"Дарамт хүчирхийллийн тухай 190 дүгээр конвенцод нэгдье" уриан дор тайван жагсаал боллоо

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос өнөөдөр "Дарамт хүчирхийллийн тухай 190 дүгээр конвенцод нэгдье" уриан дор тайван жагслаа.
Манай улсын үйлчилгээний салбар дахь дарамт, ялгаварлан гадуурхалт хэрээс хэтэрсэн асуудлыг хөндөж, жагсаалд нэгдсэн иргэд уриа лоозонгууд барьсан байв. Үйлчлүүлэгчдээс ирэх эдийн засгийн дарамт, ялгаварлан гадуурхалт 72.5 хувь, удирдах албан тушаалтнаас ирэх дарамт 70 хувь байгааг эсэргүүцэн, Дарамт хүчирхийллийн тухай конвенцод нэгдэхийг шаардсан юм.
Мөн “Ажлын байрны дарамт хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтын шинжтэй үйлдэл нь хөдөлмөрийн хүрээний бүх зөрчлийн суурь шалтгаан болдог. Иймд Монголын нийт хөдөлмөрчид, үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас хөдөлмөрийн хүрээний бүх төрлийн дарамт хүчирхийллийг арилгах талаарх олон улсын хөдөлмөрийн байгууллагын 190 дүгээр конвенцод нэгдэн орохыг уриалж байна” гэв.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ Батцэцэг авгайд нөгөөдүүл нь өгөлгүйхав дарж л дээ.