Нийгэм мэдээ

Халаасны хулгай 55.8 хувиар буурчээ

Улаанбаатарт энэ оны тавдугаар сарын байдлаар 16331 гэмт хэрэг бүртгэгдсэний 3276 буюу 20.1 хувь нь хулгайлах гэмт хэрэг байгаа ба үүнээс 636 буюу 19.4 хувийг  халаасны хулгайн гэмт хэрэг эзэлж байна. 

Халаасны хулгайн гэмт хэргийн гаралт энэ оны гуравдугаар сард 296 нэгжээр буюу 41,9 хувь, 4 дүгээр сард 28 нэгжээр буюу 6,8 хувь, тавдугаар сард 91 нэгжээр буюу 24,5 хувь, зургадугаар сарын 15-ны өдрийн байдлаар 98 нэгжээр буюу 34 хувиар тус тус буурсан эерэг үр дүнтэй байна.

Халаасны хулгайн гэмт хэрэг тогтмол үйлддэг 108 этгээдээс 44 буюу 45,0 хувийг  хорих болон хорихоос өөр төрлийн ялаар шүүхээр эцэслэн шийдвэрлүүлсэн нь энэ төрлийн гэмт хэргийн гаралт буурахад шууд нөлөөлсөн байна. Нийслэл хотод хоногт дунджаар 50-80 бүртгэгддэг байсан гомдол мэдээлэл  10-25 болж 40-55 нэгжээр буюу 60-70 хувиар буурсан эерэг үзүүлэлтэд хүрчээ.

Г.МИШЭЭЛ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ тогтмол хулгай хийдэг 108 этгээдийн гарын нь мухар болгооч. Ингээд л байнга хулгай хийдэг гээд л байлгаад байх юм уу. Хулгай хийдэг хэдэн хүн тодорхой юм биш үү.

Холбоотой мэдээ

Back to top button