Сурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: Барьцаа шаардахгүй бэлэн мөнгө зээлдэг АТМ-д иргэд хошуурч байна

Монгол Улсад барьцаа хөрөнгөгүйгээр бэлэн мөнгөний зээл олгодог АТМ ажиллаж эхлээд долоон сар өнгөрчээ. Энэ хугацаанд тус АТМ-ны салбар Улаанбаатар хотод зургаа, Эрдэнэт хотод нэг, Булган аймагт нэг, мөн Дархан-Уул аймагт нэг болж өргөжив. Зөвхөн хурууны хээ, иргэний үнэмлэхээ уншуулаад л 10 000-300 000 төгрөгний зээлийг минут хүрэхгүй хугацаанд авч болдог нь эрхгүй сонирхол татна.

“T-Mat” хэмээх нэртэй тус үйлчилгээ иргэдийн тодорхой хэсэгт хэдийнэ танил болоод буй. Яаралтай мөнгөний хэрэгцээ гарсан үедээ ойролцоо байх салбарын “T-Mat”-ыг зорьж асуудлаа шийддэг хүмүүс нэг мэдэхэд л бий болчихож. Иймд үйлчлүүлэгчдийн эрэлтийг тус АТМ үйлчилгээний хууль эрх зүйн байдлын хамт сурвалжиллаа.

T-MAT”-ЫН ӨМНӨ ИРГЭД ОВООРЧЭЭ

Биднийг нэгдүгээр сарын 5-ны өдөр, оройн 17.00 цаг орчимд “Төгөлдөр Төв” болон “Өргөө-2” кино театрын нэг давхарт байрлах салбар дээр ирэхэд ийм байв. Барьцаагүй зээл олгодог гэх АТМ-ны өмнө иргэд “овоорчээ”.

Гэхдээ тэд үйлчлүүлж дадсан нь илт. Залуус эргэлзэх зүйлгүй мэдрэгч дэлгэцтэй нь харьцаж, тун хурдан хугацаанд зээлсэн мөнгөө халааслаад дараачийн хүндээ зай тавьж өгч байлаа.

“T-Mat”-аас зээл аваад гарч буй 25 эргэм насны эрэгтэйгээс тодруулга авахад,

“Ер нь мөнгөний хэрэгцээ гарсан үед их тус болдог АТМ байгаа юм. Миний хувьд мэддэг болоод нэлээд удаж байна. Хамгийн дээд талдаа 21 хоногийн хугацаатай зээлж болдог. Хүү нь жаахан өндөр ч яаралтай шаардлагатай үед, амьжиргаа залгуулахад нэмэртэй” гэв.

Иргэдийн хувьд ямар нэг барьцаа шаарддаггүй, нөгөөтээгүүр түргэн шуурхай үйлчилдэг нь давуу тал болдог аж.

ЗЭЭЛИЙН ХҮҮ ДОЛОО ХОНОГ ТУТАМД 10 ХУВИАР ӨСНӨ

Тус АТМ-ны иргэдэд зээл олгох механизмыг мэдээллийн ажилтантай нь холбогдож тодруулахад,

Үйлчлүүлэгч хамгийн эхэнд иргэний үнэмлэхээ банкны картын адил АТМ руу шургуулна. Хувийн мэдээлэл танигдсаны дараа зээлэх мөнгөн дүнгээ сонгоно. Үүний дараа эргүүлэн төлөх хугацаагаа тохируулах юм байна. Ингээд хурууны хээгээ уншуулж, холбогдох утасны дугаараа оруулж баталгаажуулна. Эцэст нь 30 секундийн дотор зээлсэн мөнгөө бэлнээр авна.

Анхлан зээлдэгчдийн тухайд, Нийгмийн даатгалын шимтгэл төлдөг иргэн бол 50 мянга, төлдөггүй бол 10 мянган төгрөг зээлэх лимиттэй аж. Цаашид зээлээ тогтмол эргүүлэн төлөх хэрээр зээлж болох мөнгөн дүнгийн лимит нь өсдөг гэнэ.

