ВИДЕО КОНТЕНТНийгмийнСурвалжилга, НийтлэлЯрилцлага

СУРВАЛЖИЛГА: Бойноос 50 гаруй хүлгийн амь аварч, адууны асрамжийн газар байгуулсан Б.Наранбадрах

“Бой руу адуу оруулж байна” гэж хүн хэлэхээр миний сэтгэл эмтэрдэг, зовж буй төрх, айсан харц нь нүдэнд харагддаг. Тэгээд л шууд яарсаар Налайхын бойн дээр ирдэг юм. Заримдаа мөнгөний боломжгүй үе таарна. Машинаа, эд зүйлээ ломбарданд тавьж байгаад амийг нь аварсан цөөнгүй хүлэг манайд бий. Амийг нь аварчихаад адуундаа нийлүүлэх гээд явж байх үнэхээр сайхан” гээд инээмсэглэх түүнийг Батхүүгийн Наранбадрах гэдэг.

Адуунд үнэнхүү хайртай хүн гэж түүнийг л хэлэх болов уу. Тэрбээр хоёр жилийн хугацаанд бойноос 50 гаруй хүлгийн амь аварч, Тэрэлжид адууны асрамжийн газар байгуулжээ.  Монгол хүн морио молор эрдэнэ мэт хайрлан, дээдлэхийг үлгэрлэж яваа түүнийг бид энэ удаа онцоллоо.

Түүний байгуулсан Адууны асрамжийн газраас хүссэн хүн бүхэн морь үрчилж авах боломжтой юм билээ. Тийм хүсэлтэй хүнд “Үрчилж авсан адуугаа хайрлаж, хамгаална” гэсэн ганцхан шаардлага тавьж байгаа гэнэ.

НҮДНЭЭС НЬ НУЛИМС ДУСЛАН, АВРАЛ ЭРЭН ЗОГСОО ХҮЛГИЙГ ОРХИОД ЯВЖ ЗҮРХЛЭЭГҮЙ

-Бойнд олон адуу нядлагдахыг хараад монгол хүн бүрийн сэтгэл эмтэрдэг. Харахад ч нүд халтирам. Адууны асрамжийн газраа байгуулах санаа танд хэрхэн төрөв?

-Би адууны асрамжийн газраа байгуулаад хоёр жил болж байна. Хүлгийн амь аварч, сайн үйл хийдэг болсон минь ингэж эхэлсэн түүхтэй. Адуу гэлтгүй таван хошуу мал бойн дээр яаж зовдгийг бичлэгээс үзэж, бусдаас сонсоод яваад байсан юм.

Хоёр жилийн өмнө манайх Тэрэлжид торх барьж байлаа. Улаанбаатар, Тэрэлж хоёрын хооронд үргэлж явдаг ажилтай. Нэг удаа Тэрэлж рүү явж байхдаа Налайхын бойны хажуугаар өнгөрсөн юм. Яг тэр үед нэг хүрэн азарга адуунаасаа тасраад дүү бид хоёрын дэргэд ирлээ. Надаас аврал эрж байна л гэж би бодсон, их өрөвдсөн. Нүднээс нь нулимс гарч буйг анзаарсан юм. Тэр хүрэн азаргыг сүргийнх нь таван адууны хамт бойнд өгсөн байсан юм билээ.

Багаасаа адуу, малд ойр өссөн болоод ч тэр үү, нүднээс нь нулимс дуслан, аврал эрэн зогсож буй хүлгийг орхиод явж зүрхлээгүй. Зургууланг нь авлаа. Бойны хашаанаас гаргангуут нөгөө хүрэн азарга чинь үүрсээд цангинатал янзгаасан юм. Багаасаа адууны захад өссөн болохоор баярлах, гуниглахыг нь ялгаж, гадарлалгүй яах вэ. Тэгээд тэр шөнөө зургууланг нь ачааны машинд ачаад, энд (Тэрэлж) авчирж билээ.

Зургаан сайхан хүлгийн амийг аварлаа гэж бодохоор сэтгэл их хөдөлсөн. Үгээр илэрхийлэхийн аргагүй гоё мэдрэмж төрдөг юм билээ. Сэтгэл хөдлөөд дүү бид хоёр хоёулаа уйлсан. Өөрийн эрхгүй нулимс урсдаг юм байна лээ. Тэгж анхны зургаагаа авсан юм.

АНХНЫ АВСАН ЗУРГААН АДУУ МААНЬ ХОЁР УДАА АМЬ АВРАГДСАН АЗТАЙ ХҮЛГҮҮД

-Анхны зургаагаа хулгайд алдаж байсан гэсэн. Хэрхэн олж байв?

-Бойноос амийг нь авраад долоохон хоноод байхад хулгайч аваад явчихаж билээ. Адуучин маань надад хоёр хоногийн дараа хэлсэн. “Олдохгүй байх, яана аа” гэж л би бодов.

Тэрэлжид барьсан торхон дээр маань нэг буриад залуу ажиллаж байсан юм. Тэр залуу энэ арын дэлгүүрээс юм аваад явж байхад нь нэг хүн “Өнөөдүүл чинь яг уналаа. Гялс төхөөръя” гэж утсаар ярьж байхтай таарч л дээ. Бид өнөөх хүнтэй уулзаад, шууд тулгаад асуулаа. Нүүр нь ёстой улайдаггүй ээ. Тэгэхээр нь “Би наад зургаан морийг чинь бойноос авч, амийг нь аварсан юм. Монгол эр хүн байна даа. Ийм учиртай адууг төхөөрөөд чамд юм болох уу” гээд учирлалаа. Зовлон, жаргалаа нэлээд ярилцаж суув.

