Нийгэм мэдээ

Согтуурсан үедээ мотоцикл жолоодон хөдөлгөөнд орж, осол гаргажээ

Өчигдөр буюу энэ оны 06 дугаар сарын 16-ны өдөр “Макс моллын урд замд мотоциклтой мөргөлдлөө” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна.

Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Toyota Prius маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан 24 настай, эрэгтэй, Э мотоциклтой мөргөлдөж, мотоциклийн жолооч 19 настай, эмэгтэй, Ш гэмтсэн хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд тухайн мотоциклийн жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож байсан нь тогтоогдооджээ.

Иргэд, жолооч Та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо мөрдөгдөж буй хууль тогтоомж, дүрэм журмыг сайтар мөрдөж, бусдын хөдөлгөөнд саад учруулалгүйгээр бие биедээ хүндэтгэлтэй хандаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Г.МИШЭЭЛ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ЭНЭ МУУСАЙН ХӨСРИЙ ГӨЛИЙСӨН АРХИЧИД АРАЙ ХЭТЭРЛЭЭ ЕРӨНХИЙЛӨГЧ ХҮРЭЛСҮХЭЭ ТАНЫ ИВГЭЭЛЭЭР МЭРЭГЖЛИЙН АРХИЧДЫН УЛСЫН ЗӨВЛӨЛГӨӨН ХИЙЖ БОДЛОГО ЗОРИЛГОО ТОДОРХОЙЛОХГҮЙ БОЛ АРХИЧИД ТӨЛӨВЛӨГӨӨ ЗОРИЛТГҮЙ ЯВСНААС АЛТАН АМИА АЛДАХ ТАХИР ДУТУУ БОЛОХ ЭРСДЭЛ ҮҮСЛЭЭ.АРХИЧИД НЭГДСЭН ЗОХИОН БАЙГУУЛАЛТАНД ОРЖ ШАР ТАЙЛАХ ТӨВҮҮДИЙН ТООГ ОЛШРУУЛАХ ХЭРЭГТЭЙ.МОНГОЛЫН МЭРЭГЖСЭН АРХИЧДЫН НЭГДСЭН НАМ БАЙГУУЛЬЯ ИРЭХ СОНГУУЛЬД ТӨРД ТӨЛӨӨЛЛӨӨ ОРУУЛЬЯ

Холбоотой мэдээ

Back to top button