Нөгөөтээгүүр авсан зээлийг хамгийн ихдээ 21 хоногт төлөх боломжтой юм байна. 10 хоногоор зээлбэл, зээлийн хүү 10 хувь. Цаашлаад 14 хоног бол 20 хувь, 21 хоног бол 30 хувийн хүү бодогдох аж.

Иймд 50 мянган төгрөг зээлсэн иргэн 10 хоногийн дараа 55 мянга, 14 хоногийн дараа 60 мянга, 21 хоногийн дараа 65 мянган төгрөг болгож төлөх болж байна.

ХУУЛЬ, ЭРХЗҮЙН ХУВЬД “НО”-ТОЙ ЗҮЙЛС НЬ ЮУ ВЭ

Хэрэв иргэн тус АТМ-аас зээлсэн мөнгөө заагдсан хугацаанд эргүүлэн төлөхгүй бол тооцох хариуцлагын арга хэмжээ нь бүрхэг санагдав. Мэдээллийн ажилтны хэлж буйгаар, ийм зүйл тохиолдвол тухайн иргэний “Зээл төлөөгүй” гэх мэдээлэл Монгол Банканд очдог гэнэ. Ингэснээр хуулийн хүрээнд дахиж ямар нэг байгууллагаас зээл, лизинг хөөцөлдөхөд хүндрэлтэй нөхцөлд орох юм.

Үүнээс гадна “T-Mat” АТМ-д хууль эрхзүйн хүрээнд “НО” дагуулж буй хоёр зүйл байна.

НЭГТ. Тус байгууллага “Хариуцлагатай хязгаарлагдмал компани” (ХХК) гэсэн тодотголтой.

Уг нь “Банк бус санхүүгийн байгууллага” (ББСБ) зээлийн үйлчилгээ үзүүлэх эрхтэй байдаг. “Lend.mn” л гэхэд “Ленд Мн ББСБ ХК” гэсэн байгууллагын нэр дээр үйл ажиллагаагаа явуулдаг. Харин “T-Mat” ATM-ийг “Монэкс Финанс” ХХК-аас эрхлэн гаргадаг.

ХОЁРТ. Санхүүгийн зохицуулах хороо энэ талаар юу ч мэдэхгүй байна.

Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ийм төрлийн зээлийн үйлчилгээ үзүүлэх ББСБ, ХЗХ, Үнэт цаасны газар тэргүүтэй байгууллагууд Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авах учиртай байдаг. Бид тус хорооны хэвлэлийн ажилтан н.Пүрэвсүрэнгээс тодруулахад, “Ийм нэртэй компани манайд ямар ч бүртгэлгүй байна” гэсэн хариуг өгсөн юм.

Мөн биднийг Монгол Банкны Хяналт, зохицуулалтын хэлтэстэй холбогдож лавлахад, “ХХК байгууллага зээлийн үйлчилгээ үзүүлэх эрхзүйн боломж байхгүй. Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй, зөвшөөрөл авсан байх хэрэгтэй” гэж байв.

Иймд “Монэкс Финанс” ХХК-ын эрх бүхий албан хаагчтай холбогдож, энэ талаар тодруулбал “Би сайн мэдэхгүй байна. Захирал маань одоогийн байдлаар гадаадад байгаа. Хууль ёсны зөвшөөрөлтэйгөөр бид үйл ажиллагаа явуулдаг” гэсэн тайлбарыг өгсөн юм.

“ЧӨЛӨӨТ ЗАХ ЗЭЭЛИЙН НИЙГЭМД ЭНЭ НЬ ТИЙМ Ч БАЙЖ БОЛОХГҮЙ ЗҮЙЛ БИШ”

Тус байгууллагын үйл ажиллагааны талаар Эдийн засгийн мэргэжилтнүүдийн байр суурийг сонслоо.

Тэдний хувьд, “Чөлөөт зах зээлийн нийгэмд хүн өөрийн мөнгөө бусдад барьцаатай, барьцаагүй ямар хэлбэрээр зээлдүүлэх нь сайн дурын асуудал. Бас тогтоож өгсөн хүүгийн хэмжээг хүлээн зөвшөөрч, тодорхой гэрээ контрактыг харилцан биелүүлж үйлдэж буй нөхцөлд энэ хууль бус биш” гэв.

