Үйл явдал: Хүний эрхийн төлөв байдал, хамтын ажиллагааны талаар мэдээлнэ
Өнөөдөр /2026-01-22/ болох үйл явдлын тойм.
Швейцарын Холбооны Улсын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн 56 дугаар чуулга уулзалтад Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож байна.
10:00 цагт: Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг ХЗДХЯ-ны хурлын танхимд болно.
11:00 цагт: ХЭҮК-оос орон нутаг дахь хүний эрхийн төлөв байдал, хамтын ажиллагаа, анхаарах асуудлын талаар тус комиссын хурлын танхимд мэдээлэл өгнө.
12:30 цагт: Озон задалдаг бодис болон орлуулах бодисын импорт, худалдаа, ашиглалтад шаардагдах тусгай зөвшөөрөл, квотын бүртгэлийн цахим системийн талаарх сургалт ГЕГ-ын хурлын танхимд болно.
17:30 цагт: Философийн тухай чөлөөт хэлэлцүүлэг Интерномын төв байрны “Cafe 4450”-д болно.
-Монголын спортын наадам болж байна.
-Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан нөөцийн махыг есөн дүүргийн 410 цэгээр худалдаж байна.
-2026 оны цэргийн бүртгэл Е-Mongolia системээр орон даяар нэгдүгээр сарын 23-ныг хүртэл үргэлжилнэ.
-"Хүнсний зориулалттай дахин боловсруулсан PET хуванцар савлагааг хэрэглээнд нэвтрүүлэх тухай" сэдэвт уралдааны бүтээлийг 2026 оны хоёрдугаар сарын 2-ныг хүртэл хүлээн авна.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud