НийгмийнСурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: Иргэд “Монос”, “Нахиа импекс”-ийн гар ариутгагч хэрэглэхээс татгалзаж эхэлжээ

Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас уржигдар /2020.04.14/ мэдээлэл хийх үеэр МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат “Нийслэлийн зургаан дүүргийн 18 аж ахуй нэгжүүдэд хяналт шалгалт хийхэд “Нахиа импекс” , “Монос” компани техникийн спиртээр гар ариутгагч хийсэн зөрчил илэрсэн ” хэмээх мэдэгдсэн.

Нэр дурдагдсан “Нахиа импекс”, “Монос” эмийн үйлдвэрүүд өөрсдийн цахим хуудсанд үүнийг үгүйсгэсэн МЭДЭГДЭЛ гарган, мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтийг няцаасан билээ. Гэвч өчигдөр /2020.04.15/ МХЕГ-аас уг асуудлаар мэдээллийг хийх үеэрээ “Монос” “Нахиа импекс” ХХК-иуд техникийн спиртээр гар ариутгагч үйлдвэрлэсэн нь үнэн. III-р зэрэглэлийн этилийн спирт хэмээх нэршил нь техникийн спиртийн нэршил бөгөөд нэр дурдсан хоёр компани гар ариутгагч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлгүй байсан” хэмээн хэлсэн юм. Мөн “Монос” группийг эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд спиртээ хадгалж байсныг тогтоож гурван сая төгрөгөөр торгосон” хэмээн хэлсэн. Үүний хүрээнд “Монос косметикс” үйлдвэрлэдэг 4,656 ширхэг “Санитас”-ыг хураан авч, лацадсан байна. 

Тухайн мэдээлэлд нэр дурдагдсан ААН-үүд үүнийг үгүйсгэн, иргэд эргэлзэхэд хүрээд буй. ҮҮНД ИРГЭД ЧУХАМ ЯМАР БАЙР СУУРЬТАЙ БАЙНА ВЭ?


Бид техникийн спиртээр гар ариутгагч хийсэн хэмээх мэдээллийн мөрөөр иргэдийн сэтгэгдлийг сонссон юм. Тэд өөрсдийн зургийг авахуулахаас татгалзав.

ИРГЭН Б: “Сүүлийн үед миний гар хуурайшаад захтнаад байгаа. Магадгүй гараа их угааж байгаатай холбоотой байж болох юм. Би гараа ойрхон давтамжтай “Санитас” -аар ариутгадаг. Иймэрхүү мэдээлэл гарснаас хойш сэтгэлд хүртэл сэвтэй юм. Цаашид үүнийг хэрэглэх эсэхээ хэлж мэдэхгүй юм. Хүн чинь сэтгэлийн амьтан гэж үнэн юм байна”

ИРГЭН С: “Тэр мэдээллийг сонссон. Би заавал тэр энэ гэхгүй таарсан гар ариутгагчаа авчихдаг. Үүнээс хойш амны хаалт, гар ариутгагчийг сайн судалсны дараа авах хэрэгтэй юм байна гэдгийг ойлголоо”

ИРГЭН Б: “Үнэхээр энэ хүнд цаг үеийг тааруулаад техникийн спиртээр гар ариутгагч хийсэн бол муухай л юм. Ийм үед эсрэгээрээ чадах зүйлээрээ иргэддээ туслах байтал, мөнгө цагаан нүд улаан гэж үнэн юм. Шалгадаг газрууд нь тэр газруудад хатуу хариуцлага тооцох хэрэгтэй”

ИРГЭН Ж: “Моносоос авсан том савтай ногоон өнгийн гар ариутгагч их эвгүй үнэртэй юм билээ. Үнэрээс нь харшлаад хэрэглэж чадахгүй байгаа. Бодвол нөгөө техникийн спирт нь юм байлгүй. Шулуухан зүгээр гараа савандаад угаагаад явсан нь дээр юм байна”



“НАХИА ИМПЕКС”

Бид нэр дурдагдсан эмийн сангууд болон бусад эмийн сангуудаар явж дараах сурвалжлагыг бэлдсэн юм. Хамгийн эхлээд “Нахиа импекс” эмийн санд ороход “Этилийн спиртэн халдваргүйжүүлэгч гель”-ийг 1800 төгрөгөөр худалдаалж байв.