Өндөр хөгжилтэй орнуудад “T-Mat” шиг бэлэн мөнгөний зээл олгодог АТМ-ууд олон бий. Энэ нь нэг талаар манайд нутагшиж буй шинэ тутам соёл ч байж болох.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: С.БОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
45 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Үнэхээр хэрэгтэй . Тулгамдсан үед хурдан шуурхай хэрэгтэй зээл олгодогт баярладаг шүү
Үнэхээр хэрэгтэй . Тулгамдсан үед хурдан шуурхай хэрэгтэй зээл олгодогт баярладаг шүү
2 сар 6, 2020 10:20

Bairshluudaa nembel estoi heregtei ym bgamda

Хэрэггүй л юм байгаам
Хэрэггүй л юм байгаам
2 сар 7, 2020 00:11

Зээлээ төлөхгүй бол чиний бүх мэдээлэлийг чөлөөтэй орж үзэж болдог гэрээтэй гэж байгаам даа. Ямар ямар банканд данстай хэн хэнтэйгээ амьдардаг ямар орлоготой ер нь л чи тэр компаний өмнө дэлгэсэн номтой адилхан л гэсэн үг болдог юм гэсэн шүү

Jigee
Jigee
2 сар 9, 2020 18:35

Zeele tolhgui ywaad bwl yah ym bol medeell bla gd ted yah ym bol? Yr n oilgdgue.Bi zeelle hugatsaansa tolku bla ghd nadaas hen yaj nehj awh ym bol?

Transcapital
Transcapital
2 сар 13, 2020 20:02
Reply to  Jigee

Eronhiidoo bol zeelee hzee tsagt tulnu gej vzej zeelj bn gsn vg ygd gevel mongol bankind muu zeeliin angilald orson bol bank bolon bbsb ees ahij zeel avah bolomjgui boldog. Tegheer ter zeelee heviin bolgoj bj ahij zeel avah bolomj vvsne gsn vg..

ym oilghohg
ym oilghohg
2 сар 13, 2020 15:26
Reply to  Jigee

ene bol mash amarhan shuudee chi hezee negen tsagt ali neg gazraas zeel awah l bol ni ter ued chinii umnuh ene zeel garaj iren ene zeelee tuluj baij chi busad gazraas zeel awah bolomjtoi

Зочин
Зочин
2 сар 6, 2020 10:23

Ямар нэг хүндрэл чирэгдэл байхгүй хурдан шуурхай хэрэгцээтэй үед байнга хэрэг болдог маш хэрэгтэй үйлчилгээ санагддаг. Хэдэн цагт ч хамаагүй �##�ь ч байршилд байгаа АТМ машинаас очоод авч болдог нь бүр аятайхан. Танай хамт олонд ажлын амжилт хүсье

Zochin
Zochin
2 сар 6, 2020 10:24

Orosin zun bilgiin tulaan dr garad bdg shde ter ym bishu hha

Монгол
Монгол
2 сар 6, 2020 11:04
Reply to  Zochin

Эзэн нь хаанахын хэн гэдэг хүн байдаг, ийм үйлчилгээ хийх эрхийн гэрчилгээ гэх мэт мэдээллийг ил тод болгоосой.

Зочин
Зочин
2 сар 7, 2020 00:35
Reply to  Монгол

Хэрвээ төлөхгүй мурьв�##� яах уу?

urna
urna
2 сар 6, 2020 16:12

iim zuil baidgshdee. uls hiij chdaagui zuiliig huvi hun hiigeel biz . uilchilulegch bdg bolood kompiani orshin togtnoj bn. harin hugtsaa ih baga huu ondor yum ene tal deer jaahan uyn hatan bolgvol zugeer.

