Нийгмийн

Гэрлээгүй эмэгтэй ажилтнаа “Нүүрээ будуул” гэж хэлснийг БНСУ-ын шүүх бэлгийн дарамт гэж үзжээ

Төрийн байгууллагын удирдах албан тушаалтан эмэгтэй ажилтантай хувийн ярилцлага хийх үеэрээ “Нүүрээ будуул” гэж хэлснийг БНСУ-ын шүүх бэлгийн дарамт гэж үзжээ.

Тодруулбал, нэгэн төрийн байгууллагын бизнес төлөвлөлтийн хэлтсийн дарга ноён А нь бэлгийн дарамт, бэлгийн хүчирхийлэлтэй тэмцэх хороог хариуцдаг хэдий ч доод албан тушаалын эмэгтэйд хандан “Чиний царай бараан байна. Нүүрээ будаад гоёчих” гэж хэлсэн байна.

А нь бас өөр нэг эмэгтэй ажилтныг машинаараа хүргэж өгөхийг хэд хэдэн удаа санал болгосон ч татгалзсаных нь хариуд нударгаараа эд зүйлс цохиж бухимдлаа илэрхийлж байжээ.

Эдгээр асуудлаар  үйлдвэрчний эвлэлийн гишүүд  хэвлэлийн мэдээ тарааж улмаар ажлаас нь чөлөөлж, харин А Сөүлийн хөдөлмөрийн харилцааны хороо, Хөдөлмөрийн харилцааны төв комисст тусламж хүссэн боловч хүлээж аваагүй тул шүүхэд ханджээ.

Шүүх А-г ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж үзсэн байна. Ингэхдээ “Гэрлээгүй эмэгтэй ажилтны гадаад төрхийг үнэлж хэлэх нь бэлгийн харилцааны үг хэллэг, зан авир ” гэж үзжээ.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ийм л айхтаар үг хүртэл хууль дүрмээрээ шийдэгддэг айхтаар орон байх гэж хууль дүрэмээ дээдэлдэг

Зочин
Зочин

Манайх ийм болдоггүй юмаа гэхэд хууль дүрэмээ баян ядуу гэж алаг үзэн эдлүүлэхээ болчихоосой

Зочин
Зочин

wow huuli duremiig ingej l morddog ym baina

Зочин
Зочин

Zuw zuw

Холбоотой мэдээ

Back to top button