Тэгж байтал харин хэргээ хүлээж, хулгайлж аваачсан газраа зааж өгсөн юм. Гурван хоног юм идүүлэхгүй уячихсан, яг унах гэж байж билээ. Тэгээд энэ зургаа маань эрлэгийн савраас хоёр удаа мултарч, амь нь аврагдсан юм. Эхлээд бойноос, дараа нь яг махлуулах гэж байгаад амь мултарсан. Ёстой азтай хүлгүүд.

ЗАРИМДАА МАШИН, ЭД ЗҮЙЛЭЭ ЛОМБАРДАНД ТАВЬЖ БАЙГААД АДУУНЫ АМЬ АВАРДАГ

-Одоогоор та хэдэн адууны амь авраад байгаа вэ?

-50 гаруй адууны амь авраад байна. Анхандаа ийм олон хүлэгтэй болъё, адууны асрамжийн газар байгуулах тухай бодол надад огт байгаагүй. Боломжийнхоо хэрээр хэдэн хүлгийн амь аваръя л гэж бодсон юм.

Адууны амь авраад, бойн дээр яаж зовдгийг нь мэдчихээр больдоггүй юм билээ. Бой хийдэг ид цаг болохоор санаа зовоод, шөнө нойр хүрдэггүй. Адуу бойн дээр хэрхэн зовж буй төрх, айсан харц нь нүдэнд харагддаг.

Одоо “Бой руу адуу орж байна. Чи ирэх боломж байна уу” гэж хүмүүс надад хэлдэг болсон. Заримдаа Налайхын бой руу яаж очсоноо мэддэггүй. Бушуухан очиж ганц ч болтугай морины амийг аваръя гэж яарсандаа тэр.

Мөнгөний боломжгүй үе заримдаа таарна. “За, очоод учир нь олдох байлгүй” гээд л давхичихдаг. Зарим үед машинаа, эд зүйлээ ломбарданд тавьж байгаад морины амь авардаг.

Хамгийн хөөрхөн нь бойноос хамт ирсэн адуунууд амь нэгтэй. Нэг айлын адуунаас хамтад нь авчирсан юм шиг биенээсээ салдаггүй. Хөөрхөн байгаа биз.

-Ижил буруу 50 гаруй адууг хариулах амаргүй. Зарим нь нутаг руугаа гүйх юм уу?

-Ижил буруу, энд тэндээс цугларсан адуу тараад, нутаг руугаа гүйж болно шүү дээ. Манайхаас ганцхан морь л нутаг руугаа гүйсэн. “Скоч хээр” гэдэг нэртэй морь. Бойноос авахад хөл нь бэртчихсэн байсан юм. Бойноос энд авч ирэх хооронд хөлийг нь шавшаад, түр скочоор ороосон юм л даа. Цусыг нь тогтоох гээд. Энд ирснийхээ дараа нутаг руугаа гүйчихэж билээ. Бид “Хөлөндөө скочтой хээр морь харав уу” гээд эрсэн юм. Тэгээд л “Скоч хээр” гэдэг нэртэй болсон доо. Бусад нь ийш, тийшээ гүйж байгаагүй.

АМИЙГ НЬ АВРАНГУУТ АЛАГ АЗАРГА ӨӨРӨӨ МАШИН ДЭЭР ГАРААД ЗОГСЧИХОЖ БИЛЭЭ

-Амийг нь аварсныг адуу зөнгөөрөө мэдэрдэг үү?

-Хэлэхгүй л болохоос мэдэрч байгаа нь анзаарагддаг. Амийг нь аварсны дараа адуу их баярладаг. Үүнийг би мэдэрдэг юм. Манайд нэг алаг азарга бий. Бойноос аваад, хашаанаас гаргангуут өөрөө машины тэвшин дээр гараад зогсчихсон гээд бод доо. Хэн ч араас нь туугаагүй, машин руу хөтлөөгүй байхад. Адуу тийм ухаантай амьтан. Адуу хүнтэй яг адилхан. Хайрлах тусам хүнийг эргүүлээд хайрладаг амьтан байхгүй юу.

Манайх анх авсан зургаан адууны дотор нэг бор морь бий. “Бандаалай” гэдэг нэртэй. Хүрэн азарга, “Бандаалай” хоёр миний дууг андахгүй. Адуу руу дөхөнгүүт л гүйгээд ирдэг юм. Тэгээд ер салахгүй. Орхиод явах гэхээр араас дагадаг. Яг л аавыгаа дагаж байгаа хүүхэд шиг ёстой хөөрхөн.

Жилийн өмнө би хонгор азарга, хөгшин хээр гүү авсан юм. Хээр гүү манайд хээлтэй ирсэн. Хээр гүү надтай зүүдний холбоотой. Өнгөрсөн хавар, шөнө унтаж байхад хээр гүү зүүдэнд орж ирсэн юм. Цавьдар унагатай давхиад байв. Сэрээд би адуучнаасаа унагалсан эсэхийг нь асуухад “Унагалаагүй” гэлээ. Гэтэл өглөө 07.00 цагийн үед цавьдар унага гаргаж билээ. Унагалахынхаа өмнө унагатайгаа хамт зүүдэнд орж ирсэн нь ёстой сонин байгаа биз.

-Тийм байна.

