ЭДИЙН ЗАСАГ
Хоёрдугаар сард Хятадын талаас нүүрс худалдан авсангүй

Уул уурхайн бирж дээр өнөөдрийг хүртэл Хятадын талаас нүүрс худалдан аваагүй хэвээр байна. Сүүлд нэгдүгээр сарын 31-ний өдөр Уул уурхайн биржээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас боловсруулаагүй коксжих нүүрсийг тонн тутмыг нь 72.4 ам.доллароор 10 багцийг борлуулжээ.
Үүний өмнө нэгдүгээр сарын 16-ны өдөр тус компаниас коксжих чанаргүй нүүрсийг 2 багцаар 48.8 ам.доллароор борлуулсан. Харин өнөөдрийн байдлаар баяжуулсан болон баяжуулаагүй коксжих нүүрсний арилжаанд аль алинд нь Хятадын талаас үнийн санал ирүүлэлгүйгээр арилжааг хаасан байна. Ингэснээр он гарснаас хойш Хятадын талд гурван удаагийн арилжаагаар л нүүрс борлуулаад байгаа юм.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ш�##� худлаа. 2 дугаар сарын 1 нэгнээс хойш 500 мянган тонн хагас коксжих нүүрс 72-122 ам доллараар зарчихаад бна. Одоо өнөөпөр маргааш 250 мянган тонныг биржээр зарах гээд захи�##�гаа авчихаад бна. Худ�##� мэдээлэл тараах нь хуулийн за�##�ттай шүү. mse.mn сайт дээр бүгд бхж бга.