СПОРТ

“Хасын Хүлэгүүд” ес дэх удаагаа аваргаллаа

Монголын сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн 2024–2025 оны улирлын гал гарсан, шийдвэрлэх сүүлийн тоглолт өчигдөр алга ташилт, уухайн түрлэгийн дор амжилттай зохион байгуулагдлаа.

Финалын цувралын зургаа дахь тоглолтод Хасын Хүлэгүүд баг Бишрэлт Металл багийг 81:78 харьцаатайгаар буулган авснаар цувралыг 4:2 харьцаагаар тэргүүлж, аваргын цомоо хамгааллаа.

Ийнхүү Үндэсний дээд лигийн 30 дахь улирлын түүхт ойн жилдээ Хасын Хүлэгүүд баг Монголын сагсан бөмбөгийн түүхэнд ахин нэрээ тамгалж, Үндэсний дээд лигт ес дэх удаагаа аваргалж байгаа нь энэ юм.

Харин гурав дахь жилдээ аваргын төлөө тунаж үлдсэн Бишрэлт Металл баг мөнгөн медаль хүртэж, хөгжөөн дэмжигч, үнэнч фанатууд болон нийт сагсан бөмбөг сонирхогчдодоо хүчтэй өрсөлдөгч гэдгээ дахин харууллаа. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button