ЗАРИМДАА ХОЁР АМЬ АВРАХЫН ТУЛД ХЭЭЛТЭЙ ГҮҮ ХУДАЛДАЖ АВДАГ

-Зарим хүн хурдан морио хөгшрөхөөр бойнд өгчихдөг. Хурдан морио хүнсэнд хэрэглэвэл хурдны удам тасардаг гэж цээрлэдэг юм билээ. Манайд нэг хүрэн халзан морь бий. 51 айраг, түрүүтэй хүлэг гэнэ лээ. Бойны хашаанд байсан олон адуунаас яалт ч үгүй нүдэнд туссан юм. Одоо 16 настай.

Хөгширч, зовохоос нь өмнө гээд бойнд өгчихсөн юм шиг байна лээ. Гэтэл адуу бойны хашаанд ороод, төхөөрөх хооронд маш их зовдог, айдаг. Тэгдгийг нь зарим хүн мэддэггүй учраас нүдээ аниад л бойнд өгчихдөг бололтой.

Өнөө цагт шинжлэх ухаан хэчнээн хөгжсөн билээ. Хурдан хүлгээ хүнсэнд хэрэглэхээс цээрлэж байгаа бол бойнд өгөхийг урьтал болгохоосоо өмнө унтуулчихаж болно шүү дээ.

-Бойнд байгаа бүх адууг худалдаж авах, амийг нь аврах боломжгүй. Боломжоороо аваад, заримыг нь үлдээгээд явахад танд хэцүү байдаг уу?

-Хамгийн хайртай юмаа алдахад ямар мэдрэмж төрдөг билээ. Яг тийм мэдрэмж надад төрдөг юм. Бойн дээр манай дүү бид хоёр ээлжилж очдог. Хамт очихоор халгаад, нүд халтираад байдаг юм. Би баян хүн биш. Бойнд байгаа бүх адууг худалдан авч, амийг нь аварч чадахгүй. 10 адуу тэнд байлаа, надад тавыг нь л авах санхүүгийн боломж байлаа гэж бодъё. Алийг нь аврах вэ гэдэг аймар хүнд сонголт надад тулгардаг. Хамгийн хэцүү нь энэ. Тийм үед би хээлтэй гүү худалдаж авдаг. Хоёр амь аврахын тулд тэгдэг юм.

Уг нь монголчууд жирэмсэн, хөгшин хүн, хүүхдээс өш авдаггүй уламжлалтай ард түмэн. Хээлтэй амьтныг үргэлж хүндэлдэг, хүнсэнд хэрэглэдэггүй. Одоо манайд байгаа сарвайнууд эхийнхээ хээлэнд ирсэн юм. Зарим хүн хээлтэй гүүгээ мэдэлгүй бойнд өгчихдөг байх. Зарим нь ч мэдсээр байж аргагүйн эрхэнд худалдчихдаг болов уу. Бусад хүний зовлонг би мэдэхгүй. Дутуу, гачуугийн зовлон хүн бүхэнд бий.

БОЙНЫ ХАШАА РУУ ОРОХОД БҮХ АДУУ АВРАЛ ЭРЭН ХАРАХ НЬ ҮНЭХЭЭР ӨРӨВДМӨӨР

-Бойноос авсан адууны эзэд нь тантай холбоо барьдаг уу. Морио буцааж авъя гэсэн хүн бий юү?

-Байхгүй. Манайд нэг буурал морь бий. Буурал морины эзний хүү нь саяхан бидэнтэй холбоо барьсан. “Аавын минь морины амийг аварсанд ёстой их баярлалаа. Би аавыгаа их санадаг. Буурал морио амьд гэдгийг мэдээд өдөржин уйллаа. Ойр ойрхон буурал морин дээрээ очиж болох уу” гэсэн.

Бойноос морь бүхнийг авсан түүх өөр, өөр. Буурал морийг авахад юу болсон гэж санана. Би тэгэхэд яарсаар очсон юм. Сандарсандаа “Зогсоорой” гээд л орилоод бойны байшин руу ороход бүх морь над руу эргээд харж билээ. Тэр мөч ямар элэг эмтэрмээр, хэцүү байсан гэж санана. Боломжийнхоо хэрээр гарт таарсан хоёр морио хөтлөөд л гарсан юм. Тэр хоёр адууны нэг нь буурал морь.

Тэнд байсан бусад адуу дүрлэгнээд л үлдсэн шүү дээ. Тийм мөч үнэхээр хэцүү. Бүгдийг нь худалдан авч, амийг нь аварч чадахгүй юм чинь яах ч аргагүй. Ийм сайхан хүлгүүдээ бойнд өгчих юм даа гэж гомддог.

“Бойнд өгсөн бүх адууны амийг аварч чаддаг бол гоё доо” гэж сүүлийн үед бодогдох боллоо. Монголчууд бойнд адуугаа өгөхгүй, гадагш нь гаргахаа больчихоосой гэж л мөрөөдөж сууна. Хэрвээ тэгвэл адууны асрамжийн газар гэж байх шаардлагагүй шүү дээ.

БОЙНООС АМИЙГ НЬ АВРАН, АДУУНДАА НИЙЛҮҮЛЭХ ГЭЭД ЯВАХ ҮНЭХЭЭР САЙХАН

-Бойноос хүлгийн амь авраад, адуундаа нийлүүлэхээр явж байхдаа өөрөөрөө бахархдаг уу?

