НИЙГЭМНийгэм мэдээ

Баянхошуунд барьж буй 650 хүний суудалтай спорт цогцолбор ирэх намар ашиглалтад орно

Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн хүрээнд Баянхошуу Спорт цогцолборын барилга угсралтын ажлыг Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээрр хороонд хэрэгжүүлж буй.

Тус спорт цогцолборын ажлын явц 80 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд ирэх намар гэхэд ашиглалтад оруулж, хүлээлгэн өгнө гэдгийг төслийн ерөнхий зохицуулагч Д.Авирмэд хэлж байсан.

Баянхошуу дэд төвийн хүрээнд баригдаж буй спорт цогцолборын барилга нь 650 хүний суудалтай бөгөөд сагсан бөмбөг, гар бөмбөгийн талбай, 25 метрийн урттай хоёр усан зам, хүүхдийн усан сан, жүдо, чөлөөт бөх, боксын спортын заал болон стандарт хангасан фитнес заалтайгаар баригдаж байна. Мөн олон нийтийн хөгжлийн төвтэй байх бөгөөд спортын бүх төрлийн тэмцээн уралдаан зохион байгуулах, эргэн тойрны иргэд, хүүхэд залуус спортоор хичээллэх бүрэн боломж бүрдэх юм.

Мөн Баянхошуу дэд төвийн хүрээнд нэмэлтээр Баянхошуу хайрханы бэлд цэцэрлэгт хүрээлэн, хөлбөмбөг, сагсан бөмбөгийн талбай бүхий спортын талбай, дугуйн зам, усан оргилуур бүхий цогцолборыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button