Ganss
Ganss
2 сар 6, 2020 16:55

Xvmvvsiig shuldag yum bishvv tegeed xuuli bus shalgax xergtei

Нурбек
Нурбек
2 сар 6, 2020 19:11
Reply to  Ganss

Казахстаны компани шүүдээ

Зочин
Зочин
2 сар 6, 2020 17:11

14 honood 50 myangan tugrug 14 honogiin daraa tulhud l 65 myanga tulj bnlee arai l undur huu.

bi
bi
2 сар 7, 2020 17:03
Reply to  Зочин

alba uu chi

Зооз зо
Зооз зо
2 сар 6, 2020 20:10
Reply to  Зочин

28 хоног 70.000 35 хоног 75.000 42 хоног 80.000 49 хоног 85.000 56 хоног 90.000 63 хоног 95.000 70 хоног 100.000 сараар нь хүүг нь тооцвол 42.9 хувийн хүүтэй юм байна

Зочин
Зочин
2 сар 6, 2020 18:07

Паа хүү нь ямар өндөр юм бэ.тэрний оронд пап татаж аваад сарын 5% зээл авсан нь дээр.зөндөө байгаа.жишээ нь pocket ,ard,sono,zeely гэх мэт

gg
gg
2 сар 6, 2020 19:03

chaavaas#aa minii mongolchuud. Ingej ene tend saalguulsaar bgaad uudluhgui ym bn daa. Lobardnaas undur huutei bhdaa yahav dee. Turuus huun deer bodlogo gargah ali hediin boljee

Ганбаа
Ганбаа
2 сар 6, 2020 19:56

Хэрэгцээ хангаж байв�##� эзэн хэн байх надад лав падгүй.

АТМ
АТМ
2 сар 6, 2020 20:38

За бас ийм зээлийн АТМ хийж болохгүй юуу юу гэж хуцах гээд бна аа Шантаажид аа

Zochin
Zochin
2 сар 6, 2020 21:13

Avahgui baihad l boloh zuil. Heregtsee ni baival avaad huutei ni uguh ni zah zeeliin jishig. Mongold shine soyol l bna demjij bna

Lendmn
Lendmn
2 сар 6, 2020 22:04

Tegeed nuguu hiimel oyun uhaan nuhaan yum ni yamar ch hereggui bolson uu gahh

Зочин
Зочин
2 сар 6, 2020 23:07

Хүү нь арай л юмаа

Хэзээч зөвшөөрөхгүй
Хэзээч зөвшөөрөхгүй
2 сар 7, 2020 00:21

Энэ арай л хэтэрнээ арай ш дээ ийм газраас зээл аваад хэрэггүй ш дээ. Хувьсг�##�аас өмнө данжаадуудын жилийн хүү нь 20-25-н % байдаг байсан юм гэсэн гэтэл юу гэнүү сар ч болохгүй 30-н % гэнүү арай л даварнаа. 10000 төгрөг зээлээд мартчих юм бол жилийн дараа л бараг �##�дангитайгаа бараг 10-н сая болж мэдэхээр юм байна. Иймэрхүү новшнуудаар үйлчлүүлэхгүй дампууруулсан нь дээр ш дээ. Энэ машин нь овоо хөөрхөн үнэтэй л байгаа даа үйлчлүүлэхгүй жил болоход л хулхи нь буугаад л ирнэ ш дээ

зочин
зочин
2 сар 7, 2020 11:36

Дэндүү өндөр хүүтэй юм байна аа. Хүмүүс ээ! ийм юманд шулуулж байхаар хоосон явж байгаад болгооч. Ломбарднууд хамгийн доод т�##� нь сарын 4% болсон байхад, ийм үйлчилгээг дэмжээд байдаг. Иймээс Монголчууд ядуу байгаа. Иймэрхүү юманд хүү гэж хамаг мөнгөө өгдөг. Эсвэл бага багаар хуримтлуулаач. Тэгж байж амьдр�##� дээшилнэ. Хүн бүр жаахан ч гэсэн хуримтл�##�тай, бас бодлоготой баймаар байна. Хэрэглээгээ багасгаад үзэхэд л хуримтл�##� үүснэ шүү.