-Тэр үед өөрөөрөө омогшдог. Хэчнээн сайхан мэдрэмж төрдөг гэж санана. Манайх оройд адуугаа хашаад, тэжээл өгдөг. Бойноос ирсэн морьд адуу хараад янцгаахаар ёстой самсай шархирдаг.

Адуу айхаараа нүд нь хүүхдийнх шиг болчихдог. Хүүхэд аав, ээжээсээ айхаар ямар болдог билээ. Адууны тайван нүд, тайван амьсгаа хэчнээн сайхан гэж санана. Монгол хүнд хайрыг заадаг амьтан бол адуу.

Намайг бага байхад адууны мах төдийлөн иддэггүй байсан. Говь-Алтай аймгийнхан одоо ч иддэггүй шүү дээ. Өвөр монголчууд адууны махыг хүнсэндээ огт хэрэглэдэггүй гэнэ лээ.

-БНХАУ Монгол Улсаас адууны мах авдаг, нэг хэсэг амьдаар нь худалдаж авсан. Өвөр монголчуудаас авдаг юм болов уу?

-Огт авдаггүй гэнэ. Өвөр Монголд миний хэд хэдэн малчин найз бий. Адууны асрамжийн газар байгуулснаа тэдэнд хэлэхэд учиргүй их гайхаж билээ. Тэгээд “Өвөр монголчууд бид адуугаа хайрладаг, дээдэлдэг. Найз, нөхрөө гэж боддог, хүндэлдэг учраас махыг нь огт иддэггүй” гэсэн. Тэгэхээр нь “Хятадууд танайхаас адуу авдаг уу” гэж асуулаа. Тэгсэн чинь юу гэж хариулсан гэж санана.

-Юу гэж хариулав?

-Хятадууд “Өвөр монголчууд адууг дээдэлсэн ястан” гээд олон улсын байгууллагуудтай хамтарч ажилладаг гэнэ. Адууны мах иддэггүй, хүндэлдэг, хайрладгийг нь тодотгосон кино хийгээд, үүгээрээ аялал жуулчлалын бүс байгуулж. Тэгээд хятадууд өвөр монголчуудаас адуу авдаггүй юм байна.

АДУУГАА ХАЙРЛАЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА ХҮН ЯАЖ БУСДЫГ ХАЙРЛАХ ВЭ ДЭЭ

-Монголоос адуу авдаг.

-Тэгдэг. Дайрахыг нь дайраад, хядахыг нь хядаад юу болдог билээ дээ. Зүрх эмтрэм байдаг шүү дээ. Монгол хүн морио яаж хүндэлж, дээдэлдгийг хятадууд мэдэхийн дээдээр мэднэ. Тэгэхээр биднийг доромжлоод байгаа юм шиг сонин санагддаг байхгүй юу. Ингээд бодохоор монголчууд бидэнд хайрласан шиг хайрладаг, дээдэлсэн шиг дээдэлдэг юм ер нь байна уу.

Монголчууд шиг адуутай 3000 жил нөхөрлөсөн ард түмэн байхгүй байх. Уг нь бид адуугаа төрийн сүлдэндээ дээдэлдэг ард түмэн. Ганданд очоод хийморь, сүлдээ сэргээлгэдэг. Тэгсний оронд адуугаа хайрлаад, салхи татуулан давхивал хийморь жинхнээсээ сэргэнэ дээ.

Одоо нийгэм ямар бухимдалтай, төсөөлөхөд ч бэрх гэмт хэрэг их гарах болсон билээ. Адаглаад адуугаа хайрлаж чадахгүй байгаа хүн яаж бусдыг хайрлах юм бэ.

МАНАЙХААС ХҮССЭН ХҮН БҮХЭН АДУУ ҮРЧИЛЖ АВЧ БОЛНО

-“Адууны асрамжийн газар”-ынхаа цаашдын зорилго, чиглэл, ирээдүйг хэрхэн харж байна вэ?

-Хүссэн хүн бүхэн амийг нь аварсан адууг маань манайхаас үнэгүй өргөж авч болно. “Адууны асрамжийн газар” гэж яагаад нэрлэсэн шалтгаан маань ерөөсөө энэ. Өргөж авлаа гээд эндээс авч явахгүй. Эндээс авч явангуутаа бойнд өгчихвөл, өөр хүнд зарчихвал яах вэ. Хайрлаж, хамгаалахын тулд бус ашиг хонжоо харсан хүн байвал яах вэ гэдэг асуудал үүснэ.

Хүүхдэдээ адуу зүсэлж өргөж аваад, багаас нь морьтой харьцуулж, хайрлуулж өсгөвөл амьтан хайрладаг, байгаль дэлхийгээ хайрладаг, хүн хайрладаг хүнлэг болж хүмүүжнэ.

-Адуу үрчилж авах хүнд ямар нэгэн шаардлага тавих уу?

-Үрчилж авсан адуугаа хайрлаж, хамгаалах ганцхан шаардлага тавина.

Манайд аав, ээжтэйгээ хамт ирж буй хүүхдүүд адуунаас хайрыг сураасай. Ингэж хэлэхээр зарим хүнд хийсвэр санагдаж магадгүй. Тийм биш. Миний хүүхдүүдтэй хамт амьдрах найзуудыг нь би бэлдэж байна. Энэ жил хэдхэн хүүхэд ирсэн ч хамаагүй. Дараа жил 20, тэрний дараа жил 30 болно.

