УЛС ТӨРУлс төрийн халуун сэдэв

Явуулах юм учиртай, ирүүлэх дүрээ харин бодоцгооё

Өнөөдөр Засгийн газар энэ бүрэлдэхүүнээрээ сүүлийн удаа хуралдаж, дараа нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганд үг хэлэхээр тооцоод байжээ. Үүнийгээ өглөө цуцлуулсан аж. Тэгэхээр өнөөдөр бус, ирэх даваа гараг руу шинэ хөдөлгөөнүүд үүсэх нь ээ гэж харагдлаа.

Энэ хооронд Л.Оюун-Эрдэнэ шинэ Ерөнхий сайдад яригдаж буй дүрүүд болон танхимдаа хэн хэнийг үлдээх үү. Хэрхэн зарим асуудлуудаа үргэлжлүүлэх үү зэргээр далд зөвшилцөх, тохирох уулзалтууд хийх биз ээ. Нөгөө талд Ерөнхий сайдад яригдаж буй дүрүүд нэлээд идэвхжив.

Нэгэн үес Л.Оюун-Эрдэнэ нар Төрийн ордны гадаа жагсаал зохион байгуулж, УИХ-ын даргын хаалга үүд нүдсээр байгаад М.Энхболдыг явуулж байв. Олон нийтийн дэмжлэгийг авахад яаж ийгээд нэг өө, сэртэг гараад ирдэг. Түүнийг нь түймэрдэхэд "явчихдаг" ийм нюанстай. Ер нь явуулах юм учиртай. Харин ирүүлэх дүр бол бодох асуудал аа.

Үүн дээр хүн ярихаас илүү хэн хамгийн зохимжтой гэдэг үлгэрлэлээ дурдаасай. Өнөөдөр манай редакц "Шинэ Засгийн газар бүрдүүлэх бол яамдын тоог цөөлж, бүтцүүдээ хумь" гэсэн асуудал хөндсөн. Үргэлжлүүлээд Засгийн газрын тэргүүн нь ямархуу байвал олон нийтийн эрх ашгийг арай илүү хангагдах вэ, улс орны ямар асуудлууд одоо нэн чухал вэ зэрэг асуудлыг, хүн ярихгүйгээр бичиж байна.

Юуны өмнө дотоодын ба гадны нөхцөл байдалд нийцсэн нарийн мэдрэмжтэй, маневртай дүр хэрэгтэй буй.

Л.Оюун-Эрдэнийн хүүгийн манаргаантай яг зэрэгцэж, Гашуунсухайтын хил холболтын бүтээн байгуулалтыг урд хөрштэй хийх нээлт болсон. Үүний өмнө "Чайна энержи"-тэй "Бид Засгийн газраа тогтвортой байлгаж, ажлыг гялалзуулаад өгнө" гэж байгаад хэлцлээ хийчихсэн. Монгол Улс түүхэндээ Замын -Үүд шиг хоёр дахь гарцтай болох ажил цаашаа хэвийн үргэлжлэх үү гэдэг шинэ Засгийн газрын тэргүүнээс ихээхэн хамаарна.

Цаашлаад буфер болоод ардчиллыг дэмжигч орныхоо хувьд нарийн эмзэг статусаар ОХУ-тай яаж харилцах юм. Эгийн голын усан цахилгаан станц, хийн хоолойн шийдлээ хэрхэн үргэлжлүүлэх юм. Гуравдагч хөршүүдийн нэг Францтай хийсэн ураны гэрээгээ яаж тогтвортой барих юм гэхчлэн гадаад нюансууд бол маш чухал билээ. Гадна талдаа хэн ийм тодорхой түүх бүтээсэн, өмнөх хойдох харилцаатай, яаж тоогдох юм гэх мэт асуудлууд хөвөрнө.

Дотооддоо одоогийн баялгийн сангийн хэлцэл үргэлжлэх үү. Л.Оюун-Эрдэнийн унаж буй гол шалтгаануудын нэг нь MCS, МАК тэргүүтэй додоодын ҮДК шиг бэхжээд систем угсарчихсан томчуудын хүчинд дийлдчхэж байгаа хэлбэр. Тэгэхээр шинэ Засгийн газрын тэргүүн нь МАК, MCS-тэй хэлцэл хийж чадах юм уу. Хажуу хавиргандаа наагаад, Баялгийн сангийн хуулийг бүр хаячхаад цаашаа амиа бодоод явах юм уу гэдэг асуулт зүй ёсоор тавигдана аа. Тэдний хараат болчих уу.

