Гадаад

Индонези улсад сурагчдын хоолны хөтөлбөрийг зогсоосныг эсэргүүцэн оюутнууд жагсаж эхэлжээ

Индонезийн ерөнхийлөгч Прабово Субианто улсынхаа хоолны хөтөлбөрийн санхүүжилтийг төсвөөс хасах шийдвэр гаргаад зогсохгүй, төрийн албан хаагчдын төсвийг танаж, цахилгаан эрчим хүчний хэмнэлт хийлгэх болсныг улс даяар эсэргүүцэн жагсаж эхэлжээ.

Олон мянган оюутан төсвийг танаж, санхүүгийн хүндрэл үүсгэж байгааг шүүмжлэн уг шийдвэрүүдийг эсэргүүцсэн жагсаалаа “Харанхуй Индонез” хэмээн нэрлэсэн байна. Түүнийг ерөнхийлөгчийн суудлаа авснаас дөрөвхөн сарын дотор ийм үйл явдал болж байгаад олон нийт бухимдан хүлээж авч, огцруулахыг шаардсан юм. Жакарта хотод болсон эсэргүүцлийн жагсаалаас гадна хэд хэдэн арлуудад мөн жагсаал болж, улмаар оюутнууд болон цагдаагийнхны дунд мөргөлдөөн үүссэн байна. Улсын хэмжээнд хоол тэжээлийн дутагдлыг бууруулах зорилгоор нэгдүгээр сараас 7 тэрбум ам.долларын өртөгтэй үнэгүй хоолны хөтөлбөрийг сургуулиудад хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд уг хөтөлбөрийг зогсоосон шийдвэрийг жагсагчид бүр ч ихээр эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн юм.

Т.БАТСҮРЭН

Эх сурвалж: АВС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button