Энд ирсэн бүх хүүхэд хайрыг сураад явбал л надад сайхан. Тэр хүүхэд адууг, байгаль дэлхийг, гэр бүлээ, бусдыг хайрладаг болж хүмүүжинэ шүү дээ. Миний хүүхдийн найзууд, нэг дэлхийд хамт амьдрах хүмүүс хүнлэг өсөөсэй л гэж боддог.

Би багадаа адууны захад өссөн. Адууг үнэхээр хайрлаж, хүндэлж явах болсон дурсамжаасаа хуваалцаж болох уу?

БУСДЫГ ХАЙРЛАХ, ЭНЭРЭХ УХААНЫГ БИ АДУУНААС СУРСАН

-Бололгүй яах вэ.

-Ажаа минь намайг өсгөж хүмүүжүүлсэн. Долоон настай байхдаа нэг удаа нэлээд ааштай үрээнийхээ толгой руу ороолгочихов. Тэгээд яасан нь тодорхой. Ажаад нэг сайн гөвшүүлэв. Намайг чөдрөөр ороолгоод “Өвдөж байна уу” гэхэд нь “Өвдөж байна” гээд уйлж билээ. Тэгэхэд Ажаа “Адуу яг ингэж өвдөж байгаа, миний дүү. Дахиж хүлгээ битгий зодоорой” гэсэн нь миний санаанаас ер гардаггүй юм. Их том сургамж тэгэхэд авч билээ.

Бага байхад алдаж, онохыг алийг тэр гэх вэ. Хэдийгээр багаасаа адууг хүндэлж, хайрлаж өссөн ч 13 настайдаа дахиад нэг алдаа гаргаж билээ. Эрчээрээ давхиж яваад зогтусдаг морь манайд байсан юм. Нэг удаа зогтусахад нь би эмээл дээгүүрээ даваад унах шахаж билээ. Жаахан байсан болохоор уураа барьж дийлээгүй. Цулбуураараа ороолгох гээд савсан чинь мориноос зөрж ирээд миний зүүн нүдэн дээр бууж билээ. Тэгэхэд Ажаагийн хэлсэн үг дахиад бодогдсон юм. “Хэрвээ оносон бол ингэж өвдөх байж” гэж бодсон. Тэрнээс хойш адууг үнэхээр хайрлаж, хүндэлдэг болсон доо. Одоо би морь унахдаа ташуур барьдаггүй, хондлой руу нь огт ороолгодоггүй.

-Та Улаанбаатар хотод амьдардаг. Малчин, уяач бус төв суурин газар амьдардаг хүн бойноос энэ олон адууг худалдаж аваад, адууны асрамжийн газар байгуулсан нь сонирхол татаж байна. Адуугаа хайрлах, өв уламжлалаа хадгалж, хамгаалах нь зөвхөн малчин, уяачдын бус монгол хүн бүхний үүрэг гэдгийг үлгэрлэхийг хүсдэг үү?

-Монголчууд бид шинэ соёл иргэншлийн хэлбэр рүү орж байна. Бид байшин соёлтой болсноос буюу 1945 оноос хойш гэж бодъё. Тэгэхээр бид шавар байшинд амьдардаг амьдралын хэмнэлээр дээд тал нь 100 жил амьдарч байгаа. Гэтэл монголчууд бид Азийн өндөрлөгт амьдраад хэчнээн жил болж байгаа билээ. Дундговь аймгийн хадны сүг зургаас харахад адуу, бөхийн 7.000 жилийн түүх харагддаг. Тэгэхээр одоо нүүдлийн, суурьшмал хэлбэрийг хэрхэн хослуулахыг дэлхий сонирхож байна.

Би түүхч мэргэжилтэй. Аялал жуулчлалтай хамгийн ойрхон бүс бол Тэрэлж. Ёс заншил, адууны соёлоо дэлхийд сурталчлах нь л бидний зорилго. Ер нь эндээс би ерөөсөө ашиг хараагүй, цаашдаа ч харахгүй.

МОРЬДОО ХӨЛСӨӨР УНУУЛАХГҮЙ. ЭНЭ ХЭДИЙГ ЭНД ДУРААРАА, ЖАРГАЛТАЙ БАЙЛГАХЫГ ХҮСДЭГ

-Тэрэлжид хөлсөөр морь унуулдаг хүн олон. Морьдоо хөлсөөр унуулах бодол бий юү?

-Тийм бодол ёстой байхгүй. Хүмүүс танайхаас морь хөлсөлж уная гэж их холбогддог. Бид зөвшөөрдөггүй юм. Үхлээс амь мултарсан хүлгүүд минь энд эрх дураараа, тааваараа л жаргалтай байж байг. Эд нарыгаа хөлсөөр унуулж, ашиг олоод би яах билээ. Үрчилж авсан хүмүүс нь л унаг. Хааяа шөрмөсийг нь тэнийлгэх зүйл байлгүй яах вэ. Адуунд өөрт нь ч хэрэгтэй.

Манайхаас адуу өргөж авсан цөөнгүй хүн бий. Амралтын өдрүүдэд тогтмол ирж, морио унадаг. Хүүхдүүдээ дагуулж ирдэг юм. Тав хоног ажлаа хийчихээд, энд ирээд сайхан амардаг. Морьтой ойр байхаар хүүхдүүд нь цахим хэрэглээнээс холдоод, өөрөө ч жин хасаад байгаа. Долоо хоног бүр ирж морь унасаар байгаад 40 кг тураад байгаа гээд бод доо.

-Хөдөө өссөн хүн бүхэнд унах дуртай морь бий. Хүн, морь хоёрын дунд нөхөрлөл бий болдог шүү дээ.