зочин
зочин
2 сар 7, 2020 11:38

Зөв юм. Дэндүү өндөр хүүтэй юм байна аа. Хүмүүс ээ! ийм юманд шулуулж байхаар хоосон явж байгаад болгооч. Ломбарднууд хамгийн доод т�##� нь сарын 4% болсон байхад, ийм үйлчилгээг дэмжээд байдаг. Иймээс Монголчууд ядуу байгаа. Иймэрхүү юманд хүү гэж хамаг мөнгөө өгдөг. Эсвэл бага багаар хуримтлуулаач. Тэгж байж амьдр�##� дээшилнэ. Хүн бүр жаахан ч гэсэн хуримтл�##�тай, бас бодлоготой баймаар байна. Хэрэглээгээ багасгаад үзэхэд л хуримтл�##� үүснэ шүү.

Баяр
Баяр
2 сар 7, 2020 12:31

Зээл өгөх эрхтэй ч гэсэн, Монголбанкны мэдээллийн санд байршуулах эрхзүйн боломж байхгүй. Байршуулах тохиолдолд заав�##� ББСБ-ын эрхтэй байх ёстой. Тэгэхгүй бол иргэд нэг нэгэндээ мөнгө зээлээд төлөөгүй тохиолдолд Монголбанкны зээлийн мэдээллийн санд байршуулж болно гэсэн утгатай болно. Тийм зүйл одоогийн хуульд байхгүй шүү.

Бааска
Бааска
2 сар 7, 2020 13:32

Хүмүүс хуулийн мэдлэг дутмаг байна. Энэ бол цэвэр мөнгө уга�##�т. Тулгамдаж буй асуудлаар нь дөрөөлж хүмүүсийг их хэмжээний өрөнд оруулж болохгүй

irgen
irgen
2 сар 7, 2020 14:58

hi hvv ni arai l ondor uym bnaa...

Зочин
Зочин
2 сар 7, 2020 20:14

Яарсан тэвдсэн үед хэн нэгнээс царайчилж байхаар үүгээр чинь үйлчлүүлбэл зүгээр л юм байна

З0чин
З0чин
2 сар 7, 2020 20:21

Хэн нэгнээс царайчлаад байхгүй зүгээр л юм байна даа

zochin
zochin
2 сар 10, 2020 16:53
Reply to  З0чин

tanaih ni hvv enter teree haraachee manai naiz 300000togrognii zeel avaad 14n honogiin hugatsaatai avahad 342000 bolgoj tolno gej bna luivarchin umu haashaa um tanaih chin arai dendenee shalgadag gazar bval shalgaachee

МБ-д хар түүхтэй гэвч одоо зээлгүй нэгэн
МБ-д хар түүхтэй гэвч одоо зээлгүй нэгэн
2 сар 8, 2020 22:42

Хөөрхий миний монголчууд, хэн нэгэнд өрөө өгөх гэж сандарч ийшээ ирж байгаа нь бараг 70-80% даа, аажмаар нөгөөхөөсөө гараад энэнийхээ хараат болох байхөө. Би жаахан мөнгөнөөс бол монгол банкинд хар түүхтэй болсон. Одоо надад ямар ч банк бус "no" гэдэг, нэг т�##�аараа амар ч юмуу. БИ ОДОО ЯМАР Ч ГАЗАР ЗЭЭЛГҮЙ!!! kkk

Irgen
Irgen
2 сар 9, 2020 00:39

Orchin uyiin bolovson mungu huuleh arga baina , alban esnii zowshoorol baihgui !
Munguu tuluhgui bol araas chin nehel hatuutai huuh baih daa mungu huulegch nar !

Иргэн
Иргэн
2 сар 9, 2020 08:41

Асар өндөр хүүтэй мөнгө хүүлэгчид байна даа...ад үзэгдээд байсан өдрийн зээлнээс ч өндөр хүүтэй юм биш үү...мөнгөтэй з�##�ьтай хужаа нарын гар хөл болсон компани монгол ахан дүүсээ шулж байгаа юм байх даа

Зочин
Зочин
2 сар 9, 2020 18:32

Эрэрдэнэтэд хаана бдгийн

zochin
zochin
2 сар 10, 2020 16:54
Reply to  Зочин

tanaih ni hvv enter teree haraachee manai naiz 300000togrognii zeel avaad 14n honogiin hugatsaatai avahad 342000 bolgoj tolno gej bna luivarchin umu haashaa um tanaih chin arai dendenee shalgadag gazar bval shalgaachee

