НИЙГЭМНийгэм мэдээ

"Харшил үүсгэж буй" гэх буузан тоглоом өнгөрсөн сард 9,328 ширхэг импортлогджээ

Стресс тайлах зориулалтай "Буузан тоглоом” болон “цэлцгэнүүр тоглоом”-оор хүүхдүүд тоглосноор нүүр, ам хавдах, биеэр улайж туурах, гөвдрүү үүсэх зэрэг харшлын шинж тэмдэг илрэх болсон. БНХАУ-д хийгдсэн судалгаагаар тус тоглоомд агуулагдах борын хүчлийн хэмжээ нь хэвийн түвшнээс хэтэрсэн болохыг тогтоосон байна.

Дээрх тоглоом нь Монголын гаалиар хэзээ, хэдэн ширхэг орж ирсэн болон ямар шалгуураар нэвтрүүлсэн талаар Гаалийн ерөнхий газраас тодруулахад "Барааны ангиллын 9503.00.00 БТКУС /барааг тодорхойлох, кодлон уялдуулах систем/ кодод хамаарах хүүхдийн тоглоомыг импортлох үед Гаалийн тухай хуулийн 269 дүгээр зүйлийн 2691.1.11, Эрүүл ахуйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3,  MNS ISO 8124-3:2011 стандарт зэрэг баримт бичгийн хүрээнд дараах гаалийн хяналтыг тавьж байна. Үүнд:

  1. Бичиг баримтын хяналт:
  2. Эрүүл ахуй/Эрүүл мэндийн гэрчилгээ
  3. Шинжилгээний дүн
  4. Биет үзлэгээр бичиг баримт болон барааны нийцэл
  5. Шаардлагатай тохиолдолд хими, нян судлал, хүнд металл, цацрагийн лабораторийн шинжилгээнд хамруулж, эрүүл ахуйн аюулгүйн  үзүүлэлтүүдийг тодорхойлуулна.

Улсын хэмжээнд 9503.00.00 БТКУС /барааг тодорхойлох, кодлон уялдуулах систем/ кодод хамаарах стресс тайлах төрлийн тоглоомыг хоёр ААН албан ёсоор гаальд мэдүүлэн импортолж байгаа. Энэ оны эхний 5-р сард 13593 ам.долларын үнийн дүн бүхий 9,328 ширхэг гараар баздаг стресс тайлах төрлийн тоглоом импортоор оруулж ирсэн байна" гэлээ.

Тус тоглоомоор тоглож харшилсан хүүхдүүд эмнэлгийн байгууллагад хандах нь ихэсжээ. Тухайлбал, Өмнөговь аймгийн Цогтцэций суманд хоёр хоногт зургаан тохиолдол бүртгэгджээ. Иймд тус тоглоомоор тоглож дээрх шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгт хандахыг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хүүхдийн тоглоом аюулгүй байх ёстой шүү дээ

Зочин
Зочин

Импортын хяналтаа илүү чангаруулах хэрэгтэй байна

Зочин
Зочин

Хэдэн хүүхэд харшилсны дараа арга хэмжээ авах юм бол

Зочин
Зочин

Эцэг эхчүүд ийм тоглоом авахдаа анхаарах хэрэгтэй

Зочин
Зочин

Шалгалтаар ордог юм бол яагаад ийм асуудал гарчихав аа

Зочин
Зочин

Хямдхан бараа гээд хүүхдийн эрүүл мэндээр тоглож болохгүй

Зочин
Зочин

Зарж байгаа газруудыг нь шалгах хэрэгтэй

Зочин
Зочин

Миний хүүхэд ч бас ийм тоглоом сонирхоод байсан

Зочин
Зочин

Ene togloomiig hudaldaj avah gej baisan azaar avsanui

Зочин
Зочин

Huuhdiin togloom deer iluu sain hyanalt tavih heregtei

Зочин
Зочин

Harshil ugdug ni togtoogdson bol zahi zeeles tatah heregtei

Зочин
Зочин

Yamar delguuruuded zardagig ni todorhoi zarlaachee

Зочин
Зочин

Huuhduud sonirhood amandaa hiih ch ersdeltei

Зочин
Зочин

Importlogch kompaniud hariutslaga huleeh yostoi

Холбоотой мэдээ

Back to top button