-Тэгдэг. Хүн, морь хоёрын нөхөрлөл хэчнээн сайхан билээ. “Багадаа тэр морио унах дуртай байлаа” гээд хүмүүс ярьдаг шүү дээ. Монгол хүнд хайр заадаг амьтныг би морь гэж боддог.

Өвөр монголчууд “Ар монголчуудаа бид адуугаа хайрладаг, махыг нь иддэггүй” гээд цээж дүүрэн онгирдог. Тэгэхэд нь ичмээр санагддаг шүү дээ.

-Адуунууд нь танд хэр их эрхэлдэг вэ. Таныг хараад шууд таних уу?

-Танина. Дүү бид хоёр Налайхын бойн дээр ээлжилж очоод, адуу авдаг гэж түрүүн хэлсэн. Миний очиж авсан адуунууд намайг танина. Дүүгийн очиж авсан адуунууд дүүг танина. Манайд нэг алаг азарга бий. Ороо гэж жигтэйхэн. Дүүг байтугай машиныг нь таньдаг. Дүүг харангуутаа зугтаахаа больчихдог юм.

“Бандаалай” надад нэг эрхэлвэл ёстой салахгүй. Араас дагаад л яваад байдаг юм. “Бандаалай”-г би бойноос авраад хоёрхон жил болж байгаа, миний унаган морь биш. Морь бол монгол хүнд заяасан хайрын, ухааны, мэдрэмжийн багш гэж би боддог.

МОНГОЛ ХҮН ХАЙРЛАХЫГ АДУУНААС СУРДАГ

-Монгол хүн адуутайгаа ойр өсөхийн хамгийн чухал зүйл юу вэ?

-Ерөөсөө хайр. Монгол адуунаас хайрлахыг сурдаг. Амьтан, байгалиа хайрласан хүн ирээдүйд ханиа, бусдыг хайрладаг. Адууг, амьтан хайрлаж үзээгүй хүн бусдыг хайрлана гэдэг юу л бол. Ядахдаа үүрэг хариуцлага хүлээж чадахгүй шүү дээ.

Үнэнийг хэлэхэд бага байхад олуулаа уралдаад, мориор давхиж явбал сайхан байсан. Одоо давхих гэхээр морио хайрлаад байх юм. Өтөлж байгаа юм байх даа гээд ээжээсээ асуусан чинь “Миний хүү амьтан хайрлаж сурсан байна” гэсэн.

Дээр үеийн хүмүүс яагаад дандаа шогшиж явдаг байсан гэж бодож байна. Тэд давхиж чадахгүйдээ шогшоогүй. Шогших хүнд нэг талаар биеийн тамир болдог байж. Мориндоо ч гамтай.

ХОТОД ЖААХАН УДАХААР АДУУГАА ЗҮҮДЛЭДЭГ

-Та Улаанбаатарт амьдардаг юм билээ. Адуун дээрээ ойр, ойрхон ирэх сэн гэж хэр яардаг вэ. Хотод жаахан удахаар адуугаа санадаг уу?

-Саналгүй яах вэ. Энд ирэхгүй жаахан удахаар адуугаа зүүдлэдэг. Зүүдэнд орж ирэхээрээ нэг, нэгээрээ орж ирдэг, аягүй сонин. Яг хүн шиг, нүд рүү цоо ширтэж байгаагаар ч юм уу орж ирдэг. Адуу, нохой хоёр дараа төрөлдөө хүн болдог гэж би боддог.

Бид нүүдэлчин ард түмэн. Өнөө цагт ч нүүдэллэн амьдарч байна. Одоо нэг харамсалтай зүйл байна. Малчид адуугаа машинаар туудаг, хонио мотоциклоор хариулдаг болчихлоо. Техникээр малаа тууж яваа хүн малаа нэг бүрчлэн анзаарахгүй, тэр хэрээр мэдрэхгүй шүү дээ. Монголчууд маань ядахдаа малдаа явахдаа морио үргэлж унадаг болчихоосой.

Хот суурин газрын хүмүүс хүүхдүүдээ яаж ийж байгаад морьтой нөхөрлүүлчих. Амьтнаа, байгаль дэлхийг, бусдыг хайрлах ухааныг морьноос аяндаа сурчихна. Малчид, адуучид маань нэгдэж байгаад адууны зуслан байгуулвал сайхан байхгүй юу.

НЭМЭЛТ: Б.Наранбадрахтай холбогдогдох дугаар: 99113623

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
38 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 22, 2021 09:43

Ямар сайхан ярилцлага уншчихваа.Бойноос авсан нь баярлаж машин дээр нь гараад зогссон гэнэ.Улдсэн нь уйлаад улддэг байх нь.Естой элэг эмтэрлээ,уйлж уншлаа.Энэ сайхан з�##�ууст баярл�##�аа, дуу та хоерт хамгийн сайн сайхан бухнийг ероое. Тэтгэврээ цуглуулж нэг морь ч болтугай бойноос аврахад нь туслахсан гэж бодогдлоо.Яаж холбогддог юм бол доо.

