НИЙГЭМНийгэм мэдээ
ИТХ-ийн нөхөн сонгуульд МАН 57 хувьд ялалт байгуулжээ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны нөхөн сонгуулийн санал хураалт зургаадугаар сарын 22-нд болж МАН 57 хувьд ялалт байгуулсан байна.
Уг нөхөн сонгуулиар Баянхонгор, Дархан-Уул аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тус бүр нэг, 18 аймгийн 52 сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 61 мандатын төлөө Монгол Ардын Намаас 58 нэр дэвшигч өрсөлдсөн байна.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу аймаг, сумын сонгуулийн хороод тухайн шатны сонгуулийн дүнг нэгтгэж, нийтэд албан ёсоор мэдээлдэг. Харин сонгуулийн урьдчилсан дүнгээр Монгол Ардын Намаас нэр дэвшигчид нөхөн сонгуулийн нийт 61 мандатын 35-д буюу 57 хувьд ялалт байгуулаад байгаа ажээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ийм м�##� шиг монголчууд байхаар л толгой дээр чинь бааж шээгээд байгаа юм шдэ.Одоо яая гэхэв. Өөрсдөө л хүссэн байхаа
иргэд яасан тэнэг юм бэ. наад МАН-ын мангасууд чинь олонх болсон хирнээ засаглаж чадахгүй байгааг харахгүй, мэдрэхгүй байгаа юм уу. АН-аас дэвшигчдэд сан�##�аа өгөөчээ. АН-ыг маш хүчтэй сөрөг хүчин болгох хэрэгтэй.