“МОНОС”

Тус эмийн сангаас гарч, ардын эрхэд байрлах “Монос” эмийн сангаар ороход гурван төрлийн гар ариутгагчийг танилцуулав. Тус эмийн сангийн хувьд гар ариутгагчийн борлуулалт нэгдүгээр сараас буурсан болохыг хэллээ. Мэдээлэл цацагдсанаас хойш борлуулалт хэвийн, иргэдээс гомдол ирээгүй гэв.

Тус эмийн санд худалдаалагддаг “Санитас” гар ариутгагч нь гурван төрөл бөгөөд хэмжээ болон төрлөөс шалтгаалан үнийн хувьд 4500-6500 төгрөгийн хооронд худалдаалагддаг байна. 50 мл хэмжээтэй цацлага бүхий гар ариутгагч 4500 төгрөг, 75 мл цацдаг гар ариутгагч 5500 төгрөг, 310 мл хэмжээ бүхий гар ариутгагч гель 6500 төгрөгийн үнэтэй.


“УРЛАН”

Бид гуравдугаар сургуулийн орчим байрлах цэвэрхэн, тохьтой “Урлан” эмийн сан ороход дараах хоёр төрлийн гар ариутгагч гелийг худалдаалж байв. Жижиг гель 1800 төгрөг, харин том савлагаатай гель 5500 төгрөг гэв.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Моносынх үнэхээр гар хуурайшуулдаг муухай үнэртэй хамар цоргидог юм билээ. Харин САНИТОЛ гэсэн нь дажгүй шүү бас үнэр багатай

Зочин
Зочин
Reply to  Зочин

Спирт юм чинь гар хуурайшуулна. Өөрсдөө нэмж гараа тосолж байхгүй бол. АРьс чинь мөд будаа блно.

Зочин
Зочин

Зөрчилтэй хортой бол шууд авахаан больчихоо . Зарагдахгүй агуулахын хог болно биз .

Зочин
Зочин

Татгалзаагүй байх.

Зочин
Зочин

МОНОСЫГ МОНГОЛЫН ТӨР ДИЙЛЭХГҮЙ,ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ учир нь төрийн дээр Эрдэнэчимэг болон мөнгөтэй дарга нар нь алба хашицгааж байгаа иймд сэтгүүлчид,төрд алба хашигсад,хүмүүст шууд ажил амьдралтай нь яригдах тул болгоомжлоод өмөөрөөд байгаа юм.!

Зочин
Зочин

Гар ариутгалын шингэнийг хийж чадахгүй бол болих хэрэгтэй

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хийчихээд байхад төр стандардаа батлалгүй хоцорчихоод саад болоод байна.

Зочин
Зочин

Эрдэнэчимэг ичээсэй

зочин
зочин

хүнд хэцүү цагт юу ч хэлхэв дээ

Зочин
Зочин

УУХ БИШ ГАР УГААХ ЮМ ЧИНЬ БОЛЖ Л ТААРАА.ХАРИН Ч НЯНГ НАМ АВАХ БАЙХ.

Зочин Зочин
Зочин Зочин

Их хурлын гишүүдээ та бүхэн энэ өвчин тахлын үед өөрөсдийгөөл бодоод байнаа даа.Төсөвтөө тодотгол хийлгэх дургүй байгаа чинь хэр зүйд нийцэж бна вэ

цэцэг
цэцэг

ер гар ариутгагч эвгүй үнэртэй гадаад улсынх нь ч ялгаагүй үнэрт нь муужирч унчих гээд байдаг тул гар ариутгагч хэрэглдэггүй .холромин усаар шингэлээд хэрэгэлвэл илүү аюулгүй дээр юм .

Иргэн
Иргэн

Арай л үнэтэй л зарж байна.манайхан ийм зүйлд хөнгөлт үзүүлэх хэрэгтэй.ариутгагч үнэтэй байх шаардлагагүй.!!!!""""харин хүмүүс авар боломжтой байх хэрэгтэй .зарим нь бүр үнэ хадсаг бна.эмийн сангууд ёстой анхаарах цаг!!!!!!!!!! иржээ

цэцэг
цэцэг

тэр эрдэнэчимэг ахтайгаа нийлэж монголчуудын эрүүл мэндийг хордуулах юм хийжээ жудаггүй муухай авгай байх шүү тамхийг хорь л гэсэн өөрөө төрийн ордонд согтуу тамхи татаад ичмээр дүр зурагаа харуулсан .

Зочин
Зочин

Suuldee bur ard tumniig teneg uy ch medexgui malnuud gj boddog boljee. Goo saixni baraa, emnuudee mash Ix unetei zardag sh dee

Холбоотой мэдээ

Back to top button