Э
Э
3 сар 22, 2021 09:45

Ямар сайхан ярилцлага уншчихваа.Бойноос авсан нь баярлаж машин дээр нь гараад зогссон гэнэ.Улдсэн нь уйлаад улддэг байх нь.Естой элэг эмтэрлээ,уйлж уншлаа.Энэ сайхан з�##�ууст баярл�##�аа, дуу та хоерт хамгийн сайн сайхан бухнийг ероое. Тэтгэврээ цуглуулж нэг морь ч болтугай бойноос аврахад нь туслахсан гэж бодогдлоо.Яаж холбогддог юм бол доо.

irgen
irgen
3 сар 22, 2021 10:16
Reply to  Э

estoi mundag zaluu amjilt

Зочин
Зочин
3 сар 22, 2021 10:22

Нулимстай нүдтэй уншлаа. Үнэхээр жинхэнэ монгол эрчүүдээрээ бахархаж байна. Энэ эвдэрсэн муухай нийгэмд ийм сайхан сэтгэлтэй з�##�уус байгаа нь үнэхээр хайрламаар. Яаж ийж байгаад ганц адуу ч гэсэн аврахад нь туслах юмсан. Ах дүү хоёрт энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөөөе.

баты
баты
3 сар 22, 2021 11:04

Гүү мөн сайхан з�##�уу яа. Ухаантай сэтгэлтэй царайлаг. Монголын бүх луйварчин эрчүүд уншаасай. Нуугдаж байгаад ч болов уншаасай тэгээд нэрээ нууцлаад энэ з�##�уу руу мөнгө шилжүүлээсэй.

Зочин
Зочин
3 сар 22, 2021 11:45

Ер нь сэтгэл өвдөж явдаг сэдэв. Чамд эдгээр адгуусан амьтдын буян их ирнээ. Бусад төрлийн м�##�ыг ч ингэж аврах зүйтэй. Монгол хүн, эр хүн, сайхан сэтгэлт хүн, буянт хүн.....................

UB irgen
UB irgen
3 сар 22, 2021 11:59

м�##� биш хүн авраасай

Зочин
Зочин
3 сар 22, 2021 12:05

Saihan setgeltei jinhene Mongol er hun bna. Iim hunii buyan zaya ni oodrog baih ni todorhoi. Sain sahniig husie

Зочин
Зочин
3 сар 22, 2021 12:23

янзын сайхан нийтлэл бичжээ. үнэхээр чадварлаг юм. сайн сайхан зүйл оруулж байдагт т�##�архая

Зочин
Зочин
3 сар 22, 2021 12:39

М�##�ыг няд�##�ж идэх гэж тэжээдэг.

Өр өвдөгч
Өр өвдөгч
3 сар 22, 2021 12:53

Буянтай сайхан ажил хийж байгаа юм байна. Буян нь дэлгэрч яваарай...

Зочин
Зочин
3 сар 22, 2021 13:15

Амьтны амь аварсны буянаар урт наслах сайхан буян хураана. Сайн з�##�уу байна

Уншигч
Уншигч
3 сар 22, 2021 13:17

Жаргаж яваарай, энэ ажлаа ч бас жаргаж хийгээрэй, туслах боломж байх болов уу

Зочин
Зочин
3 сар 22, 2021 13:24

Хэзээч төрийн �##�банд ажиллаж болохгүй шүү. Хүнээ �##�дана

Нарансүлд
Нарансүлд
3 сар 22, 2021 13:28

Гоё юм уншлаа, самшаа шархирч, сэтгэл огшиж,нулимс унагав. Мундаг з�##�уутай танилцаж найзланаа

Oyun
Oyun
3 сар 22, 2021 14:15

Aduu chini muu hunees deer uhaantai amitanshdee. Dainii talbart endsen eznee daisnii savart ortuulelgui daichin daichin nohdod ni hurgej ogood nulims bomboruulen zogsoj baisan gedeg shuu dee. Ami avragdsan amitai buheniibuyn hariu ene bolood hoich ued chini urgeljilen ireh bolnoo huu mini! Uilj baij unshlaa. Ulam ih amjilt, eruul emkh sain saihaniig husen erooe!

Сарангоо
Сарангоо
3 сар 22, 2021 14:26

Eagle tv-р энэ нэвтрүүлгийг үзсэн.Зурагл�##� арын фон энэ тэр үнэн гоё байсан.Жинхэнэ сайхан Монгол эр хүн байна даа.Өнгөнд шунаж ,Мөнгөнд хууртаагүй.

Yum
Yum
3 сар 22, 2021 14:46

Үнэхээр сайхан ярилцлага уншлаа. Би мориор ашиг олдог хүмүүсд үнэхээр дургүй. Бүр үзэн яддаг. Би л ийм сонин үзэл бодолтой хүн байх гэж боддог байлаа. Гэтэл яг л миний боддог морио дээдэлдэг хайрладаг хүн байгаа нь сайхан санагдаж байна. Аливаа зүйлд зүрх сэтгэлээ зориулна гэж энийг л хэлдэг байх. Энэ хүний амьдр�##� хэдэн үеэрээ жарг�##�ын дээдийг эдлэх нь гарцаагүй.

Боогий
Боогий
3 сар 22, 2021 15:13

сэтгэл өвдөж, баярлаж, огшиж уншлаа. үнэхээр мундаг хэлэх үг �##�га. яаж холбогдох вэ? энэ сайхан ажилд нь тус�##�ж, нэг ч гэсэн адууны амыг аврахад нь туслая.

Зочин
Зочин
3 сар 22, 2021 15:32

Их баярл�##�аа. Тантай яаж холбогдох вэ? 89020150 над руу заав�##� з�##�гана уу

Байгал
Байгал
3 сар 22, 2021 15:47

Ийм сэтгэл, зүрхтэй хүн нийгэмд олширвол Диваажин гэдэг нь тэр байх. Цаанаа гэрэл гэгээтэй, хуурмаггуй сайхан ах дүү 2 байна. Буян нь тум бум живаа дахин үржих болтугай. Буянд нь даган баясья.