Бүр хамгийн чухал нь шинэ Ерөнхий сайд парламенттайгаа яаж учраа олох юм. Сөрөг хүчинтэй болсон парламент хуулиудыг нь баталж өгөхгүй, ирц нь хүрэхгүй, ер нь хааш ч хөдөлгөхгүй бол яах вэ. Гүйцэтгэх засаглал ба парламентын нэр хүнд унасаар Монголд засаглалын хямрал үүсэх эрсдэл рүү гулсчихвал тэр дүр нь хамгаалж, үүнээс сэргийлж чадах уу.

Ерөнхийлөгчийн инститүцийн хэр хэмжээг зохих түвшинд нь барьж, парламентад мэтгэлцээн өрнөх ч ажил язганаж байдаг түвшинд Засгийн газар нь дундын zone-д зогсож чадах уу.

Тэгээд дундаж давхаргаа мартахгүйгээр гадаад дотоод ийм олон агуулгаа барьж явах үүрэг шинэ Ерөнхий сайдад оногдох нь ээ. Тэр маш их тоо боддог, том ажлуудын хажуугаар хэзээд ч нийгмийн дундаж давхаргын зовлонг мартдаггүй. Тэдэнд хаалга нээж, татвар тэргүүтэй олон зовлонгууд дээр нь гарц бий болгож өгдөг тийм замыг одоо үүсгэхгүй л бол маш удахгүйгээр нийгэм түүнийг дахин "шараад" идчих аюултай. Ер нь Гүйцэтгэх засаглалын хайр халамж очоогүй, аль чангалсан хэсгээрээ эргээд тийрдэг, ийм л зүй тогтоц.

Ийм олон тэнцвэр дунд л шинэ Ерөнхий сайд ажиллах нь ээ. Магад МАН олонхоор засаглах тул магад намын даргаа л шинэ Ерөнхий сайд нь авахгүй бол ажил нь явахгүй, богино хугацаанд тамирдаж дуусна. Тэгэхээр Л.Оюун-Эрдэнийг явуулах гэж МАН яарч байгаа бол дараагийн дүрийг нь түүнээс давуулж тавихгүй бол их удахгүй эрэг нь өөрөө нурах юм. Үүнд намын ч, нийгмийн ч шаардлагууд үүсэх нь тодорхой.


Өмнөх бичвэр:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
85 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хуучин луйварчид эргээд л гарна биз дээ.

Зочин
Зочин

Огцрууллаа гээд гайгүй хүн гарах уу?

хүннү
хүннү
Reply to  Зочин

үгүй

Зочин
Зочин

Сайн ажлыг нь харахгүй байж битгий орил.

Зочин
Зочин

Дараагийн сайд 6 сараас 1 жилийн настай

Зочин
Зочин

Попроод байгаа нөхдүүд илүү аюултай!

Зочин
Зочин

Ерөнхий сайд гэдэг тоглоом биш шүү.

Зочин
Зочин

Яг одоо л нэг юм өөрчлөгдөж эхэлж байхад битгий саад бол!

зочин
зочин

Оюунэрдэнэ яг явахуу хэмжээлшгүй их мөнгөний үзүүрээс атгачихсан хүн тэр их мөнгөө хаяад явж чадахуу би л лав огт итгэхгүй байна.Хэдэн ихнаядыг шатааж байгаад ч гэсэн сууд�##�даа үлдэх л байх даа...

хүннү
хүннү
Reply to  зочин

Явна. тэр нялцгар амьтан биш.

Зочин
Зочин

Хууль дүрмээ зөрчөөд байхад хэн ч дуугарахгүй байна уу?

Зочин
Зочин

Хошин шог шиг улс төр хийдгээ боль!

Зочин
Зочин

Хошин шог шиг улс төр хийдгээ боль!

Зочин
Зочин

Нэг хүнийг буруутгаад дуусахгүй ээ.

Зочин
Зочин

Өмнөх сайдуудтай харьцуулб�##� дээр л байна.

Зочин
Зочин

Цаг хугацаа өгөөч!

Зочин
Зочин

Шударгаар шүүх ёстой, шууд огцруулж болохгүй

Зочин
Зочин

Хэн ч гарсан та нарт таарахгүй л дээ.

Зочин
Зочин

Шинэ з�##�уусыг дэмжмээр байна.

