Дэлхийн ямар ч улсад байхгүй гэж Путин магтсан пуужинг ОХУ хөгжүүлж дуусжээ
ОХУ-ын зэвсэгт хүчин цөмийн хөдөлгүүртэй Буревестик далавчит пуужингаа хөгжүүлж дууссан гэж мэдэгджээ. Барууны тагнуулын нууц баримт бичигт дүгнэснээр бол тус пуужин НАТО-гийн хамгаалалтад ноцтой аюул учруулж болзошгүй байна.
“Die Welt” агентлагийн олж авсан тагнуулын баримт бичгээс харвал НАТО-гийн орнууд Буревестикийг SSC-X-9 Skyfall хэмээн нэрлэжээ. Тэрхүү пуужин цагт 900 км хурдалж, маневр хийх хүчин чадал нь өндөр аж. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гурван долоо хоногийн өмнө тус пуужингийн туршилтыг амжилттай явуулсан гэж мэдэгдэж байсан. Путин Буревестикийг дэлхийн ямар ч улсад байхгүй пуужин гэсэн юм.
НАТО-гийн дүгнэлтээр бол тэрхүү пуужин цөмийн реактортай учир онолын хувьд тусгалын хязгаар байхгүй. Цөмийн түлшээрээ олон арван мянган км туулж, чиглэлээ өөрчлөн, ямар ч байрлалаас цохилт өгөх боломжтой гэж тус баримт бичигт бичжээ. Барууны тагнуулууд “Пуужингийн тусгал уртаас гадна маневарлах чадвар сайн учир одоо бидэнд тулгараад буй асуудлыг улам дордуулж магадгүй” гэсэн байна.
Буревестик нь олон арван мянган км нисэх хүчин чадалтай учир бай руу урт, шулуун бус маршрутыг туулж НАТО-гийн агаарын хамгаалалтын системээс зайлсхийх боломжтой гэжээ. Бүрэн бүтэн ажиллагаатай Буревестик нь Европын орнуудын хувьд томоохон бэрхшээл учруулна гэж тагнуулууд үнэлсэн юм.
Зарим мэргэжилтнүүд тэрхүү пуужин дуунаас хурдан нисэж чадахгүй гэдгийг онцолж, агаар мандалд удаан нисэх тусам онилоход илүү амар болно гэжээ. Мөн зарим шинжээчид үзэж буйгаар ОХУ цөмийн хөдөлгүүрээ найдвартай ажиллуулж чадсан ч гэсэн пуужин Москвад томоохон давуу тал болох магадлал бага аж.
НАТО-гийн мэргэжилтнүүд мөн Орешник нэртэй ОХУ-ын шинэ пуужинг шинжиж байна. Тус пуужинг 2024 оны арваннэгдүгээр сард ОХУ анх удаа Украинд туршсан. Орешник пуужин 5,500 км хүртэл тусгалтай, цөмийн болон янз бүрийн цэнэгт хошуугаар тоноглох боломжтой учир барууны мэргэжилтнүүд онцгой анхаарч байгаа юм.
Тус баримт бичигт Орешникийн талаар “Европын хаана ч цохилт өгөх чадвартайгаа гадна агаарт маневр хийх чадвар нь өндөр тул хамгаалалтын системийг давах магадлал өндөр. Пуужинд байршуулсан цэнэгт хошуунуудын талаарх мэдээлэл тодорхойгүй байгаа нь НАТО-гийн хувьд эрсдэл” гэжээ.
Орешникээс гадна цөмийн хошуу тээвэрлэх хүчин чадалтай Посейдон далайн дроныг эрсдэлт зэвсэг гэж тагнуулууд тодорхойлжээ. Посейдон далайн дроныг АНУ-ын зүүн эрэг, Их Британи, Франц дахь тэнгисийн цэргийн бааз, боомт, эргийн хотуудыг устгах зориулалттай ОХУ бүтээсэн гэгдэж буй.
НАТО-гийн дүгнэлтээр бол Посейдон дроныг тээвэрлэдэг шумбагч онгоцнууд далайн гүнд байхад нь илрүүлж, довтлоход хэцүү аж. Одоогийн байдлаар НАТО-д Посейдон дроныг эсэргүүцэх хурдтай, тусгалтай торпедо байхгүй гэж тус баримт бичигт дурджээ. НАТО нь дунд болон алсын тусгалтай пуужингийн хүчин чадал дээр дутмаг байгааг баримт бичиг онцолсон байна
Эх сурвалж: Euro News












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дэлхийн 3-р дайнд Путлер ялж дэлхий гаригаа цөмийн хорт цацрагаар бүрэн сөнөөчлөө л дөө!!!
FUCK YOU САРМАГЧИН.