Зочин
Зочин
3 сар 22, 2021 16:14

Сайхан үйлс. Сайхан хүмүүс байна даа. Үйлс нь дэлгэрэг. Цаг өөр болж байна.

Зочин
Зочин
3 сар 22, 2021 18:16

Уншиж дуусаад бүр санаа зовчлоо адууны маханд маш дуртай юмсан яана вэ .Сайхан уха�##�аг энэрэнгүй з�##�уу�####�а баярл�##�аа

Зочин
Зочин
3 сар 22, 2021 21:35

Жинхэнэ эр хүн. Эдгээр адууны чинь буян заяа ах дүү хоёрыг түших болтугай. Мундаг.

Зочин
Зочин
3 сар 22, 2021 21:36

Мундаг

Зочин
Зочин
3 сар 22, 2021 21:40

Эрт дээр үеэс монголчууд морио молор эрдэнэ гэж дээдлэн хайрладаг байсан. Монгол хүн, морь хоёр хоорондоо холбоотой шүү. Хятадруу битгий амьдаар нь экспортонд гаргаж байгаасай. Хятадруу зарагдсан адуунууд маань ямар их зовлон үздэг болдоо.

LOOK
LOOK
3 сар 23, 2021 00:23

заа битгий туйлширцгаа. Тэгэж их өрөвдөж хайрлаад байгаа бол м�##�ын мах идэхээ болилдоо , хөлдөөгчөөрөө дүүрэн мөчлөөд чихчихсэн хэвтэцгээж байжийж. Энэ адуунуудаа одоо яаахуу ? зөнөж үхтэл нь тэжээх үү ? хөгшин хөвөө , онд орохгүй , тарга тэвээрэг муу , ашиг шимээ өгөхөө больсон м�##�а�##� бойнд өгдөг юм. Нас дээр гарсан зөнөсөн м�##� чинь харин юуун бой цаашаа тарчилж үхдэг юмдаа

irgen
irgen
3 сар 23, 2021 01:51

Neeh surtei mori m#l shuteed deedleed bdg yum bol bhguildee alj idej yvsan bolhoos archilj adguulj yvsanguu teghiig ch hysej yvsangu gehdee ene zaluu bol mundag yum bna. Yuun ter aldart uach muyaach m#lgainii gol seternii zuultnuud bol caashaa yum bna.

Зочин
Зочин
3 сар 23, 2021 13:20

Bagadaa huduu yavj m#l deer gardag baisniih mongol ulamjlal, yos zanshil, deedsiig hundleh, m#l m#llah hairlah yosond baga ch gsn suralts#ag baij, odoo huuhduudee huduu gargaj chadahgui hotiin oiroltsoo gheer ter bur mungu tuluud unuulaad bh bolomj bololtsoo muu uyed ene zaluuchuudiin hj bgaa uil uneheer saihan sanagdlaa, yaj iij bgaad huudee ng aduu urchilj avnaaa.

ӨВГӨД
ӨВГӨД
3 сар 24, 2021 13:07

Адууны асрамжын газар гэхээр инээдтэй сонсогдож байна. Эмчилгээ тэжээлийн цэг гэхэд Монгол хүнд сайхан ойлгогдоно

Зочин
Зочин
3 сар 25, 2021 18:31

Үнэхээр мундаг хүн юм . Манай монголд ийм мундаг сайхан сэтгэлтэй хүмүүс их байгайсай.

Зочин
Зочин
3 сар 25, 2021 18:35

Би ч мөн адил бойноос адуу авхийг хүсдэг

Зочин
Зочин
3 сар 25, 2021 19:57

Та мундаг хүнч гэлээ нохой чаргийн гэр бүлийг яасанч гүйцэхгүй

Зочин
Зочин
3 сар 25, 2021 23:34

Маш мундаг өрөвч зөөлөн сэтгэлтэй хүн юм .манай монголчууд ийм мундаг хүмүүсээсээ үлгэр авмаар юм.бойноос маш олон адууны амь аврагдсан гэж бодхоор сайхан санагдах юм.

Эх хүн
Эх хүн
3 сар 27, 2021 13:56

Хүн төрөлтөн бусад бүх амьтдыг хайрлан хүндэлвээс тэр хэмжээгээр амар амг�##�ан, эрүүл амьдрана.
Монголчууд адууны мах идэхээ больж, бойнд өгөхөө болих Энэрэнгүй сайхан цаг удахгүй ирэх болтугай.

...
...
3 сар 28, 2021 23:27

Khoni yamaa ukher temee khediig ch muulj idej bolno tiimuu hurga tuga##aas ni usguchihuud gargaad l iddeg khuduu aduunii otort aduunii targan makh l iddeg sanagdana

Зочин
Зочин
3 сар 31, 2021 16:26

Oilgosongui.teed ednuusiigee yaah u?ugaasaa ert deer uyes m#liinhaa mah,ashig shimeer l amidarch irsen bizdee.

тогтох
тогтох
1 сар 20, 2022 12:13

Ямар гоё ярилцлага уншчихваа энэ з�##�уугаар бахархчихлаа Монголчууд адуугаа төрийнхөө сүлдэндээ з�##�сан ард түмэн шүү дээ хийморлог, цог золбоо, илч энерги ханх�##�сан ярилцлага байна.

Back to top button