УИХ-ын хаврын ээлжит чуулган ирэх даваа гарагийн 10.00 цагт нээнэ

УИХ-ын тухай хуульд хаврын ээлжит чуулганыг гуравдугаар сарын 15-нд нээх, чуулганы нээлтийн өдөр амралт, баяр ёслолын өдөртэй давхацвал дараагийн ажлын өдөр нээхээр заасан. Гуравдугаар сарын 15 бямба гарагт таарч байгаа тул УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нээлт гуравдугаар сарын 17-нд буюу ирэх даваа гарагт болно.
УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхийлөгч өөрийн тааллаар. Харин Ерөнхий сайд болон Үндсэн хуулийн цэц, Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд, УИХ-аас удирдлага нь томилогддог байгууллагуудын дарга нар, Монгол Улсад суугаа гадаад улс орны Элчин сайдууд, Дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын тэргүүд урилгаар оролцох аж.
Хаврын чуулганаар "Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг УИХ-д өргөн мэдүүлж хэлэлцүүлэх юм. Мөн зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг томоохон хууль, тогтоолын төслүүд хүлээгдэж буй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.