвийн Хятадын шинжээч Ци Чин нүүрсний төслүүд нэмэгдсэн нь 2022-2023 онд засгийн газрын зөвшөөрөл олголт огцом өссөнтэй холбоотой гэжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 18, 2025 15:08

Өшөө ихийг барь манайд ашигтай

Hytad ah naraa demjinee
Hytad ah naraa demjinee
2 сар 18, 2025 15:48

bari bari bas dahin bari.bid nuursee zarah bolno

Холбоотой мэдээ

Back to top button