Филиппинд олон арван мянган хүн авлигыг эсэргүүцэн жагсав

Филиппин улсад олон арван мянган хүн авлигыг эсэргүүцэн нийслэл Манилад жагссан байна. Ням гарагт /2025.09.21/ явагдсан жагсаал ихэнхдээ тайван өрнөсөн ч цагдаа нар маск зүүсэн олон залуустай мөргөлдсөн тохиолдлууд гарчээ. Цагдаагийн албаны хэвлэлийн төлөөлөгч мэдээлснээр албаныхан 72 хүн баривчилсан байна. Жагсаалын үеэр 39 цагдаагийн алба хаагч гэмтжээ.
Долоодугаар сард Филиппин улсад хүчтэй үерлэж олон хүн амь үрэгдсэн. Үүний дараа тус улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос тус улсын томоохон төслүүдийн талаар үг хэлсэн юм. Тэдгээрийн нэг нь үерээс сэргийлэх, хянах байгууламжууд. Үерээс сэргийлэх, хянах байгууламжтай холбоотой хэдэн тэрбум ам.долларын авлигын хэрэг олны анхаарлыг татсаны улмаас филиппинчүүд жагссан байна.
Тус улсын Сангийн яам тооцоолсноор 2023-2025 он хооронд үерээс сэргийлэх, хянах төслүүд авлигын улмаас 3 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн байх магадлалтай. Ерөнхийлөгч Маркос хэлэхдээ хүмүүс жагссаныг ойлгож буйгаа илэрхийлсэн юм. Ням гарагт явагдсан жагсаалд 50 мянга орчим хүн оролцжээ.
Эх сурвалж: ABC News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.