Зочин
Зочин

Нэг нь ч гэсэн хичээгээд үзэж байхад нураагаад байх юм.

Зочин
Зочин

Улс орон тогтворгүй байд�##�д орно шүү.

Зочин
Зочин

Хулгайч нарын толгойлогч болчихсон нөхөр.

Зочин
Зочин

Монголыг устгаж дуусгаж байна энэ гарууд чинь.

Зочин
Зочин

Ийм юмнуудыг дэмждэг нөхдүүдийг ойлгохгүй юм.

Зочин
Зочин

Солиод л байв�##� улам дордоно, ойлгооч!

Зочин
Зочин

Улсаа тогтворгүй болгож яадаг юм бэ?

Зочин
Зочин

Энэ хүн ядаж л хулгай хийгээгүй.

Зочин
Зочин

Ш�##� дэмий шуугианд хууртаад байж болохгүй шүү.

Зочин
Зочин

Огцрууллаа гээд та нарын амьдр�##� сайжрахгүй.

Зочин
Зочин

Яг үнэндээ бол хамгийн шударга сайд шүү.

Зочин
Зочин

Өмнөх хэдээс хамаагүй дээр ажиллаж байна.

Зочин
Зочин

Улс төр хийх биш, ажил хийх гэж оролдож байгаа шүү!

Зочин
Зочин

Жаахан хүлээцтэй бай л даа, үр дүн харагдана.

Зочин
Зочин

Өөрийг нь биш, хийж байгаа ажлыг нь хараач дээ!

Зочин
Зочин

Байнга хүн сольж байхаар дэмжээд өгөөч!

Зочин
Зочин

Хэдэн сэтгүүлч, соши�##� авгайчууд орилонгуут л онхолддог хэврэг төртэй байх юм бол яршиг тэр гадаад агeнтын хууль мэтийг батлах хэрэгтэй. Улс гүрнүүдийн сөргөлдөөн ихсэж байгаа, байглийн баялаг ихтэй Монгол шиг улсын төрөөр тоголох улам л амархан болох нь. Баруун eвроп, япон мэт шиг хаант засагтай бол сайд нь хэд ч унасан төр нь савлахгүй. Франц, Амeрик, Гeрман зэргийг хар яаж ч жагсаж байсан төр нь тогтвортой сууж байгаа биз дээ. Нийгэмд эсэргүүцэгчид бол хэзээд байна. Гол нь ардчилсан сонгуулиар л гарч ирсэн бол 4 жил ядахдаа тогтвортой бай

Зочин
Зочин

Ажил хийлгэх хүсэл улс төр, олигархуудад �##�га. Эрх мэдэл ямба л чух�##� болсон нийгэмд ард түмэн дахин гацав. Дээдэс суудлаа олохгүй бол доодос гүйдлээ олохгүй. Дахин яригдаж байгаагаа хүмүүсээ хар!!!!!

Зочин
Зочин

Улсаа дэмжихгүй бол хэн дэмжих юм?

Зочин
Зочин

Нэг хэсэг хүн л хор хутгаад байна.

Зочин
Зочин

Нэг л хүнээс бүхнийг шаардах нь буруу.

Зочин
Зочин

Энгийн хүн бол ингээд зугтчихна, энэ хүн тэмцэж байна.

Зочин
Зочин

Биднийг эвдрэлд ури�##�ж байгаагаа ойлгож байгаа биз?

Зочин
Зочин

Төрийг тэнэгээр удирдуулах уу?

Зочин
Зочин

Хариуцлага хүлээдэггүй бол огцор!

Зочин
Зочин

Шинэ хүн гарч ирээд үзэг л дээ!

Зочин
Зочин

Бид тэнэг биш, бид бүгд харж байна!

Зочин
Зочин

Хуучин системийг өөрчлөх цаг болсон.

Зочин
Зочин

Чаддаггүй бол огцор, энгийн логик.

Зочин
Зочин

Босох цаг нь болсон шүү, ард түмээн!

Зочин
Зочин

Хүн шиг ажиллаж чадахгүй бол явах хэрэгтэй шдэ

Зочин
Зочин

Та нар өөрсдөө юу хийсэн гэж ингэж хуцаад байгаа юм?

Зочин
Зочин

Арай хийж хүн шиг Ерөнхий сайдтай болоод удаагүй байна!

Холбоотой мэдээ

Back to top button