Гадаад мэдээДЭЛХИЙ

Запорожье мужид цэргүүд нь ахиц гаргасан гэж ОХУ мэдэгдлээ

ОХУ ням гарагт /2025.11.16/ мэдэгдэхдээ зүүн өмнөд бүсэд оршдог Запорожье мужид цэргүүд нь ахиц гаргасан гэжээ. Тус улсын Батлан хамгаалах яам мэдэгдэхдээ Ривнопилля болон Мала Токмачкаг хяналтдаа авсан хэмээсэн байна. Ривнопилляг эзэлснээр Хуляйполе руу ОХУ довтлох боломжтой.

Мала Токмачка нь Орихов тосгоноос 9 км-ын зайд байрладаг. ОХУ-ын дайны блог хөтлөгч Юрий Подоляка хэлэхдээ “Ориховыг хамгаалахад энэ тосгон ихээхэн ач холбогдолтой. Мала Токмачка нь Ориховт хүрэх гарц тосгон юм” гэжээ. ОХУ-аас жижигхэн армитай Украины хүчин Донецк мужийн хамгаалалтаа бэхжүүлэхийн зэрэгцээ фронтын бусад хэсгийг тогтвортой барихын төлөө ажиллаж байна. Украиныг дэмждэг эх сурвалжууд мэдээлснээр ОХУ сүүлийн зургаан долоо хоногийн хугацаанд Запорожье мужид 30 км урагшилсан гэжээ.

Украины армийн генерал Олександр Сырский өнгөрсөн долоо хоногт мэдэгдэхдээ Запорожье мужийн зарим фронтод нөхцөл байдал ширүүссэн хэмээсэн. Мөн Украины арми өнгөрсөн долоо хоногт мэдээлэхдээ тус мужид хэд хэдэн байрлалаас ухарсан гэсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button