Улс төрийн мэдээ

Х.Нямбаатар: Н.Учрал өөрийнхөө сургуульд 3.5-ыг тавих нь дүүрч, Сэлбэ дэдийг зогсоож, 758 тэрбумаар төсвөө нөхсөн

Хотын дарга асан Х.Нямбаатар 2026 оны төсвийн тодотголыг дагасан асуудлаар нүүр хуудсаараа дамжуулан дараах байр суурийг илэрхийлжээ.

Тэрбээр "Энэ төсвийн тодотгол үнэхээр их асуудлууд шийдэхээр орж иржээ. Учрал Ерөнхий сайд өөрийнхөө хувийн сургуульд 3.5 тэрбумыг тавих нь дүүрч. Зүгээр явж байсан Сэлбэ 20 минутын хот төслийн санхүүжилтийг төсвийн хязгаар нэрээр зогсоогоод банкинд өндөр хүүтэй (14-16 хувийн хүүтэй) хадгалж байсан мөнгийг хүүгүйгээр татаж авч төсвийн цоорхойгоо нөхөхөөр болжээ.

Эцэст нь Нямбаа өрөнд оруулсан ардын дайсан болгох мэргэн ухаан олжээ. Анх удаа гэр хороолол яаж барилгажиж болохыг олон түмэнд харуулах төсөл зогсоож байгаа юм гэнэ.

(Орлогод нийцсэн өөрийн ипотектэй, Монгол банк, МИК-ийн ипотекээс огт хамааралгүй 10 хувийн урьдчилгаатай засалгүй м2 нь 3.8 саяын нэг байр дундажаар 110 саяд борлогдох урьдчилгаа төлбөрт 10-20 сая төгрөг төлөөд орох байсан төсөл бүрэн зогсож байна)Намайг ажлаа өгөхөд хот дансандаа 2.6 их наяд бэлэн үлдэгдэлтэй хүлээлгэж байсан.

Одоо улсын төсөв 6 их наядын алдагдалтай байгаа учраас хотыг хоосруулж он гарах бололтой. Манай баг өдөр бүр шинэ замууд ашиглалтад оруулдаг, Газар чөлөөлдөг, Гандан, Ногоон нуур гээд паркуудыг байгуулахаар төлөвлөсөн бүх ажлууд зогсов. Дараагийн төсвийн тодотголын балаг байна.

Нийгмийн даатгалын хуулийг 2027 оны 1 сарын 1-нээс хэрэгжүүлнэ гэж УИХ баталчихаад 11 сарын 1-нээс хэрэгжүүлнэ гэж Засгийн газар УИХ-ын бүрэн эрхэд халдаж байна. Манай Ерөнхий сайд ТҮЦ-ийн эдийн засаг дэмжиж улс орноо нэгэнт хөгжүүлэхээр шийдсэн бололтой" гэжээ.


Сэлбэ дэдийн санхүүжилтээр төсвийн алдагдлыг нөхөж буй процессыг тайлбарлахад,

2026 оны төсвийн тодотголд 1.4 их наядын зарлагыг хумихаар тусгахдаа үүний 758 тэрбумыг нь "Нийслэлийн үнэт цаас" гэж Сангийн яамнаас тодотгосон. Тэгвэл уг үнэт цаас нь Сэлбэ дэд төвийг барихдаа барихдаа босгосон хөрөнгө оруулалт байв.

Тодотгобол, 20 минут алхаж анхан шатны үйлчилгээг авах, 10 мянган айлыг орон сууцжуулах, утаажилтыг бууруулах гэх зэрэг концевцтой Сэлбэ дэд төв төслийг эхлүүлэхдээ Х.Нямбаатар энэ төсөлд зориулж гадаад зах зээлээс 500 сая ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 1.7 их наядыг 7.7 хүүтэй, 33 сарын хугацаатайгаар босгосон. Эргэн төлж дуусах хугацаа нь |2027.08.21|.

Улмаар  2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн /1 ам.долларын ханш 3,416.71 төгрөг/ ханшаар хөрвүүлж 1,329.1 тэрбум төгрөгийг арилжааны 7 банканд 6-24 сарын хугацаатай жилийн 12.5-16.1 хувийн хүүтэй төгрөгийн, үлдэгдэл 100 сая ам.долларыг Худалдаа хөгжлийн банканд 24 сарын хугацаатай, жилийн 8.05 хувийн хүүтэй валютын хадгаламжид тус тус байршуулсан.

Бондоор босгосон 1.7 их наядаасаа "Сэлбэ 20 минутын хот" төсөлд өнгөрсөн хугацаанд ердөө 500 тэрбумыг зарцуулж, хүүгийн зардлаас төслийг санхүүжүүлэх схем явж ирсэн юм. Харин 2026 оны төсвийн тодотголоор арилжааны банкуудад хүүтэй байршсан 1.2 их наядаас 758 тэрбумыг Нийслэлээс Улсын төсөвт шилжүүлж, хэмнэх 1.4 их наядын 52.3 хувь болгон төлөвлөсөн юм.

Агуулгын дэлгэрэнгүйг,

Г.ИТГЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

МАН бүгд хулгайч. Нянгар фсда хуугаар нь хамсан. Чамайг ухахад далай болно муу лаларын гөлөг өө. Энэ засгаа сайд нартай нь тэр чигээр нь соль. ЖДҮ-ийн хамгийн том хулгайч ж.Энхбаяр, мөн Батлут ер нь хулгайч биш хүн алга . Огцроход ойртлоо

Холбоотой мэдээ

Back to top button