Зочин
Зочин
2 сар 11, 2020 16:51

Хүү нь арай л аймар юмаа жинхэнэ мөнгө хүүлэгч компани юм бишүү монгол улсад хүүгийн дээд хэмжээг заасан бдаг биздээ

Miss joel
Miss joel
4 сар 7, 2020 19:48

Бүгд сайн байцгаана уу. Энэ форумд би өөрийг нь гэрчилсэн гэж мэдэгдсэн өөр зээлдүүлэгчдээс хэд хэдэн удаа өргөдөл гаргасны дараа надаас ноён Уилламс зээлийг хэрхэн авсан т�##�аар гэрчлэх болно. Би үнэндээ яг хаана, хаана өргөдөл гаргав гэж б

MIKE
MIKE
5 сар 27, 2020 05:43

Та шинэ зүйл олж авах боломжтой !!!

2 жилийн турш өдөр бүр 5,500 евро аваарай!

Энэ нь хэрхэн ажилладагийг хараарай, та ямар ч Auto Matted Teller Machine (ATM) руу хакердсан АТМ картаар хакердах боломжтойг мэдэх үү ?? Хэрэглэхийн өмнө бодл

Сообщаем Вам о том что принят вердикт обеспечить Вам некую сумму. Рекомендуем сейчас не откладывая оформить детали зайдя на официальную ст
Сообщаем Вам о том что принят вердикт обеспечить Вам некую сумму. Рекомендуем сейчас не откладывая оформить детали зайдя на официальную ст
7 сар 12, 2020 07:12

Направляем Вам Уведомление об одобрении выдать Вам некую сумму. Рекомендуем немедля оформить дет�##�и зайдя на основную страницу сервиса в течение 5 часов.Не упустите момент . В случае просрочки Ваш доступ в систему будет аннулирован!Переход

Зочин
Зочин
8 сар 19, 2020 23:27

t mat bol zvgeeer mongo ugaalt mash ondor hvvtei ydarsan ard tvmniig zvgeer l shuldag tvts mashin 27000 myngan togrog zeelsen 21 honogiin hugatsaatai butsaagaad 310000 togrog bolgoj ogno tolohkvi 13 honohod 353000mynga boltson baihiin arai2

Mrs Mia
Mrs Mia
10 сар 19, 2020 15:14

Here is were you will see your financial help without stress.. many of us has gotten our own here.....contact...cordinatehackers1.wordpress.com

Red
Red
1 сар 7, 2024 17:48

Awj zeelj bui mungu ni
Arail baga uu ???
10k hool awj hvrehgvi shdee
50k yah we Gehdee bas l baga
Araichdee Eniig yon yen dollar 3t bodood vzdee
Mongol hvmvvn bid nar bas arail yum hiihiinmaa

sude32068@gmail.com
2 сар 24, 2024 06:14

Сайн уу?
Танд зээл хэрэгтэй юу? Би бүртгэлтэй, найдвартай зээлдэгч. Бид санхүүгийн хүндрэлтэй хүмүүст, сургуулийн төлбөрөө төлөх гэж байгаа хүмүүст, машин худ�##�даж авах эсвэл хувийн бизнес эрхлэх гэж байгаа хүмүүст, гэрээт байгууллагууд болон төрийн байгууллагуудад 5,000-аас 500,000,000 хүртэл сан�##� болгож байна. Дэлгэрэнгүй мэдээлэл эсвэл зээлийн өргөдлийн маягтыг авах бол бидэнтэй имэйлээр холбогдоно уу: ([email protected])
Менежмент. whatsapp: +27785730132
Speedy кредиттэй яг одоо холбоо бариарай !!!

Зочин
Зочин
3 сар 10, 2025 13:55

Bolomjiin sanagddag yahawdee heregtsee garaad awsan ym chin butsaaj toloh ni zuin hereg busad app ni or orlogo notlood huraamj 2m3k awaad l zeel garah bolomjgui gene nadad law tmat bolomjiin sanagdaj bga

Холбоотой мэдээ

Back to top button